Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

126

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, Үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Налайх дүүргийн Үйлдвэрлэл, технологийн парк ХК болон Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүсэд ажиллалаа

35

MFC East Log: Монос Хүнс ХК 2,730 м² шинэ агуулахын бүтээн байгуулалтаа бүрэн дуусгаж, ашиглалтад орууллаа

53

Монгол–Швейцарын хамтын ажиллагаа

16

Д.Мандах: Жимсний мод тарина гэдэг ирээдүйгээ тарьж байгаа хэрэг

14

ДУНДГОВЬ: Гүний худгийн хүртээмж мал аж ахуйн хөгжлийн тулгуур болж байна

11

ГОВЬ-АЛТАЙ: Нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага сайн байна

21

Д.МАНДАХ: Уламжлалт аргаар тээрэмдсэн гурил их сайхан амттай, шим тэжээлтэй болдог

16

Айраг хэрэглэхдээ юуг анхаарах вэ?

19

ДОРНОГОВЬ: Бүтэн хонины мах 500-650 мянган төгрөгийн үнэ хүрч байна

15

АРХАНГАЙ: Тариат суманд эр үхэр хамгийн өндөр үнэтэй байна
ах

126

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, Үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Налайх дүүргийн Үйлдвэрлэл, технологийн парк ХК болон Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүсэд ажиллалаа

53

Монгол–Швейцарын хамтын ажиллагаа

35

MFC East Log: Монос Хүнс ХК 2,730 м² шинэ агуулахын бүтээн байгуулалтаа бүрэн дуусгаж, ашиглалтад орууллаа

23

ХОВД: Ингэний сүүний үйлдвэр байгуулна

23

ХОВД: Махны үнэ тогтвортой байна

22

ХОВД: Шинэ ургацын төмс, лууванг 3000-4000 төгрөгөөр борлуулж байна

21

Д.МАНДАХ: Уламжлалт аргаар тээрэмдсэн гурил их сайхан амттай, шим тэжээлтэй болдог

19

ДОРНОГОВЬ: Бүтэн хонины мах 500-650 мянган төгрөгийн үнэ хүрч байна

18

ХОВД: Шинэ ургацын тарвас худалдаанд гарчээ

16

Д.Мандах: Жимсний мод тарина гэдэг ирээдүйгээ тарьж байгаа хэрэг

16

Айраг хэрэглэхдээ юуг анхаарах вэ?

16

ТӨВ: Энэ намар 450 мянган тонн ургац хураахаар төлөвлөж байна
ах

Эх орны зүүн өмнөд бүсийн хилийн манаа Дорноговь аймагт “Хүнсний хувьсгал” эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар орон даяар өрнөж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлт Эх орны зүүн өмнөд бүсийн хилийн манаа Дорноговь аймагт амжилттай болж, өндөрлөлөө. Зөвлөгөөнд аймгийн жижиг дунд, үйлдвэр үйлчилгээ, хүнс, газар тариалан, мал аж ахуйн салбарын төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлүүд, малчид, фермер зэрэг 14 сумын 65 багийн төлөөлөл оролцлоо.

Зөвлөгөөнөөр “Ирэх таван жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах” зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаар мэдээлэл өгч, орон нутгийн хүнс үйлдвэрлэл, газар тариалан, мал аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудал болон салбарын хөгжил, дэвшил, гарц, шийдэл, үндэсний хөдөлгөөнд орон нутгийн засаг захиргаа, иргэдийн оролцооны талаар хэлэлцлээ.

Тодруулбал:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр,
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны Хүнсний мэргэжилтэн А.Амаржаргал,
  • Эдийн засгийн хөгжлийн яамны Хөгжлийн судалгааны газрын дарга Л.Эрдэнэбаяр нарын ажлын хэсэг “УИХ-ын 36-р тогтоол болон ЕТГ-ын Хүнсний төсөл хөтөлбөрийн албаны танилцуулга, Хүнсний тогтвортой нийлүүлэлт, аюулгүй байдлыг хангах тогтолцоо, шийдэл” талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Мөн Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал “Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг аймгийн хүнс, хөдөө аж ахуйн стратеги төлөвлөгөөтэй хэрхэн уялдуулах” талаар төлөвлөгөөг танилцууллаа.

Эх орны хөрсөнд ургуулсан эрүүл бүтээгдэхүүн хэрэглэх нь хүн бүр эрүүл аж төрөхийн үндэс. Цаашлаад тогтвортой хөгжлийг хангах суурь хүчин зүйл болоод байна.

Дорноговьчууд хүнсний салбараа кластер хэлбэрээр хөгжүүлнэ

Дорноговь аймаг говийн бүсийн онцлогтоо тохируулж, тэмээн сүргийн ашиг шимээр үйлдвэрлэсэн онцлог бүтээгдэхүүн гарган авах, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, өндөг болон бусад хүнсний аж ахуй хийгээд хамгаалагдсан хөрс буюу хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд онцгой анхаарах бодлого баримталж байна.

Мөн газрын тосны үйлдвэр, шинэ төмөр зам болон бусад үйлдвэр технологийн хөгжлөө дагасан бодлого баримталж хүнсний салбараа кластер хэлбэрээр хөгжүүлэн хүнс экспортлох зорилт тавьжээ. Сүүлийн үед хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн тоо аймгийн хэмжээнд нэмэгдсэн бөгөөд иргэд эх орны хөрсөнд цэвэр органик бүтээгдэхүүн тариалж өөрийн болон хэрэглэгчдийн хэрэгцээнд нийлүүлэх хүсэл зорилго нэмэгдэж буй нь эерэг өөрчлөлт аж.

Одоогийн байдлаар Дорноговь аймгийн тариаланчид хүнсний ногооны дотоодын хэрэгцээний 13 орчим, махны хэрэгцээний 100 хувь, сүүний 60 гаруй хувь, өндөгний 60 гаруй хувийг дотоодоос хангаж байна.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Эх орны зүүн өмнөд бүсийн хилийн манаа Дорноговь аймагт “Хүнсний хувьсгал” эхэллээ
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх