Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Биологич Ч.БАТЦЭЦЭГ: Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн үргүйдэл, хорт хавдар, харшил үүсгэсэн баримт цөөнгүй

Биологийн хүрээлэнгийн Генетикийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, биологийн ухааны доктор Ч.Батцэцэгтэй генетикийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний давуу болон сул талын тухай ярилцлаа.  

-Сайн байна уу. Та генетикийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнийг хэзээнээс сонирхож, энэ чиглэлээр ямар сургуулиудад мэргэшсэн бэ?

-Сайн байна уу. Намайг Ч.Батцэцэг гэдэг. Би биологич, генетикч мэргэжилтэй. Оюутан байхаасаа сонирхон уншиж судалсан. МУИС-ийн Биологийн тэнхимд суралцаж төгссөн.

-Аливаа бүтээгдэхүүнийг генийн хувьд нарийвчлан судлахын ач холбогдол юу байдаг вэ?

-Хүнсний аюулгүй байдал, хүн амын эрүүл, зөв хүнсний сонголт хийхэд зайлшгүй анхаарч үзүүштэй зүйл бол тухайн бүтээгдэхүүний гарал үүсэл, генетик хүчин зүйлийг анхаарч үзэх зайлшгүй шаардлагатай. Ер нь бидний амьдран буй өнөө цаг үед хүрээлэн буй орчны таагүй нөлөө тухайлбал, хөрсний бохирдол, агаарын бохирдол, усны бохирдол дээд цэгтээ хүрч аюулын харанга дэлдэж  байхад ядаж л хоол хүнсэндээ анхаарахаас өөр арга алга.

-Генетикийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн гэж ямар бүтээгдэхүүнийг хэлэх вэ?

-Юуны өмнө эхлээд хоёулаа генетик өөрчлөлттэй бие махбодь гэж юу вэ гэдгээ ярилцъя. Генийн өөрчлөлттэй бие махбодь гэж генийн инженерчлэлийн аргаар  хүн зориудаар генийг нь өөрчилж гаргаж авсан бие махбодийг хэлнэ. Ийм бие махбодь бол амьтан, ургамал, бичил биетэн аль нь ч байж болно. Ингэж хувиргасан амьд организмыг ашиглан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн гэж нэрлэнэ.

Зарим нэгэн өвчнийг генийн инженерчлэлээр буюу хүнд ген шилжүүлэн суулгаж эмчилж байна

-Генетикийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн эрүүл мэндэд ямар хор нөлөөтэй вэ?

Одоогоор дэлхий дээр генетик өөрчлөлтийг шинжлэх ухааны болон аж ахуйн зорилгоор хийж ашиглаж байгаа бөгөөд ямар нэгэн генийг нэг бие махбодиос нөгөөд шилжүүлж байна. Тэгэхээр генийн өөрчлөлтэй бие махбодиос гаргаж авсан бүтээгдэхүүн нь хүний бие махбодийн бодисын солилцоонд ямар нөлөө үзүүлэхийг урьдчилан таахад бэрх. Зарим мэргэжилтэн, судлаач эдүгээ шилжүүлсэн ген бүхий бие махбодиос гаралтай хүнсний бүтээгдэхүүн тийм ч аюултай бус талаар мэдээлэл гаргаад байна. Жишээбэл, Эрдэмтэд олон жилийн туршид нялх хүүхдэд харшил өгдөггүй бета-лактоглобулин хэмээх уураггүй үнээний сүү гаргах гээд чадаагүй юм. Үнээний сүүний уураг бага насны хүүхдэд гүйлгэх, улмаар шингэний дутагдалд оруулахад хүргэдэг. Гэтэл Австралийн эрдэмтэд генетик өөрчлөлттэй, сүүндээ энэ уургийг агуулдаггүй үнээг гаргасан. Мөн эм уугаад, тариа тариулаад эдгэх боломжгүй зарим нэгэн өвчнийг генийн инженерчлэлээр ген заслын эмчилгээ буюу хүнд ген шилжүүлэн суулгаж эмчилж байна. Ийнхүү генийн өөрчлөлттэй амьд биет тэдгээрийн бүтээгдэхүүн нь хүн төрөлхтний өмнө шийдэж чадахгүй байгаа зарим асуудлыг шийдвэрлэж өгч байгаа ч хүний эрүүл мэндэд ноцтой нөлөө үзүүлж байгаа талаарх баталгаа нотолгоо гаргасан байдаг.

-Генийн өөрчлөлтөд орсон хүнсний бүтээгдэхүүн нь удаан хугацаагаар хадгалах тусам илүү өнгөлөг харагддаг гэдэг. Энэ төрлийн бүтээгдэхүүнд гэдэсний савханцар үүсгэх нян бий юү?

-Генийн өөрчлөлттэй бие махбодийн тухай ойлголт өнгөрсөн зууны 40-өөд оны үеэс яригдаж эхэлсэн. 1943 онд Норман Борлауга хэмээх эрдэмтэн налж унадаггүй, богино иштэй, өндөр ургац өгдөг улаан буудайн сортыг генийн инженерчлэлийн аргаар гарган авсан бөгөөд чанар сайтай, өндөр ургадаг генийн өөрчлөлттэй бие махбодь өсөн нэмэгдэж буй хүн амыг хүнс тэжээлээр хангах асуудлыг бүрэн гүйцэд шийдвэрлэнэ гэж үзэж байсан. Улмаар уг эрдэмтнийг “Ногоон хувьсгал”-ыг хэрэгжүүлэхэд хамгийн чухал нөлөөтэй судлаач гэж үзээд 1970 онд Нобелийн шагнал хүртээсэн байдаг. Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний асуудал хортой, хоргүй, аюултай, аюулгүй гээд үнэхээр маргаан дагуулсан асуудал. Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн дээр гэдэсний савханцар үүсгэх нян байдаггүй гэдэг өрөөсгөл ойлголт. Тухайн бүтээгдэхүүний хадгалах горим алдагдсан л бол ямар ч бүтээгдэхүүн дээр энэ савханцар үржих чадвартай.

-Генийн өөрчлөлтөд орсон хүнсний бүтээгдэхүүнийг лабораторид хэрхэн шалгадаг вэ?

-Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний хяналт, эрсдлийн үнэлгээ хийх мэргэжлийн байгууллага Монголд байгаа. Мөн Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, журамд тодорхой тусгасан байдаг.

-Генетикийн инженерийн үржүүлэг нь энгийн үржүүлгээс ямар ялгаатай вэ?

-Генийн инженерийн үржүүлэг нь хэвийн нөхцөлд хоорондоо эвцэлдүүлэгт буюу үржилд огт ордоггүй амьтан, ургамал, бичил бие махбодийн хооронд генийг нь шилжүүлэх шинэ технологи биотехнологийн ололт амжилт юм. Энэ технологид давуу тал маш их. Өөрөөр хэлбэл, генийн инженерийг хөдөө аж ахуй, анагаах ухаан, хүнсний үйлдвэрлэлд түлхүү ашиглаж байна.

-Генетикийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн нь хүний генд нөлөөлж, үргүйдэл, хавдар үүсгэх хор хөнөөлтэй юү?

-Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнийг олон улсад заавал тэмдэг тэмдэглэгээ тавьж худалдахыг шаарддаг. Мэдээж хүн гаднаас нь хараад тухайн бүтээгдэхүүнийг генийн өөрчлөлттэй эсэхийг шууд мэдэхгүй. Гэтэл үйлдвэрлэгчид “генийн өөрчлөлттэй” гэх тэмдэглээг тавих дургүй байдаг. Учир нь, генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний талаарх сөрөг мэдээлэл хэт давамгайлсан байдаг учраас бизнест хохиролтой. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн бол маш аюултай, эсвэл ямар ч хор нөлөөгүй гэж хэзээ ч зарлаагүй. Тиймээс тухайн хүн өөрөө зохицуулж хүнсний сонголтоо хийх нь зүйтэй. Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн хүний генд ингэж нөлөөлсөн гэсэн баттай нотолгоотой зүйл байхгүй ч үргүйдэл, төрөл бүрийн хорт хавдар, дархлаа сулруулах, харшил үүсгэх зэрэг нөлөөтэй талаар тэмдэглэгдсэн баримтууд байдаг.

-Манай улсын генетикийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний хэрэглээ ямар байна вэ. Иргэд энэ тал дээр ямар мэдлэгтэй байдаг вэ?

-ОХУ болон Европийн холбооны зарим улс генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнээс татгалзаж байна. Манай улсад генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн байгаа ч яг ямархуу түвшинд байгааг нь хэлж мэдэхгүй. Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний хяналт шинжилгээг сайжруулах, лабораторийн чадамжаа дээшлүүлэх, хяналт стандартыг чангатгах, ард нийтийн дунд мэдлэг мэдээлэл түгээх ажлуудыг шат дараатай хийх нь нэн чухал.

Дэлхийн хүнсний үйлдвэрлэлд 2000 гаруй хүнсний нэмэлт бодисыг ашиглаж байгаа

-Генетикийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний хар жагсаалтад ямар хүнсний бүтээгдэхүүн багтсан байдаг вэ?

-Хамгийн их генийн өөрчлөлтэй хүнсний бүтээгдэхүүн бол эрдэнэ шиш, улаан лооль, шар буурцаг, рапс, вандуй, цагаан будаа зэрэг юм. Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний хар жагсаалт нь үйлдвэрлэсэн компани, бүтээгдэхүүний нэр төрөлтэй нийтэд мэдээлсэн байдаг.

-Хүний биед хоргүй нэмэлт бодис гэж байдаг уу. Дэлхийн хүнсний үйлдвэрлэлд хэчнээн хүнсний нэмэлт бодис ашиглаж байна вэ?

-Хүнсний нэмэлт бодис, генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн хоёр бол тусдаа ойлголт шүү. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүнсний чанарыг үнэлэн олгодог, хүнсний бүтээгдэхүүний шошгон дээр заавал бичих ёстой код бөгөөд ашиглах зориулалт хүний эрүүл мэндэд үзүүлж буй нөлөөллөөр нь хэд хэд ангилсан байдаг. Өнөөдрийн байдлаар дэлхийн хүнсний үйлдвэрлэлд 2000 гаруй хүнсний нэмэлт бодисыг ашиглаж байгаа. Гоо сайхны бүтээгдэхүүн, хүнс, эмийн үйлдвэрлэлд ашиглаж байгаа Е100, Е101, Е150a, Е160, Е170, Е180, Е202, Е305, Е408, Е500, Е903, Е950, Е967, Е1422 зэрэг маш олон тооны орцууд хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй. Гэтэл Е230, Е231, Е232, Е233 гэсэн тэмдэглэгээтэй хүнсний нэмэлт нь арьсны харшил тууралтыг өдөөдөг орц байх жишээтэй. Гэтэл сүүлийн жилүүдэд хүүхэд хөгшидгүй их харшилтай болж байна. Үүний шалтгаан нь эдгээр бодисууд байхыг үгүйсгэхгүй.

-Коронавирусийн халдвар тархсан энэ үед аарц, чацаргана, нэрс, сармис зэрэг тодорхой хэдэн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөсөн. Эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн хэрэглэвэл зохистой вэ. Шинжлэх ухааны үүднээс тайлбарлавал?

-Хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг нь нэгэнт тогтоогдчихсон “Е” тэмдэгт орцуудыг сайтар нягталж худалдан авалтаа хийх нь чухал. Хүйтэн сэрүүний улиралд хүний дархлаа суларч, төрөл бүрийн вирус нянгийн халдвар авах эрсдэл нэмэгддэг. Аарц, чацаргана, нэрс, сармис зэрэг нь найрлагадаа маш олон тооны макро, микро элемент, төрөл бүрийн витамин, уураг, амин хүчил, эрдэс бодис агуулдаг. Эдгээр нь хүний дархлааны системийг дэмжих, дархлааны эсүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, цус төлжүүлэх, үрэвсэл анагаах мөн нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Биологич Ч.БАТЦЭЦЭГ: Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн үргүйдэл, хорт хавдар, харшил үүсгэсэн баримт цөөнгүй
Хэл солих
Мэдээлэл хайх