Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны хэлтсийн дарга Д.Энхмаа, ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны Хүнсний мэргэжилтэн А.Амаржаргал, ХХААХҮЯ-ны Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга О.Онон нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Баянхонгор аймгийн WELL хүнсний үйлдвэрт ажиллалаа.
Тус үйлдвэр нь 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын үр дүнд боссон боловч бүтээгдэхүүнээ борлуулж чадахгүй байсаар үйл ажиллагаа нь зогсоход хүрээд байна.
Баянхонгор аймаг хүн ам багатай тул зах зээл бага байдаг.
Харин Улаанбаатар хотод нийлүүлэхэд тээврийн зардал нэмэгддэг нь тус зах зээлтэй өрсөлдөх боломж олгодоггүй гэв. Үүнээс гадна дэлхий дахинд тархсан цар тахал үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явахад сөрөг нөлөө үзүүлжээ.