Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

47

“Хүнсний хувьсгал”-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн X хуралдаан боллоо

24

Бизнес аяллаар харилцан суралцах, хамтын өсөлтийг дэмжих боломж бүрдлээ

191

Баялаг бүтээгчид “Тод оймс”-ны үйлдвэртэй танилцлаа

18

“Баялаг бүтээгч Бизнес тур” 10 дахь жилдээ зохион байгуулагдлаа

266

Хүүхдийн хоолны салбарт төр-хувийн хэвшлийн уялдааг нэмэгдүүлэх нь чухал байна

15

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө

11

№152 | Хүнсний хувьсгал мэргэжлийн холбоо болон Эрдэмтдийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан

31

Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа

45

Агро үйлдвэрлэлийн салбарт хамтрах боломжийг судалж, “Цесна” групптэй танилцлаа

60

Бизнес эрхлэгчид Агрофирма “Родина” хөдөө аж ахуйн бүстэй танилцлаа
ах

266

Хүүхдийн хоолны салбарт төр-хувийн хэвшлийн уялдааг нэмэгдүүлэх нь чухал байна

191

Баялаг бүтээгчид “Тод оймс”-ны үйлдвэртэй танилцлаа

60

Бизнес эрхлэгчид Агрофирма “Родина” хөдөө аж ахуйн бүстэй танилцлаа

50

“Монгол–Казахстаны бизнес форум”-д 200 гаруй бизнес эрхлэгчид оролцлоо

47

“Хүнсний хувьсгал”-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн X хуралдаан боллоо

45

Агро үйлдвэрлэлийн салбарт хамтрах боломжийг судалж, “Цесна” групптэй танилцлаа

43

Бизнес эрхлэгчид “Өглөөний цай” уулзалтаар Казахстан Улс дахь бизнес аяллаа эхлүүллээ

32

“Дээд боловсрол, шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлага ба Монгол Улс” сэдэвт шинжлэх ухаан-практикийн хэлэлцүүлэг боллоо

31

Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа

29

Бизнес төлөөлөгчдийн баг Казахстан Улсын “Alem.ai” олон улсын төвтэй танилцлаа

24

Бизнес аяллаар харилцан суралцах, хамтын өсөлтийг дэмжих боломж бүрдлээ

18

“Баялаг бүтээгч Бизнес тур” 10 дахь жилдээ зохион байгуулагдлаа
ах

Баянхонгор аймгийн “Шинэ суурьшлын бүс”-д өрнөж буй бүтээн байгуулалтын нэг болох  “Ингэн Эрдэнэ” ОНӨААТҮГ-ын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний орон нутгийн нээлтийн ажлын хэсгийн гишүүд Баянхонгор аймагт ажиллаж байна.

Өнөөдөр /2022.11.02/ Баянхонгор аймгийн “Шинэ суурьшлын бүс”-д өрнөж буй бүтээн байгуулалтын нэг болох “Ингэн Эрдэнэ” ОНӨААТҮГ-ын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

Монгол Улсын хэмжээнд “ШИНЭ ХҮНС”-нд тооцогдох нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, дотоод гадаадын зах зээлд нийлүүлэх ажлыг Баянхонгорынхон ийнхүү эхлүүлжээ.

Тодруулбал, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны гуравдугаар хуралдаанаар “Ингэн Эрдэнэ” ОНӨААТҮГ-ийг байгуулан, “Баянхонгор аймгийн 2021 оны хөгжлийн төлөвлөгөө, хөдөө аж ахуйг кластараар хөгжүүлэх бодлогод тулгуурлан ингэний ферм байгуулж, сүү боловсруулан нэмүү өртөг шингэсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан, биологийн идэвхит хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх нэгдсэн үйл ажиллагаа явуулах” зорилгод нэгдэн ажиллаж байгаа юм байна. Тус үйлдвэрийн стратегийн гол нэр төрлийн бүтээгдэхүүн нь ингэний цэвэр хуурай сүү байх аж. 

“Ингэн Эрдэнэ” ОНӨААТҮГ нь Баянхонгор сумын есдүгээр багийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэлийн зориулалтаар 3713 м.кв газар авч, 409 м.кв бүхий ингэний сүү боловсруулах үйлдвэрийн барилгын ажил бүрэн дуусч, тоног төхөөрөмжөө суурилуулах боломжтой болоод байна. Үйлдвэр хоногт 4 тоннн сүүг хатаах хүчин чадалтай. Сүүний олдоц сайн үед тоог дахин нэмэгдүүлж, өдөрт 8 тонн сүүг хатааж хоёр ээлжээр ажиллах боломжтой аж.

Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа (хоёр ээлжээр) ажиллахад өдөрт 360 кг хуурай сүү боловсруулж зах зээлд нийлүүлэх бөгөөд аймаг орон нутагт төвлөрөх татварын болон бусад ашиг орлого нэмэгдэх юм. Тэмээ бүхий малчин өрхүүдийн орлого нэмэгдэн аймгийн төв, тэмээ бүхий сумдад байнгын ажлын байр бий болж, Баянхонгор аймгийн тэмээн сүргийн тоо толгой өсч, таваарлаг чанар нэмэгдэх нөхцөл бүрдэнэ хэмээн тооцжээ.

Барилгын тухайд оффисын өрөө танхим хоёр, бусад нь үйлдвэрлэлийн 10 гаруй талбай өрөөтэй, ажилчдын орчин иж бүрэн буюу хувцас сольж хадгалах өрөө, ариун цэврийн өрөө, усанд орох шүршүүрийн өрөө, амрах өрөөтэй. Барилгын гүйцэтгэгч “Базардарь” ХХК-ийн тайлбарласнаар цахилгааны монтаж, харуул хяналтын систем, шалан дороосоо халах технологи, сантехник бүгд орчин үеийн стандарттай. Одоо тус үйлдвэрт халаалт, цахилгааны асуудал шийдэгдвэл барилга товчлуураа дараад, бүх зүйл ажиллахэд бэлэн гэв.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Баянхонгор аймгийн “Шинэ суурьшлын бүс”-д өрнөж буй бүтээн байгуулалтын нэг болох  “Ингэн Эрдэнэ” ОНӨААТҮГ-ын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх