Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

7,069

Завхан аймагт бэлчээрийн 34 хувь нь нөөцтэй байна

16,072

Өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 80.1 орчим хувьд хүрэлцээтэй

17,583

Урьдчилсан байдлаар 1613 га талбайн ургац алдах судалгаа гарчээ

5,239

Булган аймагт хадлангийн талбайн гарц муу байна

16,033

Өмчийн хэлбэр харгалзахгүй 67 сургууль, 69 цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлд хяналт шалгалт хийж байна

17,210

Бэлчээрийн даац 16 хувиар сэргэжээ

16,988

УВС: Нэг кг хонины мах дунджаар 14 мянган төгрөгийн үнэтэй байна

18,562

 Ногоо тарих төсөлд 20 өрхийг хамрууллаа

16,061

Тариаланчид үр тарианы талбайн түүхийн дэвтэр хөтөлнө

6,016

Завхан аймагт малын тэжээл, үр тарианы тариалалт нэмэгджээ
ах

19,000

“Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт” эхэллээ

18,562

 Ногоо тарих төсөлд 20 өрхийг хамрууллаа

18,368

Ж.Энхбаяр: Монгол Улс энэ жил дотооддоо тариалсан улаанбуудайгаар гурилынхаа хэрэгцээг бүрэн хангана

17,937

“Монгол-Хятадын V экспо” Хөх хотод зохион байгуулагдаж байна

17,583

Урьдчилсан байдлаар 1613 га талбайн ургац алдах судалгаа гарчээ

17,369

“Монгол-Хятадын V экспо”-д манай улсын 350 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцож байна

17,210

Бэлчээрийн даац 16 хувиар сэргэжээ

16,988

УВС: Нэг кг хонины мах дунджаар 14 мянган төгрөгийн үнэтэй байна

16,714

“Урам зориг өгөх, нөлөөлөл үзүүлэх, хөрөнгө оруулалт хийх” гэсэн уриа нь бидний хамтын зорилго, үүрэг, хариуцлагыг тод илэрхийлж байна

16,309

Ургац хураалт эхэллээ

16,185

“Монгол оронд тохиромжтой цагаан будаа тариалах туршилт” амжилттай хэрэгжиж байна

16,072

Өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 80.1 орчим хувьд хүрэлцээтэй
ах

Дорнодчууд хүнсээ дотоодоосоо бүрэн хангах эрмэлзлэл дүүрэн байна  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг Монгол орны зүүн хязгаар Дорнод аймагт албан ёсоор эхлүүлж, “Хүнсний хувьсгал” зөвлөгөөнийг зохион байгууллаа. Энэхүү нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, сайдын зөвлөх Б.Батбаатар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун, ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн нар оролцлоо.

Мөн Дорнод аймгийн удирдлагууд, иргэд, малчид, үйлдвэрлэл эрхлэгчид, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүд идэвх, санаачилгатай оролцож, өөрсдийн санал хүсэлтээ илэрхийлсэн юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай илтгэл танилцуулав. Дотоодын үйлдвэрлэлээр хүнсний хэрэгцээгээ бүрэн хангах зорилтын хүрээнд

  • Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадал, хангамжтай уядуулж үе шаттай нэмэгдүүлэх,
  • Малыг эрүүлжүүлж, олон улсын чанар стандартад нийцсэн мах экспортлох “Мал эмнэлгийн хорио цээрийн дэглэм бүхий эрүүл бүс” байгуулах,
  • Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх гэсэн үндсэн зорилтууд дэвшүүлэн ажил хэрэг болгохоор салбар яамнаас шуурхайлан ажиллаж байна.

“Дорнодчууд та бүхэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөдөлгөөнийг дэмжин дэлгэрүүлж, бусдыг хошуучлан манлайлж, энэ их үйлсэд өндрөөс өндөр амжилт гаргах өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Сайн үйл бүхэн дэлгэрэх болтугай” хэмээн сайд Х.Болорчулуун уриалсан юм.

Дорнод аймаг мах, гурилын хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр 100 хувь хангадаг

Дорнод аймгийн дотоодын үйлдвэрлэлийн хангамжийг харвал

  • Мах, гурилын хэрэгцээг 100 хувь
  • Сүүний хэрэгцээг 73.5 хувь,
  • Төмсний хэрэгцээг 66.8 хувь,
  • Цагаан идээний хэрэгцээг 49.3 хувь
  • Гурилан бүтээгдэхүүний хэрэгцээг 28.8 хувь,
  • Хүнсний ногооны хэрэгцээг 26.7 хувь,
  • Өндөгний хэрэгцээг 21.5 хувь,
  • Жимс, жимсгэнийн хэрэгцээг 0.1 хувь хангаж байна.

“Хүнсний хувьсгал” хөдөлгөөн иргэдэд итгэл найдвар өгч байна

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн: “Төрийн тэргүүн, УИХ, Засгийн газраас “Хүнсний хувьсгал” хөдөлгөөнийг өрнүүлж байгаа нь иргэдэд маш их итгэл найдвар өгч байна. Учир нь сүүлийн жилүүдэд газар тариалан, хувийн аж ахуй эрхлэх, хүнсний ногоо тариалах иргэдийн хүсэл сонирхол эрс нэмэгдэж байна. Энэ бол бидэнд хамгийн чухал хүчин зүйл юм. Харин иргэдийн зүгээс хөнгөлөлттэй зээлд хамрагдах; газар тариалан, хүнсний ногоо, сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, арьс шир боловсруулах үйлдвэрүүдэд олгож байгаа татаас, нөхөн олговрыг цаашид тогтвортой барих, хувь хэмжээг нэмэгдүүлэх; эрүүл бүс байгуулах ажлыг эрчимжүүлэх; дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр хүн амынхаа хэрэгцээг бүрэн хангаад илүү гарсныг нь гадаад зах зээлд экспортлох боломжийг бүрдүүлэхэд бүх талаар дэмжих зэрэг саналыг төрдөө уламжилж байна. Төр засгийн зүгээс эдгээр саналуудыг дэмжвэл иргэдийн хувьд дотооддоо хүнсээ үйлдвэрлэж, хэрэгцээгээ хангах бүрэн боломжтой.


Орон нутаг, аймаг, сумууд төр засгийнхаа дэвшүүлж байгаа хөдөлгөөнийг бүх талаар дэмжиж, хамтарч хоршиж ажиллах нь зүйтэй. Зөвхөн Ерөнхийлөгчөөс, УИХ-аас, Засгийн газраас юу хийх бол гэж хүлээх биш “Хүнсний хувьсгал” хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд дөрөө хоршиж, хамтран ажиллавал ихээхэн үр дүнд хүрч, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй илүү гарсныг нь экспортлох боломжтой гэж үзэж байна.”
гэсэн юм.

“Найнги хүнс” ХХК хоногт 2 тонн сүү боловсруулах хүчин чадалтай

Орон нутгийн хүн амыг чанартай сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилготой “Найнги хүнс” ХХК нь фермерийн аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.


Чойбалсан хотын төвөөс 8 км зайд байрладаг Өлзийт фермерийн аж ахуй сүү, махны чиглэлийн симментал үүлдрийн 200 орчим үхэртэй. Гойд ашиг шимтэй үхрээр сүргийн бүтцийг сайжруулах, малчин өрхүүдийн орлогыг нэмэгдүүлэх, тэдний үйл ажиллагааг дэмжих, улмаар үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болох түүхий сүүний хэмжээг нэмэгдүүлэх зорилготой ажилладаг байна.


Сүүний үйлдвэр – Хоногт 2 тонн сүү боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг 2021 онд барьж, ашиглалтад оруулжээ. Тус үйлдвэр стандартын шаардлагад нийцсэн барилга, байгууламжтай, уламжлалт болон орчин үеийн аргыг хослуулан арваад нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.

Мах боловсруулах “Вайт групп” бүтээгдэхүүнээ экспортлох зорилготой

“Вайт групп” 10 гаруй жилийн турш мах боловсруулж, аймгийнхаа төдийгүй нийслэлийн хэрэгцээнд ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Жилдээ 3-4 мянган тонн хонь, үхэр, адуу, ямааны мах нийлүүлэх хүчин чадалтай, Орос болон Хятадын зах зээлд маш ойр, дэд бүтэц сайн хөгжсөн нь цаашид экспортын чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахад чухал ач холбогдолтой болохыг онцолж байлаа.

Тал нутгийн эрүүл, чанартай, амттай мах нийлүүлэгч “Талын таван өндөр трэйд” ХХК

Монголын тал нутгийн цэвэр, органик, эрүүл, амтат, дэлхийн стандартад нийцсэн махаар дотоодын хэрэглэгчдээ хангахаас гадна Европ болон Азийн орнуудад экспортлох зорилготой “Талын таван өндөр трэйд” ХХК хоногт 200 бод 500 бог мал нядлах хүчин чадалтай.


Мах нийлүүлдэг гэрээт малчдаар дамжуулан шууд бэлчээрээс малын гарал үүслийн бичиг баримттай үхэр, хонь, ямаа, адууг татан төвлөрүүлдэг. Мах эхлэн боловсруулах үйлдвэртээ мал эмнэлгийн иж бүрэн лабораторитой бөгөөд мах худалдан авах үеэс эхлээд бүх шатны дамжлагын шинжилгээг бүрэн хийж гүйцэтгэдэг гэдгээрээ онцлогтой.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Дорнодчууд хүнсээ дотоодоосоо бүрэн хангах эрмэлзлэл дүүрэн байна  
Хэл солих
Мэдээлэл хайх