Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын албаны төлөөлөгчид 36-р тогтоолын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг орон нутгийн засаг захиргааны нэгжүүдэд танилцуулж байна.
Өнөөдөр /2022.11.01/ Говь-Алтай аймгийн удирдлагуудтай уулзаж, УИХ-аас баталсан 36-р тогтоолын бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар ярилцаж, санал солилцлоо.
Уулзалтад Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрыг төлөөлөн:
- Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар
- Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Г.Чинбат
- Засаг даргын зөвлөх Д.Батбилэг
- Засаг даргын зөвлөх Ш.Насан
- Говь-Алтай аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын дарга Т.Сүхбаатар
Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албыг төлөөлөн:
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр,
- ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны Хүнсний мэргэжилтэн А.Амаржаргал
- ХХААХҮЯ-ны Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга О.Онон нар оролцлоо.