Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

15

Баян-Өлгий аймагт малын тэжээлийн тариалалт эрчимжиж байна

12

Өвөрхангай: Хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийгдэж байна

11

АРХАНГАЙ: Мал аж ахуйн салбарын хөгжлийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ

12

ӨМНӨГОВЬ: Хагас жилийн мал тооллогоор 1504 өрхийг түүврийн аргаар хамруулна

20

Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг 10 боомтоор экспортолно

10

ХӨВСГӨЛ: 1.5 га талбайд хушин ойг нөхөн сэргээж байна

18

ДАРХАН-УУЛ: Аймгийн хэмжээнд тариалалт 80 гаруй хувьтай байна

16

ӨМНӨГОВЬ: Зөв технологиор даршилсан ногоог удаан хадгалах боломжтой

12

БУЛГАН: 8 га талбайд элсний нүүдлээс хамгаалах ойн зурвас байгуулж байна

14

БАЯН-ӨЛГИЙ: “Нутагтаа эзэн 100:1000” төслөөр 100 га талбайд тэжээлийн ургамал тариална
ах

50

УИХ-ын дарга С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна

28

Ховд: Хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулж байна

25

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзалт хийж байна

22

“Хүнсний хувьсгал”-ын дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал доод тал нь хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна

21

ӨВӨРХАНГАЙ: Зудын эрсдэлийг бууруулах төсөл хэрэгжинэ

20

Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг 10 боомтоор экспортолно

20

Хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр 3500 ААН, иргэнд зөвлөн туслаж, илэрсэн зөрчлийг арилгуулах ажлыг зохион байгуулж байна

19

ДАРХАН-УУЛ: Төмс, хүнсний ногооны 16 хувийг хангах зорилт дэвшүүлжээ

19

БАЯН-ӨЛГИЙ: Хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна

18

ДАРХАН-УУЛ: Аймгийн хэмжээнд тариалалт 80 гаруй хувьтай байна

18

ДОРНОД: Нийт малын 52 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой

17

Нэвтрүүлэг №160 | Монголын анхны хүнсний үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад орлоо
ах

Хүнсний хангамж, аюулгүй байдлын Түр хороо анхны хуралдаанаа хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүнсний хангамж, аюулгүй байдалдаа онцгой анхаарах шаардлагатай хэмээн орон даяар ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ эхлүүлэхээр УИХ-ын нэгдсэн чуулганд дэлгэрэнгүй мэдээлэл хийж, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг ирэх 5 жилийн бодлого, үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөний хамт УИХ-д өргөн барьсан.

Уг тогтоолын төсөл 06 дугаар сарын 17-ны өдөр УИХ-аар батлагдсан.

УИХ-аас баталсан 36-р тогтоолын хүрээнд “Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталж, Түр хороог байгуулсан. 

Өнөөдөр /2022.10.26/  Хүнсний хангамж, аюулгүй байдлын Түр хороо анхны хуралдаанаа хийлээ. Энэхүү Түр хороог УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахалж,

  • УИХ-ын гишүүн Ж.Батжаргал
  • УИХ-ын гишүүн Г.Ганболд
  • УИХ-ын гишүүн Ц.Туваан
  • УИХ-ын гишүүн М.Оюунчимэг
  • УИХ-ын гишүүн Ч.Ундрам
  • УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
  • УИХ-ын гишүүн С.Ганбаатар
  • Ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, ХХААХҮЯ-ны Бодлого, Төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун нар болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Улсын Их Хурлын Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуй үйлдвэрлэлийг дэмжих Түр хорооны өнөөдрийн (2022.10.26) хуралдаан 16 цаг 10 минутад эхэлж, Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх чанар, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээлэл сонслоо.

 Түр хорооны хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 06 дугаар сарын 17-ний өдрийн 36 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд мэдээлэл хийв.

Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд таван үндсэн таван зорилт, 41 үйл ажиллагааны чиглэлээр 116 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Энэ хүрээнд дөрвөн шинэ хуулийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх, дөрвөн хуульд болон Улсын Их Хурлын нэг тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасан бөгөөд шинээр Хөдөө аж ахуйн тухай, Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай, Ургамал хамгаалал, ургамлын эрүүл мэндийн тухай, Тариалангийн даатгалын тухай хуулийн төслүүдийг боловсруулж буй талаар мэдээлэв.

Түүнчлэн, тогтоолын хүрээнд хүнсний үйлдвэр, худалдаа үйлчилгээний салбар, мал ажуйн салбар, газар тариалангийн салбар, хөнгөн үйлдвэрийн салбарт шаардлагатай зээлийн эх үүсвэрүүдийг тодорхойлсон талаар болон хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн, түүний түүхий эдийн нөөцөд тулгуурлан төлөвлөгөөнд тусгагдсан хүнсний боловсруулах үйлдвэрүүдийг байгуулахад нарийвчилсан тооцоо судалгаа хийгдэж буй талаар мэдээллээ. Мөн гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний эдийн засгийн тооцооллын талаар мэдээлэл өгөв.  

Танилцуулгатай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Г.Ганболд, С.Ганбаатар, Ц.Туваан, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, яамны холбогдох албан тушаалтнуудаас хариулт авав. Асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ж.Батжаргал, С.Ганбаатар, Ц.Туваан, Ж.Бат-Эрдэнэ нар хэлэлцэж буй асуудлаар үг хэлж, байр сууриа илэрхийлэв, мөн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг идэвхижүүлж дэд ажлын хэсэг гаргахаар шийдвэрлэснээр Түр хорооны хуралдаан өндөрлөв.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Хүнсний хангамж, аюулгүй байдлын Түр хороо анхны хуралдаанаа хийлээ
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх