Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар орон даяар хэрэгжиж буй “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд УИХ-аас 36-р тогтоолыг батлан гаргасан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын албаны төлөөлөгчид 36-р тогтоолын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг хамтран хэрэгжүүлэх үүрэгтэй орон нутгийн засаг захиргааны нэгжүүдэд танилцуулж байна.
Өнөөдөр Сэлэнгэ аймгийн удирдлагуудтай уулзаж, хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар ярилцаж, санал солилцлоо.
Уулзалтад Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрыг төлөөлөн:
- Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж,
- Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхтөр
Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албыг төлөөлөн:
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр,
- Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны Хүнсний мэргэжилтэн А.Амаржаргал
- Эдийн засгийн хөгжлийн яамны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаяр
- Зээлийн батлан даалтын сангийн Батлан даалтын газрын дарга А.Амаржаргал нар оролцлоо.