Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд газар тариалангийн салбарын баялаг бүтээгч “Өгөөж Мандал Уул” компани нэгдлээ.
Тус компани нь 3000-6000тн нийлмэл бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай анхны үрлэн бордооны үйлдвэрийг ашиглалтанд оруулан 5500тн бордоог үйлдвэрлэж иргэн, аж ахуйн нэгжид хаврын тариалалтын 30%-н урьдчилгаатай олгож 60 гаруй мянган га талбайн хөрсний үржил шимийг сайжруулж 1 га-аас авах ургацыг хэмжээг нэмэгдүүлэх боломжийг бий болгон ажиллаж байгаа Газар тариалангийн салбарын Энтрепренер юм.