Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

8

Нэвтрүүлэг №150 | Ховд, Говь-Алтай I Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун таван аймагт ажиллалаа

10

Багахангай дүүргийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэгчидтэй цахим уулзалт зохион байгууллаа

2

Б.Нямбаатар: “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд эргэлтийн болон хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл авч хүчин чадлаа нэмэн, бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг 5-аас 11 болгосон

41

Багануур дүүргийн салбар зөвлөлийн тэргүүнээр “Есөншанд” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Нямбаатарыг сонголоо

53

“Хүнсний хувьсгал” хөдөлгөөний үр дүнд үйлдвэрүүд хүчин чадлаа нэмэгдүүлж байна

24

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, үр дүнтэй танилцах “Зөвлөлдөх уулзалт” Багануур дүүрэгт боллоо

41

Налайх дүүргийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэгчидтэй цахим уулзалт зохион байгууллаа

13

ДОРНОГОВЬ: Үхрийн мах 22-26 мянган төгрөгийн үнэтэй байна

21

“Монгол Улс дахь пестицидийн хэрэглээ: өнөөгийн байдал, эрсдэл, бууруулах арга хэмжээ ба төрийн бодлого” хэлэлцүүлэг боллоо

23

Агро экспо-2026 үзэсгэлэн боллоо
ах

130

“Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны тэргүүлэгч гишүүдийн IX хуралдаан боллоо

79

“Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбоо болон Эрдэмтдийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан зохион байгуулагдлаа

53

“Хүнсний хувьсгал” хөдөлгөөний үр дүнд үйлдвэрүүд хүчин чадлаа нэмэгдүүлж байна

52

Хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж буй оюутнууд үндэсний үйлдвэрүүдтэй танилцлаа

44

Оюутнууд Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторид дадлагажлаа

41

Багануур дүүргийн салбар зөвлөлийн тэргүүнээр “Есөншанд” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Нямбаатарыг сонголоо

41

Налайх дүүргийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэгчидтэй цахим уулзалт зохион байгууллаа

36

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх олон талт боломжийн талаар санал солилцов

24

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, үр дүнтэй танилцах “Зөвлөлдөх уулзалт” Багануур дүүрэгт боллоо

23

Агро экспо-2026 үзэсгэлэн боллоо

21

“Монгол Улс дахь пестицидийн хэрэглээ: өнөөгийн байдал, эрсдэл, бууруулах арга хэмжээ ба төрийн бодлого” хэлэлцүүлэг боллоо

18

ДОРНОГОВЬ: Малчдад 134.6 тонн өвс, 127 тонн тэжээл үнэгүй тараажээ
ах

Өмнөговь аймаг хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн ажилд хөрөнгө оруулалтаа татна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлт өнөөдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотод боллоо.

          Нээлтийн эхэнд “Хүнсний хангамж аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний зорилт бодлого чиглэлийн талаар Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх О.Буяннэмэх танилцуулан зорилт, бодлого чиглэлийн талаар илтгэл мэдээллийг зөвлөгөөнд оролцогчдод өгсөн юм. ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, МЭЕГ-ын Мал амьтны эрүүл мэндийн газрын дарга Т.Тунгалаг, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Засаг даргын орлогч Н.Энхбат, аймгийн ХХААГ-ын мэргэжилтнүүд, хүнс үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгч, баялаг бүтээгчид, төрийн бус байгууллага холбоодын төлөөлөгч гээд 170 гаруй хүн нээлтийн үйл ажиллагаанд мэдээлэл солилцлоо.

Хүнсний аюулгүй байдал нь дан ганц Монгол Улсад бус дэлхий нийтийн хэмжээнд тулгамдаад байгаа асуудал бөгөөд манай орны хувьд хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах талаар УИХ-ын тогтоолоор үндсэн 5 зорилт, үйл ажиллагааны 41 чиглэлтэй, 116 хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөтэйгээр батлагдан хэрэгжиж байгааг энд танилцууллаа.

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж хэлэхдээ “Манай аймагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд тус аймгаас хүнсний хангалтаа хангалттай хэмжээнд авдаггүй. Тогтвортой нийлүүлэлт хийдэг цөөхөн аж ахуй нэгж байгууллагууд байдаг. Тиймээс “Хүнсний хувьсгал” уриан дор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж байгаа үндэсний хөдөлгөөн, ХХААХҮЯ-наас хэрэгжиж байгаа бодлого чиглэлтэй төлөвлөгөөт ажлаа уялдуулж, хүн амынхаа эрүүл мэнд, орон нутгийнхаа усны чанарын асуудлыг шийдвэрлэн маш хурдтайгаар хувьсан дэвших шаардлагатай байна” гэлээ.

Мөн Өмнөговь аймаг ингэний хоормогоороо брэнд болдог. Гэвч бүтээгдэхүүнээ нэг удаагийн хэрэглээний зориулалттай цэвэр усны хуванцар саванд хийж борлуулж байгаа нь хэрэглэгчдэд хүрэхдээ чанар алдагдаж байгаа сөрөг талтай учраас зах зээлд төдийлөн гаргах боломж хомс байгааг хэллээ. Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын чанар стандарт хангалтгүй байгаа нь хорт хавдрын өвчлөлийн нэг шалтгаан болж байна.

Өмнөговь аймаг барилга, орон сууцны бүтээн байгуулалтад ирэх онд хөрөнгө оруулалт хийхгүй харин хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хийх ажлуудад санхүүжилтыг татан оруулж ажиллана.

Түүнчлэн махны эрүүл ахуйд анхаарал хандуулж, малын вакцинжуулалтын чанар стандартад хяналт шалгалтаа эрчимжүүлж, эрдэм шинжилгээний ажлыг идэвхжүүлэн малын эмч нарын ажиллах нөхцөлийг сайжруулах, урамшуулах, цалин хөлсийг нь нэмэгдүүлэн 2023 оны төсөвт тодорхой санхүүжилтийг суулгахаар төлөвлөжээ.

Зөвлөгөөний төгсгөлд оролцогчдоос санал авлаа. Өмнөговь аймгийн хэмжээнд уул уурхай эрчимтэй хөгжиж байгаа нь хүн амын эрүүл мэндэд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа юм. Энд уул уурхайгаас илүү газар тариаландаа анхаарч хөгжүүлэх нь чухал. Тухайлбал, сургууль, цэцэрлэг, цэргийн анги зэрэг газрууд хямд үнэтэй чанаргүй хүнсний ногоог худалдан авч хоол хүнсэндээ хэрэглэж байгаа нь хүнсний аюулгүй байдлыг зөрчиж байгаа ноцтой зөрчил тул аймаг сум бүр энэ асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Өмнөговь аймгийн хувьд өрхийн газар тариалан сүүлийн жилүүдэд хөгжиж байна. Гэвч газар тариалангийн салбарт хөдөлмөр хөнгөвчлөх, ажлын үр бүтээмжийг нэмэгдүүлэхтэй холбоотой техник хэрэгсэл дутагдалтай байгаа нь тухайн орон нутагтаа хүнсний ногооныхоо хэрэгцээг бүрэн хангахад томоохон бэрхшээл учирдаг талаар иргэд ярилаа.

Орон нутгийн хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлнэ

Өмнөговь аймаг “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах” талаар авах арга хэмжээний тухай 36-р тогтоолыг  хэрэгжүүлэхээр хүнсний боловсруулах үйлдвэрлэлд 6 зорилт, 11  арга хэмжээ, Газар тариалангийн үйлдвэрлэлд 6 зорилт, 9 арга хэмжээ, Мал аж ахуйн үйлдвэрлэлд 3 зорилт 7 арга хэмжээг тавин ажиллаж байна. Тухайлбал, хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр сүү сүүн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, малчид эрчимжсэн аж ахуйг урамшуулалд хамрагдах боломжийг бүрдүүлнэ. Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа томоохон төслүүдэд ханган нийлүүлэлтийн бүтээгдэхүүний төрөл хэмжээг нэмэгдүүлж сав баглаа боодлын үйлдвэр байгуулах, талх, нарийн боовны үйлдвэрлэлд технологийн шинэчлэл хийж, дунд оврын тоног төхөөрөмж нийлүүлэлтээр дэмжин ажиллана. Органик хүнсний баталгаажуулалтын байгууллагыг байгуулж, органик хүнсний бүтээгдэхүүн  үйлдвэрлэлийг хөгжүүлэн, түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийг кластераар хөгжүүлж, бүтээгдэхүүн борлуулалтын кластер дахь дундын сүлжээ үүсгэх, хорших нэгдэх боломжийг дэмжин ажиллахаар төлөвлөн ажиллаж байна.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Өмнөговь аймаг хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн ажилд хөрөнгө оруулалтаа татна
Хэл солих
Мэдээлэл хайх