Ерөнхийлөгчийн Үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон ЕТГ-ын Хүнсний төсөл хөтөлбөрийн ажлын алба, ХХААХҮ яамны төлөөлөл Баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эх орныхоо хүнсний хангамж, аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах зорилт дэвшүүлсэн. Энэхүү зорилтыг хангахад аймгийн Засаг дарга нар, хөдөө аж ахуйн газрын дарга, мэргэжилтнүүд, мал эмнэлгийн эмч, ажилтнууд, малчин, тариаланчдын оролцоо чухал.
Өнөөдөр /2022.10.30/ Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын албан хаагчидтай уулзаж, УИХ-аас баталсан 36-р тогтоолын бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар ярилцаж, санал солилцлоо.