Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар орон даяар хэрэгжиж буй “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд УИХ-аас 36-р тогтоолыг батлан гаргасан.
Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын албаны төлөөлөгчид 36-р тогтоолын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг хамтран хэрэгжүүлэх төрийн болон төрийн өмчит орон нутгийн байгууллагууд, олон улсын байгууллагуудад танилцуулах ажлыг өнгөрөгч наймдугаар сараас хойш тогтмол хийж байна.
Өнөөдөр /2022.10.21/ Канадын Элчин Сайдын яамны Худалдааны төлөөллүүдтэй уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцов.