“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяраар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймгийн хүнсний үйлдвэрүүдэд ажиллаж байна. Өнөөдөр Сайншанд сумын дөрөвдүгээр багийн нутагт байрлах 70000 тахианы автомат фермтэй танилцлаа.
“Мөрөөдлийн говь” компанийн хувийн хөрөнгө оруулалтаар боссон тус фермийн хувьд “Шанд Эгг” нэрийн өндгөөр аймгийнхаа өндөгний хэрэгцээний 60 хувийг хангаж байна. Ингэхдээ нийт тэжээлийнхээ 60-70 хувийн сангасаа дулааны аргаар боловсруулаад бордоо болгож нөхөн сэргээлтэд ашиг тустай үйлдвэрлэл хийж байна. Фермийн зүгээс өндөгний үйлдвэрлээс гадна 100 мянган модны үрсэлгээ хийжээ. Түүнчлэн ирэх хавраас 30 га услалтын систем бий болгохоор төлөвлөжээ.