Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

10

FOODEX MONGOLIA 2026: Хүнсний үйлдвэрлэлийн шинэ боломжуудыг нээлээ

11

ЗАВХАН: Улаан хальст саримсны тариалалтыг нэмэгдүүлнэ

12

Борнуур сум тэжээлийн үйлдвэрээ түшиглэн малын тэжээлийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байна

12

ДУНДГОВЬ: Ээзгий үйлдвэрлэлээр өрхийн орлогоо нэмэгдүүлж байна

8

ӨВӨРХАНГАЙ: Хүнсний улаан буудайн хэрэгцээний 83.1 хувийг дотоодын ургацаар хангана

11

Ургац хураалтын чийгийг бууруулж, болцыг жигдрүүлэх зорилгоор “ДЕСИКАЦИ” хийхийг зөвлөж бйана

12

Орхон аймаг өвөлжилтийн бэлтгэлээ хангаж байна

16

Сонгины үрийн өртгийн сүлжээг бүрдүүлэх хэрэгцээг тодорхойлох судалгааг хэрэгжүүлж байна

14

Стратегийн улаан буудай худалдан авах үнийг танилцуулав

14

ГОВЬ-АЛТАЙ: Нийт нутгийн 40.3 хувьд бэлчээрийн даац хэтэрчээ
ах

124

COP17 бага хурлын хүрээнд “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” хэлэлцүүлэг боллоо

112

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Mongolian Goat Cashmere” үйлдвэрт ажиллалаа

65

Ч.Даваабаяр: Хүнсний хувьсгал гэдэг нь нэг зорилгын төлөө олон талын оролцоог нэг системд холбох өөрчлөлт юм

40

ТӨВ АЗИЙН III ОРГАНИК ФОРУМ, ЭКСПО УЛААНБААТАРТ ЭХЭЛЛЭЭ

23

COP17: 11 дэх өдөр “Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн өдөр”-өөр үргэлжилж байна

23

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

22

ХОВД: Ингэний сүүний үйлдвэр байгуулна

20

COP17 ба Хүнсний хувьсгал

20

ОРХОН: Энэ намар 9806 тонн үр тариа хураан авах төлөвтэй байна

20

ӨМНӨГОВЬ: Цөлжилт, усны хомсдлын эсрэг технологийн мониторинг хөгжүүлнэ

19

2026 онд 1.2 сая тонн ургац хураан авах урьдчилсан төлөв гарчээ

19

Д.Гүндэгмаа: Айраг хүний биеийг маш сайн дархлаажуулдаг
ах

ГОВЬСҮМБЭР АЙМАГ ГАЗАРЗҮЙН ОНЦЛОГТОО ТУЛГУУРЛАН ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ ХӨГЖҮҮЛНЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлтийн үйл ажиллагаа 21 аймагт болж байна. Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Эдийн засгийн хөгжлийн яамны Хөгжлийн судалгааны газрын дарга Л.Эрдэнэбаяр болон ажлын хэсгийн гишүүд Говьсүмбэр аймагт ажиллалаа.

Говьсүмбэр аймаг дахь “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлтийн үйл ажиллагааг нээж Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг уншиж танилцууллаа.

No description available.

Энэхүү нээлтийн арга хэмжээнд  Засаг даргын Тамгын газар, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, сумдын Засаг дарга болон Говьсүмбэр аймгийн хүнс, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд, малчид, тариаланч, аж ахуй нэгжийн төлөөлөл оролцлоо.

No description available.

Энэ үеэр иргэдэд үндэсний хөдөлгөөний зорилго, хүлээгдэж буй үр дүн, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгчУИХ-аас баталсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36-р тогтоолын хэрэгжүүлэх арга зам, иргэдийн оролцоо, санал, сэтгэгдлийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Говьсүмбэр нь аймаг нь Дундговь, Дорноговь, Төв аймаг, Хэнтий гэсэн дөрвөн аймгийн есөн сумын хил дээр байрладаг газарзүйн онцлогтой бүс нутагт оршдог. Мөн өдөрт олон тооны машин дайрч өнгөрдөг учир үүн дээрээ тулгуурлан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөгжүүлэх хэрэгтэй байгааг нээлтийн үйл ажиллагааны үеэр нутгийн удирдлагууд  онцоллоо. Мөн дотоод үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх зорилгоор нөөцөө ашиглаж үр дүнд хүрч байгаа гэлээ.

No description available.

Энэ онд Говьсүмбэр аймгийн Засаг дарга болон Засаг даргын Тамгын газрын зүгээс  74 хүлэмжийг ард иргэддээ өгч,  өрхийн болон байгууллагын орчинд хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр олон төрлийн нарийн ногоог тариалах үйл ажиллагааг эрчимтэй эхлүүлж байгаа. Тиймээс 2023 онд аймгийнхаа иргэдэд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Говьсүмбэр аймгийн үйлдвэрлэгчдийн хувьд дэвшилтэт, шинэ технологи худалдан авах чадвар сул, газар тариалан эрхлэгчдэд усны хомсдол үүссэнээс болж энэ чиглэлд үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байдаг.

Тус аймаг нь уламжлалт аргаар үйлдвэрлэсэн махны дотоодынхоо хэрэгцээг 100 хувь, сүүний хэрэгцээг 100 хувь, төмс, хүнсний ногооны 24 хувь, хүнсний гол нэрийн 9 төрлийн бүтээгдэхүүний 38.2 хувийг тус тус хангаж байна. Үүний дээр эргэлтийн талбай 79 га байснаас 2022 онд 94 га болж нэмэгдсэн. Мөн хамгаалагдсан хөрсний тариалалтыг илүү эрхэлж байна.

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Эдийн засгийн хөгжлийн яамны Хөгжлийн судалгааны газрын дарга Л.Эрдэнэбаяр болон ажлын хэсгийн гишүүд Говьсүмбэр аймгийн хүнсний үйлдвэр, хоршоодтой танилцлаа.

Хоршоо нь өрхийн жижиг, бичил бизнесээр хязгаарлагдахгүй бүс нутаг, тухайн баг, хороо, сум, дүүрэг, аймаг, нийслэлийн хэмжээнд нэгдэж, хөдөлмөрөө хоршин, хүртэх орлого, ашгаа нэмэгдүүлэх боломжтой бөгөөд хүн амын ядуурал, ажилгүйдэл нэн ялангуяа хөдөө, орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулдаг салбар юм. Иймд орон нутгийн түвшинд хоршоодын хөгжлийг түргэсгэх нь Хүнсний хувьсгалд чухал нөлөөтэй.

“Оорцог элгэн” хоршоо

Оорцог элгэн хоршоо нь 2017 онд байгуулагдсан бөгөөд мал аж ахуй, мах боловсруулах цех, мод үржүүлгийн газар, аялал жуулчлал, хоол үйлчилгээ, хүлэмжийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Махны цехийн хувьд өдөрт 50 бог, 5 бод төхөөрөх хүчин чадалтай. Цаашдаа төлөг брэндийг бий болгох зорилготойгоор ажиллаж байгаа. Мод үржүүлгийн газартаа 17 төрлийн 300 гаруй мод тариалжээ. Тус хоршооны зүгээс төрийн тэргүүний санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж цаашид өвлийн хүлэмж байгуулах, худаг гаргах, га талбайгаа нэмж илүү мод тариалах гэсэн зорилтуудыг тавин ажиллахаар төлөвлөж байгаа аж.

“Чойрын гурван богд” хоршоо

Чойрын гурван богд хоршоо нь 2016 оноос газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Нийтдээ 21 гишүүнтэй тус хоршоо 2022 оны гуравдугаар сараас эхлэн мөөгний чиглэлээр голлон үйл ажиллагаагаа явуулж, аймгийнхаа хэмжээнд мөөг нийлүүлж байна. Хоршооны зүгээс ХААИС-аас мөөг үйлдвэрлэх технологийн сургалтыг тогтмол авч, хэрэгжүүлж байгаа. Эх орны эрүүл хөрсөнд ургасан эко мөөгийг хүнсэндээ хэрэглэж, мөөг экспортлогч улс болохын төлөө Говьсүмбэр аймгийн мөөг тариалагчид ажиллаж байна.

No description available.
Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
ГОВЬСҮМБЭР АЙМАГ ГАЗАРЗҮЙН ОНЦЛОГТОО ТУЛГУУРЛАН ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ ХӨГЖҮҮЛНЭ
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх