Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны төлөөллүүд Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцагтай уулзаж “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36-р тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээг танилцууллаа.
Тус уулзалтад УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог төлөөлөн:
- УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг
- Эдийн засгийн байнгын хорооны ажлын албаны Ахлах зөвлөх Д.Мягмарцэрэн
Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын албыг төлөөлөн:
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр
- Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны Хүнсний мэргэжилтэн А.Амаржаргал
- Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны Гадаад харилцааны мэргэжилтэн Р.Будмаа нар оролцлоо.
Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг УИХ -ын 36-р тогтоолын хүрээнд санхүү, эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх тарифын бус бодлогод анхаарч ажиллахаа илэрхийллээ.