Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Хашаандаа лили цэцэг, хүнсний ногоо тарьдаг Улсын аварга тариаланч гэр бүл

Лили. Нэрнээсээ эхлээд л сэтгэл татам. Цэцгийн нэр атлаа эмэгтэй хүний нэр юм шиг санагдах нь сонин. Тэр ч утгаараа эрчүүдийн сонголтын нэгт зүй ёсоор багтдаг байх. Эмэгтэйчүүд ч эл цэцгийг бэлгэд авах дуртай.

Цэвэр ариун сэтгэл, гоо үзэсгэлэнгийн бэлгэдэл болсон эл цэцгийг монголын хөрснөө тарьж, ургуулж байна. Тэдний нэг бол Ц.Амарсанаагийнх. Тэрбээр төмөр замч. Төмөр замд 17 жил ажиллаад сүүлийн хэдэн жил гэргийн хамт хувийн аж ахуйгаа хамтран эрхлэх болжээ. Гэргий Цогзоогийн Сүнжидмаа нь ХААИС-ийг агрономич мэргэжлээр 2005 онд төгсөөд 18 дахь жилдээ газар тариаланд ажиллаж байгаа хөдөлмөрч нэгэн, Монгол Улсын зөвлөх агрономч. Тэд өнгөрсөн жил улсын аварга тариаланч болсон.

Тэднийх Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Зүүнсалаанд амьдардаг бөгөөд сүүлийн долоон жил хүлэмжийн аж ахуйг голлон эрхэлж, навчит ногоо голдуу 20 гаруй төрлийн нарийн ногоо тариалан жилд дунджаар 20 тонн ургац хураан авдаг байна. Таван охинтой. Том нь анагаахын сургуулийн хоёрдугаар ангийн оюутан. Харин хамгийн бага нь цэцэрлэгийн насных.

Өөдлөх айл үүднээсээ

Дотогш ороход хүлэмж, моднууд биднийг угтлаа. Гэрийн эзэн, гэргий хоёрын эд ажлынх нь цагаар очсон тул эхлээд хүлэмжүүдээр нь зочиллоо. Тэд дан ганц лили тарьдаггүй ажээ. Хашаанд нь 20 гаруй хүлэмж. Тэдгээрийн гуравт нь лили, бусдад нь навчит голдуу ногоо, амтлагчийн төрлийн ногоонууд тарьдаг юм байна. Үүнээс гадна хашаан дотор нь модод, жимс, өнгө, өнгийн цэцэгс алаглана. Бараг л явган хүний замаас бусад бүх хэсэгт ямар нэгэн “юм” тарьжээ.

Тэднийг 2007 онд гэр бол болсны дараа агрономч бэртэй болж буй юм чинь хэмээн аав, ээж нь хашаагаа өгч, тэр жилээс мод, төмс тарьж эхэлжээ. Гэрийн эзэн Ц.Амарсанаа цалингийн зээл авч, нэг хүлэмж барьж, түүндээ салатны навч голдуу тарих болж. Монгол ногоог хүмүүс нэг их тоодоггүй. Тэдний тарьж  буй ногоо ч хүмүүсийн “танил” болоогүй цаг үе тул хүнсний дэлгүүрүүдэд үнэгүй өгдөг болжээ. Нэг зуны турш дэлгүүрүүдэд үнэгүй өгч, өөрсдийн гэсэн хэрэглэгчтэй ч болоод ирж. Хэрэглэгчдийнхээ хэрэгцээг хангахын тулд гадаа талбайдаа бууцай тарьж үзжээ. Туршилт бүтэж, намар нь 50х8-тай гадаа талбайгаасаа бууцай хураан авч, сая гаруй төгрөг олжээ. Энэ үйл явдлаас тэд урамшиж, түүнээс хойш мөнгө л олдвол хуримтлуулах болж. Ийн хуримтлалаараа хүлэмж барьсаар, өдгөө 4000 м.кв 20 гаруй хүлэмжтэй болжээ. Бүх хүлэмжийг нөхөр нь барьсан тухай гэргий Ц.Сүнжидмаа инээмсэглэн ярих.

ЛИЛИ ХЭЗЭЭНЭЭС ТАРЬЖ ЭХЛЭВ

Харин лилиг 2018 оноос тарьж эхэлсэн байна. Анх хадам эгчийнх нь найз лилины хэдхэн ширхэг булцуу өгч байжээ. Уг булцуугаа тариад үзтэл лили амжилттай ургаж, үүнээс хойш тэд БНСУ-аас нэг ширхэг булцууг 5-8 мянган төгрөгөөр захиалан авах болжээ. Эхний 2-3 жилүүдэд нэг булцуунаас нэг ширхэг цэцэг гаргаж авна. 5-6 дахь жилээсээ нэг булцуугаа 4-5 болгож чадах юм бол ашиг өгч эхэлдэг гэнэ. Тэд өнөөдрийн байдлаар хасахтай ажиллаж буйгаа нуусангүй.

Энэ тухайгаа “Цэцгийн тухайд бид одоохондоо хоббигоороо л явж байгаа. Хасахтай ажиллаж буй ч тариаландаа чимэг нэмэх гээд ийн тасралтгүй тарьж байна. Лилиг Монголд тарьж байгаа 2-3 газар бий. Тэд ч гэсэн ялгаагүй цэцгээ таниулах гээд ажиллаж буй. Манайх нэг ширхгийг нь 6000-аар цэцгийн дэлгүүрүүдэд нийлүүлдэг. Мөн хүмүүс гар дээрээс ирж авах нь олонтаа. Дэлгүүрүүдэд лили 25,000-30,000 гээд зарагдаж байх шиг байна лээ. Үүнийг харсан хүмүүс Монголд тарьсан юм үнэтэй байна гээцгээх юм. Дэлгүүрүүд ажиллаж буй хүнийхээ цалин, цэцгийн баглаа боодол гээд өртгүүдээ шингээгээд ийн зарж байгаа байх” хэмээв.

This image has an empty alt attribute; its file name is Green-and-Gold-Minimalist-Vegan-Food-Instagram-Post-7-1024x1024.jpg

Лили цагаан, шар, улбар шар, улаан, нил ягаан гэх мэт өнгөтэй байдаг. Ц.Амарсанаагийнх цагааныг тарьдаг. Тариалалтын хугацаа, усалгаа, арчилгааны талаар тодруулахад “Лили тарихад хүндрэлтэй зүйл байхгүй. Хамгийн хүндрэлтэй зүйл нь л борлуулалт. Анх тарьчхаад, зарж чадахгүй хагдруулчихдаг байсан. Харин энэ жил бол тэгсэнгүй. Хүмүүс цэцгийн дэлгүүрээс биш гар дээрээс ирж авдаг болж. Цэцгийн дэлгүүрүүд рүү ч олноор нийлүүлсэн. Ирэх жилээс цэцэг маань асуудалгүй зарагдахаар бололтой.

Тариалалтын тухайд бид тавдугаар сарын 1-нээс хойш 10, 10 хоногийн зайтайгаар гурван хүлэмждээ тарьдаг. 7-10 хоногт нэг удаа усалдаг. Манай лили 60-70 хоногийн болцтой. Бүгдийг нь нэгэн зэрэг тарьчихвал зэрэг цэцэглээд борлуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ. Тиймээс зайтай тарьдаг. Сүүлд тарьсан лили маань дуусаж байна. Одоо хүлэмжид 100 гаруй ширхэг л үлдсэн. Эдгээрийгээ борлуулчхаад лилиныхээ булцууг хөрсөн дор нь хоёр сар байлгаж томруулна. Тэгээд булцуугаа хөрсөн дороос авч, хөвдөн хөрсөнд хийн +2-оос -2 градусын хооронд хадгалдаг. Тэгээд дараа жил гаргаж ирээд цэцгээ тарьдаг гэсэн үг” гэлээ.

ХӨРС АРЧИЛГАА БА ХУРААЛТ

Тэд жил бүрийн дөрөвдүгээр сарын 20-ноос аравдугаар сарын 10 хүртэл ажилладаг. Ингэж л ашигтай богинохон улирлыг ашиглахгүй бол зун олсон орлогоо өвөлдөө хүргэх болдог. Иймд тэд өглөөнөөс үдшийн бүрий хүртэл ажилладаг байх нь. Тэдний өглөө 04.00 цагаас эхэлдэг. Ийн эртлэн босоод барс зах руу явж дундын ченжүүдэд ногоогоо хүргэж өгдөг байх нь. Тэгээд өдөр нь усалгаа, үрсэлгээ, цэвэрлэгээний ажил тэднийг “тосно”.

Зуны хүлэмжид үрээр тарих юм бол хоёр удаа навчит ногоо хураана, үрсэлгээгээр тарих юм бол дөрвөн удаа хураадаг аж. Ц.Амарсанаагийнх хавар нь үрсэлгээгээ хийж эхэлдэг юм байна. Үрсэлгээгээр тарихаар нэг бүрчлэн гар бие оролцох хэрэгтэй болдог аж.

Тэд ургацаа хураах өдрүүдээ талбайн түүхийн дэвтэр дээрээ тэмдэглэл хөтөлдөг. Учир нь ногоо бүрийн болцын хураалтын хоног харилцан адилгүй байдаг. Тэр ч утгаараа ийн тэмдэглэж авдаг байх нь. Бас нөгөөтээгүүр хөрсний сэлгээ хийхэд тэмдэглэж авсан мэдээллүүд их нэмэр болно. Тодруулан хэлбэл, энэ жил салатны навч тарьсан хөрсөн дээрээ дараа жил дахиад салатны навч тарих ёсгүй. Дараа жил нь өөр ногоо тарих ёстой байдаг аж.

Үүнээс гадна ногоонууд ургаж байх явцад хөрсийг нь сэргээж, хөрсөнд байх ашигтай бичил биетнийг дэмждэг юм байна. Хөрсөн дотор байгаа ашигтай бичил биетний тоог нэмэгдүүлэх бордоо болох хонины бууцыг исгэж хэрэглэдэг тухайгаа гэргий Ц.Сүнжидмаа онцолж байлаа. Түүнчлэн бактерийн бэлдмэл гэх хөрс ариутгадаг бэлдмэлээр усалгааны явцад хөрсөө ариутгадаг тухайгаа ярьсан юм.

АЖИЛЛАХ ХҮЧНИЙ АСУУДАЛ БА ХӨӨРХӨН ШИЙДЭЛ

20 гаруй хүлэмжинд хоёулахнаа ажиллана гэвэл хэцүү. Хүн л юм чинь ядарна. Нэг их нартай өдөр гэрийн эзэгтэй Ц.Сүнжидмаа ажлаа хийгээд явж байхдаа яах гэж ийм ажил сонговоо гэж боджээ. Гэсэн ч хүлэмжнийхээ гадаах сүүдрэвчинд суугаад түр амсхийн хийсэн ажлуудаа харж урамшин ямар золоор би агарномч болоо вэ гэх бодол хүчтэй төрсөн байна.

Тэд таван охиндоо нэг, нэг хүлэмж хариуцуулан өгчээ. Бүгд өөрсдийн хүлэмж рүүгээ өдөр бүр орж, усалгаа, арчилгааг нь аав, ээжтэйгээ хамт хийнэ. Таван охиноос гадна тэдэнд өдөр тутам гурван хүн тусална. Байнгын ажилчид нь цалинтай. Харин ургац хураалтын үед зарим хүмүүстэй хувь тохирч ажилладаг байх нь. Ийн ургац хураалцаад гэрийнхээ хүнсний ногооны хэрэгцээг хангачихдаг айл, өрх олон байдаг гэнэ. Гэсэн хэдий ч зарим хүмүүс хоёр хоног ажиллачхаад алга болчихдог. Зарим нь цалингаа авчхаад хэд хоног ирдэггүй. Ер нь бол хүмүүс газар шорооны ажилтай зууралдах дургүй болчхоод буйг тэд ярьж байлаа.

Өдөрт өөрийн боломжтой цагаараа ирж ургац хураалцаад хувь тохирох хүмүүст тэдний үүд хаалга хэзээд нээлттэй буйг мөн онцлон хэлж байсан юм. Түүнчлэн өөрөө өөртөө үйлчилж хэрэгцээний ногоогоо сонгон хурааж авах боломжтой юм байна. Ийн ногоо авах хүмүүст тэд дараах зөвлөмжийг өгч байна.

  • Очиж ногоо авахын өмнө 86222222, 99569454 дугаарын аль нэг рүү залгаж мэдэгдэх ёстой. Учир нь зарим ногоо дуусчихсан, байхгүй үе бий.
  • Ногоогоо хийх ууттай ирэх

Тэдний тарьж буй ногоонуудаас дурдвал: Заа бараг тарьдаггүй ногоог нь нэрлэвэл амар юм билээ. Бүдүүн ногоо бараг л тарьдаггүй. Бүдүүн ногооноос цагаан лууван, брокколи, хулуу зэргийг тарьдаг юм билээ. Навчит төрлийн ногоонууд их тарьдаг. Салатны навч, юуцай, өргөст хэмх, улаан лооль, Гааны навч, базилик, гүнждийн навч тэргүүтэй 24 төрлийн ногоо тарьдаг юм билээ.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Хашаандаа лили цэцэг, хүнсний ногоо тарьдаг Улсын аварга тариаланч гэр бүл
Хэл солих
Мэдээлэл хайх