Өнөөдөр /2022.11.15/Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн холбогдох албаны төлөөлөгчид “Нийслэлийн хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдал”-ын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтад:
- Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр,
- Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай,
- Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны хэлтсийн дарга Д.Энхмаа,
- Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны Хүнсний мэргэжилтэн А.Амаржаргал,
- Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн захирал Р.Дагва
- Нийслэлийн Хүнс, хөдөө, аж ахуйн газрын дарга Х.Эрдэнэбилэг болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Уулзалтаар 11 дүгээр сарын 16 буюу маргааш болох Нийслэлийн хотын “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлтийн арга хэмжээний талаар санал солилцлоо.