Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

6

ДУНДГОВЬ: Өвөлжилтийн бэлтгэл 65 хувьтай байна

9

БУЛГАН: Ургацын гарц өмнөх оныхоос өсжээ

7

ӨМНӨГОВЬ: Ингэний сүүний нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлнэ

8

СЭЛЭНГЭ: Нарийн ноост хонины үүлдэр угсааг сайжруулна

23

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

12

Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна

20

Монголын барилгын салбарын төлөөлөгчид Германы CHEFS CULINAR компанийн логистикийн төвийн барилга угсралтын ажилтай танилцлаа

25

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд Германы хоршооллын туршлагыг нэвтрүүлэх боломжийг судаллаа

19

Булган аймаг төмс, гурилын хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж байна

9

ДУНДГОВЬ: Малын тэжээлийн үйлдвэрлэл мал аж ахуйн тогтвортой байдлыг дэмжиж байна
ах

96

Бизнес эрхлэгчид “Өглөөний цай” уулзалтаар ХБНГУ дахь бизнес аяллаа эхлүүллээ

83

Ч.Даваабаяр: СҮҮ хувьцаат компани “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнд хамрагдаж хөнгөлөлттэй зээл авсанаар 16 сая литр сүү малчдаас авдаг байсан бол одоо 32 сая литрийг авч үйлдвэрийн хүчин чадал 2 дахин нэмэгджээ

30

“Хүнсний тогтолцооны өөрчлөлт: Хүнсний аюулгүй байдал, эрсдэлийн удирдлага, мөшгөх тогтолцоо” хэлэлцүүлэг боллоо

29

УВС: “Намрын ногоон өдрүүд-2026” үзэсгэлэн худалдаа болно

25

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд Германы хоршооллын туршлагыг нэвтрүүлэх боломжийг судаллаа

24

ХӨВСГӨЛ: Ургац хураалт 65.9 хувьтай байна

23

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

23

СҮХБААТАР: Иргэд хашаандаа жимсний мод тарих сонирхолтой болжээ

21

Хар тэнгисээр дамжих улаанбуудайн экспорт сүүлийн есөн жилийн есдүгээр сарын хамгийн доод түвшинд хүрэв

20

Монголын барилгын салбарын төлөөлөгчид Германы CHEFS CULINAR компанийн логистикийн төвийн барилга угсралтын ажилтай танилцлаа

19

Булган аймаг төмс, гурилын хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж байна

19

ДАРХАН-УУЛ: Ургац хураалт 81 хувьтай үргэлжилж байна
ах

“ХҮНСНИЙ ХУВЬСГАЛЫГ СЭЛЭНГЭЧҮҮД МАНЛАЙЛНА” ГЭСЭН ТӨЛӨВЛӨЛТ ТАНИЛЦУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний орон нутаг дахь хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэдийн оролцоог идэвхжүүлэх зорилгоор Төвийн бүсийн аймгуудад тус хөдөлгөөний нээлтийн арга хэмжээг зохион байгуулж байна.

Өнөөдөр /2022.10.15/ Сэлэнгэ аймагт “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлтийн арга хэмжээ боллоо.

Тус үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар, Сэлэнгэ аймгийн Хүнс хөдөө, аж ахуйн газар, сумдын Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгууллаа.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, сумдын Засаг дарга болон аж ахуй нэгжийн төлөөлөл, иргэдэд үндэсний хөдөлгөөний зорилго, хүлээгдэж буй үр дүн, хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулж, УИХ-аас баталсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36-р тогтоолын хэрэгжүүлэх арга зам, иргэдийн оролцоо, санал, сэтгэгдлийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Нээлтийн арга хэмжээний үеэр Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд оролцогчдод дэвшүүлсэн мэндчилгээг уншиж танилцууллаа. ЕТГ-ын Хүнсний төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн А.Амаржаргал “УИХ-ын 36-р тогтоолын хэрэгжилт ба Ерөнхийлөгчийн тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөрийн албаны хийж хэрэгжүүлж буй ажлууд”-ын талаар, ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ “МУ-ын Хүнсний хангамж, аюулгүй байдал, цаашид авах арга хэмжээ”-ны талаар, Эдийн засгийн хөгжлийн яамны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаяр “Хүнсний хангамж, нийлүүлэлтийн тогтолцоо” сэдвээр, Зээлийн батлан даалтын сангийн Батлан даалтын газрын дарга А.Амаржаргал “Зээлийн батлан даалтын сангийн бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга”-ын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Сэлэнгэ аймаг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, тэр дундаа хүнсний аюулгүй байдлыг сахин хамгаалагч, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гол нийлүүлэгч гэдгээрээ бусад аймгаас онцлогтой. Сэлэнгэчүүдийн хөдөлмөрөөр бий болсон эх орны “Орхон” сортын улаан буудай, Шаамарын алим, нарийн нарийвтар ноост “Орхон”, “Хангай”, “Ерөө” үүлдрийн хонь, махны “Сэлэнгэ” үүлдрийн үхэр зэрэг нь энэ нутгийнхны бахархал.

Газар тариалан

Сэлэнгэ аймаг нь 41.1 мян.км2 газар нутагтай, 305.5 мян.га тариалангийн эргэлтийн талбайтай. Аймгийн хэмжээнд нийт газар нутгийн 50.0 хувь нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар. Үүнээс

  • 15.3% үр тариа,
  • 0.3% төмс, хүнсний ногоо,
  • 0.01% жимс, жимсгэнэ,
  • 78.4% бэлчээр,
  • 6% хадлангийн талбай,
  • 0.2 %-ийг хөдөө аж ахуйн барилга байгууламж эзэлж байна.

Улсын хэрэгцээт үр тарианы 50%, төмсний 28%, хүнсний ногооны 30%-ийг дангаараа үйлдвэрлэдэг. Өнөөдөр хүнсний аюулгүй байдал нийтийн анхаарлын төвд байгаа энэ цаг үед Сэлэнгийн цэвэр хөрсөнд ургасан бүхий л тариа будаа, ногоо, жимс экологийн цэвэр, химийн бордоо бодис агуулаагүй баталгаатай хүнс гэдгээрээ давуу.

Аймгийн хэмжээнд өнөөдөр үр тарианы 304 аж ахуй нэгж газар тариалангийн ажил эрхэлж байна.

Хүнс, жижиг дунд үйлдвэр

Аймгийн хэмжээнд нийт 1392 жижиг дунд үйлдвэр, цехэд 8275 иргэн ажиллаж байна. Үүний 60 гаруй хувь нь газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч, хүнсний үйлдвэрлэл, мод модон бүтээгдэхүүн, барилгын материал, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчид байна.

Үүнээс мах махан бүтээгдэхүүний–17, Гурил-1, гурилан бүтээгдэхүүний-42, Сүүн бүтээгдэхүүний -11, Нөөшилсөн бүтээгдэхүүний-1, Цайны үйлдвэрлэл -1, Ургамлын тос -1, Согтууруулах ундааны үйлдвэрлэл -1, Баяжуулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл -1, бялууны цех-5, ус савлах цех-5, амтлагчны цех-2, нийт 93 үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж байна.

Хүн амын хүнсний хэрэгцээт мах, сүү, гурил, төмс, хүнсний ногоог 100 хувь, өндөг, ургамлын тос, гурилан, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэнэ, буурцагт ургамлыг 3-27 хувийг дотооддоо үйлдвэрлэж, махны 49,4 хувийг, сүүний 11 хувийг үйлдвэрийн аргаар боловсруулж байна.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
“ХҮНСНИЙ ХУВЬСГАЛЫГ СЭЛЭНГЭЧҮҮД МАНЛАЙЛНА” ГЭСЭН ТӨЛӨВЛӨЛТ ТАНИЛЦУУЛЛАА
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх