
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд “Монгол-Туркменистаны бизнес форум”-ыг МҮХАҮТ зохион байгууллаа.
Форумыг нээж Монгол Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд Т.Доржханд, Туркменистан Улсын Шадар сайд, Туркменистаны Аж үйлдвэрчний болон бизнес эрхлэгчдийн холбооны захирлын зөвлөлийн дарга Нокергулы Атагулыев нар үг хэллээ. Форумд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, хоёр талын төлөөллүүд, хүнс, хөдөө аж ахуй, уул уурхай, барилга, эрчим хүч, тээвэр ложистик зэрэг 20 гаруй салбарын 200 орчим бизнес эрхлэгчид оролцсон юм.


Мөн МҮХАҮТ, Туркменистаны ХАҮТ-ын дарга нар болон “Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны гүйцэтгэх захирал Б.Баярцэцэг нар байгууллагын үйл ажиллагаа, цаашдын хамтын ажиллагааны талаар илтгэл танилцуулж, үг хэллээ.





