Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны Хүнсний мэргэжилтэн А.Амаржаргал, ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн нарын холбогдох албаны хүмүүс Булган аймаг дахь ХАА-н МСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Уулзалтаар УИХ-аас баталсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36-р тогтоолийн хэрэгжүүлэх арга зам, Газар тариалан, МАА-н үйлдвэрлэлийг хөгжүүлэх, 36-р тогтоолын бодлого, хөтөлбөр, шийдвэрүүдтэй хэрхэн сургуулийн үйл ажиллагааг уялдуулж хамтран ажиллах талаар санал солилцлоо.