Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

11

Баян-Өлгий аймагт малын тэжээлийн тариалалт эрчимжиж байна

10

Өвөрхангай: Хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийгдэж байна

7

АРХАНГАЙ: Мал аж ахуйн салбарын хөгжлийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ

8

ӨМНӨГОВЬ: Хагас жилийн мал тооллогоор 1504 өрхийг түүврийн аргаар хамруулна

15

Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг 10 боомтоор экспортолно

8

ХӨВСГӨЛ: 1.5 га талбайд хушин ойг нөхөн сэргээж байна

16

ДАРХАН-УУЛ: Аймгийн хэмжээнд тариалалт 80 гаруй хувьтай байна

15

ӨМНӨГОВЬ: Зөв технологиор даршилсан ногоог удаан хадгалах боломжтой

11

БУЛГАН: 8 га талбайд элсний нүүдлээс хамгаалах ойн зурвас байгуулж байна

13

БАЯН-ӨЛГИЙ: “Нутагтаа эзэн 100:1000” төслөөр 100 га талбайд тэжээлийн ургамал тариална
ах

49

УИХ-ын дарга С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна

28

Ховд: Хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулж байна

25

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзалт хийж байна

21

“Хүнсний хувьсгал”-ын дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал доод тал нь хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна

20

ӨВӨРХАНГАЙ: Зудын эрсдэлийг бууруулах төсөл хэрэгжинэ

18

Хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр 3500 ААН, иргэнд зөвлөн туслаж, илэрсэн зөрчлийг арилгуулах ажлыг зохион байгуулж байна

18

ДОРНОД: Нийт малын 52 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой

17

Нэвтрүүлэг №160 | Монголын анхны хүнсний үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад орлоо

17

ДАРХАН-УУЛ: Төмс, хүнсний ногооны 16 хувийг хангах зорилт дэвшүүлжээ

17

БАЯН-ӨЛГИЙ: Хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна

16

Дулааны улирал ирсэнтэй холбоотой бяцхан зөвлөмж

16

ДАРХАН-УУЛ: Аймгийн хэмжээнд тариалалт 80 гаруй хувьтай байна
ах

Гүзээлзгэнэ тарих зөвлөгөө

Гүзээлзгэнэ их амттай. Сайхан үнэртэй учир эмчилгээ, тэжээл, гоо сайханд ашигладаг. Гүзээлзгэнэ тарих зөвлөгөөг хүргэж байна.

Гадаа ил талбайд болон хүлэмжинд гүзээлзгэнэ тарих

Манай орны ойд зэрлэг гүзээлзгэнэ элбэг тохиолддог. Энэ нь жимсгэний төрлийн олон настай өвслөг ургамал бөгөөд 20 – 30 см өндөр ургаж 4-5 жил амьдардаг. Таримал гүзээлзгэнэ нь ойн гүзээлзгэнээс хэмжээгээр том байдаг. Үрээ суулгахаас өмнө талбайд ясны гурил хоёр атгыг тарааж өгвөл сайн бордоо болдог.

Таримал гүзээлзгэнийг үрээр, өвслөг ишээр үржүүлж болно. Үрээр үржихдээ хурдан бөгөөд жилийн дараа жилийн 6-р сарын дундуур цэцэглэнэ. 32-40 хоногийн дараа жимс нь боловсорно. 2-3 дахь жилдээ их ургац өгч 4 дэх жилээс жижигэрч ургац буурна.

Гүзээлзгэнэ урт нарийхан бариул бүхий гурвалсан нийлмэл навчтай. Гүзээлгэнээс олон өвслөг иш газрын дээгүүр тархаж зангилаа үүсгэн үндэс навч бүхий үрслэгүүд ургана. 3-4 үрслэгийг авч 30-50 см зайтайгаар үндэсний хүзүүг газрын гадаргуутай ижил төвшинд байхаар тарих хэрэгтэй. Гүзээлзгэний үндэсний ихэнх хэсэг нь 20-30 см гүнд тархана. Таримал гүзээлзгэнийг долоо хоног тутам услана. Хөрс сийрүүлэх, хог ургамлыг цэвэрлэх арчилгааг тогтмол хийнэ.

Гүзээлзгэнийг модон хайрцаганд тагт болон гэртээ тарьж болно. Мөн хананд өлгөж ургуулж болно.

Хамгаалалт

Хаврын хүйтнээс гүзээлзгэнийг нийлэг хальсан бүрхүүл хийж хамгаална. Гадаа ил тарьсан гүзээлзгэнийг өвөлдөө өвс, сүрэл, цасаар хучиж өвөлжүүлнэ. Хавар 5 сараас бүтээсэн зүйлсээ авч услана.

Заарт гүзээлзгэнэ. Үүнийг оросоор клубника, англиар musk strawberry латинаар Fragária moscháta гэдэг. Энэ ургамлын амт үнэр нь сайхан тул ингэж нэрлэсэн. Сарнайнхан овгийн цэцэгт ургамлын төрөл. Зарим хүмүүс заарт гүзээлзгэнэ буюу оросоор клубника гэдгийг садовая земляника гэж андуураад байдаг. Энэ хоёр нэг төрөлд багтдаг хоорондоо ялгаатай гэдгийг сайн тогтоож авах хэрэгтэй. Энэхүү заарт гүзээлзгэнэ нь зэрлэг байдлаар Европт л ургадаг. Тарьж ургуулах төрлүүдийг ч гол төлөв Европт ургуулдаг. Ургацын хувьд заарт гүзээлзгэнэ нь цэцэрлэгийн гүзээлзгэнийг гүйцдэггүй. Чийг их шаардана, сүүдэрт тэсвэртэй. Арчилгаа нь цэцэрлэгийн гүзээлзгэнэтэй адил. Заарт гүзээлзгэнэ нь 15-35 см өндөртэй өвслөг бутлаг ургамал юм. Гол нь шулуун. Нэвсийн унжсан цэцгийн гол дээр гол төлөв 5-12 цэцэг байдаг. Цэцэгнүүд голдуу нэг хүйснийх байдаг ч хоёр хүйсний сортууд ч байдаг. Цэцэг нь таван дэлбээтэй,цагаан өнгөтэй, хоёролсон хүрээтэй. Гүзээлзгэний жимс гэж нэрлээд байдаг зүйл нь үнэн хэрэг дээрээ нийлж томорсон үрний суудал бөгөөд түүний дээр нь олон тооны үр байдаг. Химийн найрлагын хувьд жимс нь сахар, нимбэгний хүчил, алимны хүчил, хинны хүчил, салицилын хүчил, фосфорын хүчил агуулж байдаг бөгөөд боловсорч гүйцэсний дараагаар хувын хүчил, гликолийн хүчил бий болдог. Үүнээс гадна С амин дэм, пектиний бодисууд, антоцианууд, каротин, эфирийн тос, В витамин агуулж байдаг.

Гэрт тарих арга

Тарьж ургуулдаг болоод олон зуун жил болж байгаа болохоор маш олон сорт байдаг. Үйлдвэрлэлийн аргаар хүлэмжинд тариалан чамлахааргүй ургац хурааж, багагүй ашиг олоход зориулагдсан сорт байхад бас ядаж гэр бүлээ ганц хоёр сар ч гэсэн шинэ жимсээр баярлуулахад зориулагдсан сорт бас байдаг. Багагүй цаг зав, анхаарал шаарддаг болохоор ажил ихтэй хүмүүс цэцэг, жимсийг тагт, эсвэл хашаандаа тэр бүр хүлэмж бариад тариалаад байдаггүй. Тиймээс тасалгаандаа, өрөөнд вааранд ургуулахыг дээрд үздэг. Гүзээлзгэнийг ч мөн адил тасалгаанд вааранд суулган тарих боломжтой. Үүний тулд эхлээд сортыг нь зөв сонгож авах хэрэгтэй. Орос сортууд дээр сортын нэрний ард “ампельная” гэсэн бичигтэй байх ёстой. Ампель гэдэг нь герман хэлний ваар гэсэн үгнээс гаралтай юм. Өөрөөр хэлбэл ийм бичигтэй гүзээлгэний орос сорт таарвал вааранд тарьж ургуулахад зориулан гаргаж авсан үр байна гэсэн үг. Үүнээс гадна олон сорт байдаг болохоор өөрөө хэдэн хэдэн сортыг сонгон тарьж тухай бүрт ургалт, ургац нь хэр байгааг туршаад үзэх хэрэгтэй. Хүний өөрийн олж авсан туршлагыг ямар ч ном, сэтгүүлийн нийтлэл бүрэн орлохгүй гэдгийг таныг сайн мэдэж байгаа гэдэгт найдаж байна. Үрээ сонгосны дараагаар саваа сонгоно.

Гүзээлзгэнийг ямар ч төрлийн саванд тарьж болох бөгөөд хамгийн тохиромжтой сав бол шавар вааран сав юм. Гүзээлзгэнээ тарихаар ямар ч сав сонголоо гэсэн илүүдэл усыг зайлуулах нүх, сүв сайтай эсэхийг сайн шалгах хэрэгтэй. Учир нь хэтэрхий чийглэг хөрсөнд гүзээлзгэнэ өвдөж, үндэс нь хөгцөрдөг. Тэгэхээр хэрэгтэй гэж үзвэн суулгахын өмнө илүүдэл ус зайлуулах хэлтэрхий бүхий давхарга нэмж болно.

Жижигхэн олон түвшинд вааранд хөрсийг тохируулан хийх бол том, гүн вааранд нэмэлт ус зайлуулалт нэмж өгөх хэрэгтэй. Том шавар вааранд ийм ус зайлуулагч хийх хамгийн энгийн арга бол хуванцар хоолойг ваарны голд суулгаад элсээр дүүргэдэг. Ваарыг хөрсөөр дүүргэсний дараагаар хуванцар хоолойг сугалж авдаг. Гүзээлзгэний үндсийг булаад, навчийг нь хөрсний дээр үлдээнэ. Дараа нь ваарыг эрмэг болон гүзээлзгэнэ хоорондын зайг хөрсөөр дүүргэнэ. Дараа нь дүүргэсэн хөрсөө зохистой хэмжээгэр нягтаршуул ахин дүүргэн зэргээр шавар ваарыг дүүргэнэ. Үүний дараа гүзээлзгэний үндэсний орчимд усалж өгнө. Навч руу нь усалж болохгүй.

Гүзээлзэгэнэ тарьж байгаа хүмүүс эхний жилдээ арвин их ургац хураан авна гэж нэг их найдалтгүй гэдгийг мартуузай. Учир нь эхний жилдээ ургамал хөрсөндөө идээшин, бэхжиж, томорч авдаг. Харин дараагийн жилээс бол нэг бутнаас 350 грамм жимс авна. Хоёр долоо хоногт шингэн борлоогоор бордоно.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Гүзээлзгэнэ тарих зөвлөгөө
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх