Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

3

Засгийн газраас олгож байгаа зээлийн хүүгийн татаас ба тогтоолын хэрэгжилтийн явц, үр дүн

10

ХХААХҮ-ийн салбарт төрөөс олгож буй дэмжлэгийн асуудлаар сонсгол явагдлаа

14

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож буй урамшууллын төрөл, үр дүн

8

“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026″ нэгдсэн арга хэмжээний шилдгүүд тодорлоо

7

АРХАНГАЙ: “Хотонт” үржлийн хэсгийн хонин сүргийг үүлдрээр баталгаажуулах ажлыг зохион байгуулж байна

5

СЭЛЭНГЭ: Ургац хураалт 30 хувьтай байна

6

ХОВД: Эрдэнэ шишийн тариалалтаар тэжээлийн нөөц бүрдүүлнэ

6

“Архангай түншлэл” үйлдвэрлэгч, хэрэглэгчийн харилцааг өргөжүүлж байна

7

ДУНДГОВЬ: Ааруул, айраг үзэсгэлэн худалдааны эрэлттэй бүтээгдэхүүн байв

14

Баруун Номхон далайн бүс нутаг хил дамнасан хүнсний аюулгүй байдлын онцгой нөхцөл байдалд бэлэн үү?
ах

81

Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

77

Дотоодын үйлдвэрлэлд түшиглэсэн хүнсний хангамжийн тогтолцоо Улаанбаатар гурил ХХК

35

Ч.Даваабаяр: Малын тэжээлийн үйлдвэрлэл бол хүнсний үйлдвэрлэлийн суурь

24

ДАРХАН-УУЛ: Ургац хураалтад ажиллах хүч дутагдалтай байна

20

“Намрын ногоон өдрүүд”-д 3000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн дэлгэжээ

19

Хөдөө аж ахуйн салбарын хүлэмжийн хийн тооцоолол, мэдээллийн тогтолцоог сайжруулах уулзалт зохион байгууллаа

19

ЗАВХАН: Малын түүхий эдийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгоно

19

Төмс, хүнсний ногооны агуулах зоорийг ариутгах зөвлөмж

19

ХӨВСГӨЛ: Ургац хураалт эхэллээ

18

ДУНДГОВЬ: Кофе, кимчиний фестиваль анх удаа зохион байгууллаа

17

ДУНДГОВЬ: 15 сумын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ нэг дор танилцуулна

16

ГОВЬ-АЛТАЙ: Малчид, үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэнэ
ах

Ж.Бат-Эрдэнэ: Хүнсний 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилтыг амжилттай биелүүлэх бүрэн боломжтой болохыг батлан харууллаа


Алтан намрын амтыг шингээсэн монгол тариаланчид, хүнсчдийн энэ 2022 онд хийсэн бүтээлийн дээжийг дэлгэсэн “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн 2022 оны 09 дүгээр сарын 18-25-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.


“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-2022” арга хэмжээг хааж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Сайн байцгаана уу,

Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо,

Эрхэм хүндэт тариаланчид, ногоочид, үйлдвэрлэгчид ээ,

“Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2022” арга хэмжээний хаалтын ажиллагаанд хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Арван долоо дахь жилдээ зохион байгуулж байгаа Намрын ногоон өдрүүдийн арга хэмжээнд үндэсний үйлдвэрлэгчид маань бүтээгдэхүүнийн нэр төрөл олон, борлуулалт арвинтай оролцсонд талархаж байна.

Хүнсний салбараас 27 үйлдвэр, 21 аймгийн 120 гаруй үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж 1000 орчим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ хүргэж 130.9 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.

Хөнгөн үйлдвэр, жижиг дунд үйлдвэрлэгчид, хоршоодын төлөөлөл нийт 140 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцож, 86 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.

Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч 16 аймгийн 23 сум, нийслэлийн 9 дүүргийн нийт 260 гаруй ногоочин, 12 аж ахуйн нэгж, 10 хоршоо, Монгол ногоо, ХААИС-ийн Агроэкологийн сургууль, Ургамал хамгаалал эрдэм шинжилгээний хүрээлэн, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төв, Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбоо, Хөдөө аж ахуйн бүтээмжийн төв, Хүлэмжийн холбоо, Ногоочдын холбоо зэрэг ТББ-ууд 40 гаруй нэр төрлийн 780 тонн хүнсний ногоо, 80 тонн төмс, 8 нэрийн таримал болон байгалийн жимс 170 кг, 20 нэр төрлийн жимсгэний суулгац 12 мянган ширхэг, 8 нэрийн гоёл чимэглэлийн мод бутны суулгац 1000 ширхэг, 50 гаруй нэрийн эмийн ургамал, 40 нэрийн тасалгааны цэцэг зэрэг бүтээгдэхүүнээр оролцож нийт 1.2 тэрбум төгрөгний борлуулалт хийсэн байна. Тариалангийн үйлдвэрлэлийн механикжуулалт, технологийн шинчлэл. тийг харуулсан техникийн үзэсгэлэнд гурван дилер аж ахуйн нэгж, хөдөө аж ахуйг дэмжих сан 20 гаруй нэрийн хөдөө аж ахуйн машин, техник тоног төхөөрөмжийг байрлуулж зөвлөмж өгч, сурталчилж оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар “Хүнсний хувьсгал”-ыг зарлаж, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх гарааны жил амжилтаар дүүрэн байгаа нь ойрын хугацаанд хүнсний 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилтыг амжилттай биелүүлэх бүрэн боломжтой болохыг батлан харуулж байна.

“Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2022” арга хэмжээний үндсэн хөтөлбөр өнөөдөр өндөрлөж байгаа боловч шинэ ургацын төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийн борлуулалтыг нийслэл, аймаг хотын төвүүдэд өргөнөөр зохион байгуулж ажиллах болно.

Хүнс, хөдөө аж ахуйн гол салбар Мал аж ахуйн үйлдвэрлэлд “Шилмэл мал-2022” цахим үзэсгэлэн худалдааг анх удаа зохион байгуулахаар ажиллаж байна.

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын нийт ажилтан, ажиллагсад, малчид, тариаланчид та бүхэндээ эрүүл мэндийг, ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд чанартай гүйцэтгэх, өвөлжилт хаваржилтын бэлтгэл ажлыг шуурхай амжуулж хүн амыг хүнсээр, хүнс хөнгөн үйлдвэрлэлээ түүхий эдээр хангах ажилд нь амжилт дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Сайн үйлс дэлгэртүгэй.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Ж.Бат-Эрдэнэ: Хүнсний 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилтыг амжилттай биелүүлэх бүрэн боломжтой болохыг батлан харууллаа
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх