Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

12

Баян-Өлгий аймагт малын тэжээлийн тариалалт эрчимжиж байна

10

Өвөрхангай: Хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийгдэж байна

7

АРХАНГАЙ: Мал аж ахуйн салбарын хөгжлийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ

8

ӨМНӨГОВЬ: Хагас жилийн мал тооллогоор 1504 өрхийг түүврийн аргаар хамруулна

15

Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг 10 боомтоор экспортолно

8

ХӨВСГӨЛ: 1.5 га талбайд хушин ойг нөхөн сэргээж байна

16

ДАРХАН-УУЛ: Аймгийн хэмжээнд тариалалт 80 гаруй хувьтай байна

15

ӨМНӨГОВЬ: Зөв технологиор даршилсан ногоог удаан хадгалах боломжтой

11

БУЛГАН: 8 га талбайд элсний нүүдлээс хамгаалах ойн зурвас байгуулж байна

13

БАЯН-ӨЛГИЙ: “Нутагтаа эзэн 100:1000” төслөөр 100 га талбайд тэжээлийн ургамал тариална
ах

49

УИХ-ын дарга С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна

28

Ховд: Хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулж байна

25

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзалт хийж байна

21

“Хүнсний хувьсгал”-ын дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал доод тал нь хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна

20

ӨВӨРХАНГАЙ: Зудын эрсдэлийг бууруулах төсөл хэрэгжинэ

18

Хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр 3500 ААН, иргэнд зөвлөн туслаж, илэрсэн зөрчлийг арилгуулах ажлыг зохион байгуулж байна

18

ДОРНОД: Нийт малын 52 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой

17

Нэвтрүүлэг №160 | Монголын анхны хүнсний үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад орлоо

17

ДАРХАН-УУЛ: Төмс, хүнсний ногооны 16 хувийг хангах зорилт дэвшүүлжээ

17

БАЯН-ӨЛГИЙ: Хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна

16

Дулааны улирал ирсэнтэй холбоотой бяцхан зөвлөмж

16

ДАРХАН-УУЛ: Аймгийн хэмжээнд тариалалт 80 гаруй хувьтай байна
ах

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн нийслэл Улаанбаатар хотод нээлтээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилгоор “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөж, 21 аймагт нээлтээ хийгээд буй. Орон даяар өрнөж буй тус хөдөлгөөний нээлт өнөөдөр нийслэл Улаанбаатар хотод эхэллээ.

Нээлтийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран Соёлын төв өргөөнд зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд Ерөнхийлөгчийн Тамгын газраас:

  • Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр,
  • Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай,
  • Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны хэлтсийн дарга Д.Энхмаа,
  • Ерөнхийлөгчийн тамгын газрын Хүнсний төсөл хөтөлбөрийн албаны Хүнсний мэргэжилтэн А.Амаржаргал

Нийслэлийн Засаг Даргын Тамгын газрыг төлөөлөн:

  • Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар
  • Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан,
  • Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн захирал Р.Дагва
  • Нийслэлийн Хүнс, хөдөө, аж ахуйн газрын дарга Х.Эрдэнэбилэг нарын албаны хүмүүс оролцлоо.

Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, Хүнс, хөдөө аж, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, Хүнс, хөдөө аж үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн зэрэг албаны хүмүүс, нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн судлаачид, төрийн албан хаагчид, баялаг бүтээгч, жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид, газар тариалан, мал аж ахуйн салбарын 1200 гаруй зочид, төлөөлөгч оролцлоо.

Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Хүнсний аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлого” сэдэвт илтгэл тавьж, нийслэлээс ирэх 5 жилийн хугацаанд хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, нийслэлийн хүн амыг хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнээр хангах талаар баримталж буй бодлогыг иргэд, олон нийтэд танилцууллаа.

Тэрбээр “Өсөн нэмэгдэж байгаа хүнсний эрэлт хэрэгцээнд тулгуурлан хүнс, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дотоодоос хангах, импортын бүтээгдэхүүний хамаарлыг бууруулах, хүнсний сүлжээний бүхий л үе шат бүрд аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах нь чухал. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг 21 аймаг, 330 сумаас нийслэлд нийлүүлдэг. Энэ утгаараа нийслэл нь Монгол Улсын эдийн засгийн гол төв бөгөөд улсын хэмжээнд хүнсний хангамжийн нийлүүлэлт, түгээлтийн гол зангилаа. Тиймээс ч “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд нэгдэн, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, хүнс экспортлогч улс болох зорилтыг хангахад манлайлан оролцох болно” хэмээн мэдэгдсэн юм.

Түүнчлэн Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн гүйцэтгэх захирал Р.Дагва “Улаанбаатар хотын хүнсний хангамжийн өнөөгийн байдал”, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Х.Эрдэнэбилэг “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийслэлд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төслийг оролцогчдод танилцуулж, төлөвлөгөөний төсөлтэй холбогдуулан оролцогчдоос санал хүсэлт авлаа.

Мөн арга хэмжээний үеэр нийслэлд хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүн хамгийн ихээр бэлтгэн нийлүүлж, мах, сүү, үр тариа, хүнсний ногооны хэрэгцээг голлон хангаж буй стратегийн ач холбогдол бүхий бүс нутаг болох Төв, Булган, Сэлэнгэ аймгийн Засаг дарга нар хүрэлцэн ирж, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар саналаа илэрхийллээ.

Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж “Хүнсний ногоо, үр тариа, мах, сүү зэрэг бүтээгдэхүүн нийлүүлэгч аймгийн хувьд хүн амыг эрүүл, аюулгүй, сайн чанарын хүнсээр хангах үүднээс энэхүү хөдөлгөөнд манлайлан оролцоно. Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн хүнсний ногоо, үр тариа, мах, сүүний нэлээд хувийг Сэлэнгэ аймаг нийлүүлдэг. Хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах зоорь, байгууламж, сав баглаа боодол нийлүүлэх зэрэг чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бие биенээ дэмжин ажиллахыг аж ахуйн нэгж, байгууллага, компаниудад уриалж байна” гэв.

Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Улаанбаатар хот нь иргэдийнхээ хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүн болох мах, махан бүтээгдэхүүн, тахианы мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, цөцгийн тос, гурил, гурилан бүтээгдэхүүн, өндөг, ургамлын тос, давс, төмс, лууван, байцаа, манжин, сонгино, саримс, хүрэн манжин, хүлэмжийн ногооны хэрэгцээг ирэх таван жилийн хугацаанд дотоодоос бүрэн хангах зорилго тавин ажиллах юм.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн нийслэл Улаанбаатар хотод нээлтээ хийлээ
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх