Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

11

FOODEX MONGOLIA 2026: Хүнсний үйлдвэрлэлийн шинэ боломжуудыг нээлээ

11

ЗАВХАН: Улаан хальст саримсны тариалалтыг нэмэгдүүлнэ

13

Борнуур сум тэжээлийн үйлдвэрээ түшиглэн малын тэжээлийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байна

12

ДУНДГОВЬ: Ээзгий үйлдвэрлэлээр өрхийн орлогоо нэмэгдүүлж байна

8

ӨВӨРХАНГАЙ: Хүнсний улаан буудайн хэрэгцээний 83.1 хувийг дотоодын ургацаар хангана

12

Ургац хураалтын чийгийг бууруулж, болцыг жигдрүүлэх зорилгоор “ДЕСИКАЦИ” хийхийг зөвлөж бйана

15

Орхон аймаг өвөлжилтийн бэлтгэлээ хангаж байна

17

Сонгины үрийн өртгийн сүлжээг бүрдүүлэх хэрэгцээг тодорхойлох судалгааг хэрэгжүүлж байна

14

Стратегийн улаан буудай худалдан авах үнийг танилцуулав

14

ГОВЬ-АЛТАЙ: Нийт нутгийн 40.3 хувьд бэлчээрийн даац хэтэрчээ
ах

124

COP17 бага хурлын хүрээнд “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” хэлэлцүүлэг боллоо

112

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Mongolian Goat Cashmere” үйлдвэрт ажиллалаа

65

Ч.Даваабаяр: Хүнсний хувьсгал гэдэг нь нэг зорилгын төлөө олон талын оролцоог нэг системд холбох өөрчлөлт юм

41

ТӨВ АЗИЙН III ОРГАНИК ФОРУМ, ЭКСПО УЛААНБААТАРТ ЭХЭЛЛЭЭ

23

COP17: 11 дэх өдөр “Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн өдөр”-өөр үргэлжилж байна

23

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

22

ХОВД: Ингэний сүүний үйлдвэр байгуулна

20

COP17 ба Хүнсний хувьсгал

20

ОРХОН: Энэ намар 9806 тонн үр тариа хураан авах төлөвтэй байна

20

ӨМНӨГОВЬ: Цөлжилт, усны хомсдлын эсрэг технологийн мониторинг хөгжүүлнэ

19

2026 онд 1.2 сая тонн ургац хураан авах урьдчилсан төлөв гарчээ

19

Д.Гүндэгмаа: Айраг хүний биеийг маш сайн дархлаажуулдаг
ах

УИХ-аас баталсан 36-р тогтоолын бодлого, арга хэмжээний төлөвлөгөөг НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-д танилцууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр ’’Хүнсний хангамж, аюулгүй байдал’’ үндэсний хөдөлгөөний хүрээнд UNIDO-ын хэрэгжүүлж байгаа төслийн талаар болон УИХ-аас баталсан 36-р тогтоолын бодлого, арга хэмжээний төлөвлөгөөний талаар санал солилцох уулзалт хийлээ.

Уулзалтад НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-ыг төлөөлөн:

  • НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-ын Хөтөлбөрийн зохицуулагч Г.Мөнхболор,
  • ЮНИДО-ын Ноос, ноолуурын мэргэжилтэн, Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Г.Батчимэг,
  • Монголын Арьс шир үйлдвэрлэлийн холбооны Гүйцэтгэх захирал Т.Баярсайхан,

ЕТГ – ын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албыг төлөөлөн:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр,
  • ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын албаны Гадаад харилцааны мэргэжилтэн Р.Будмаа нар оролцлоо.

НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО) нь Монгол Улсын Засгийн газартай хамтран 1970 оноос хойш манай улсад тогтвортой, хамтын оролцоотой аж үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн.

2022 оны 10-р сарын 3-5-ны өдрүүдэд Австри улсын Вена хотод НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (UNIDO), Австрали улсын Засгийн газар болон Стандарт, худалдааны хөгжлийн байгууллага (STDF) хамтран “Хүнсний аюулгүй байдлын Венийн олон улсын форум” зохион байгуулсан.

Уг форум цахим болон танхимаар болж дэлхийн 160 гаруй орны төлөөлөгчид ЮНИДО-ын Төвд хүрэлцэн ирсэн бөгөөд зайнаас аудит хийх, баталгаажуулах, эрүүл мэндийн цахим гэрчилгээ, хөндлөнгийн баталгаажуулалтын хөтөлбөрүүд зэрэг хүнсний аюулгүй байдлыг хангах орчин үеийн шийдлүүдийг онцлон танилцуулж хэлэлцэв. Форумд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ)-ны төлөөллүүд оролцсон бөгөөд НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын удирдлагууд хүнсний аюулгүй байдал, итгэмжлэл, баталгаажуулалтын чиглэлээр олон улсын форум арга хэмжээг Монгол Улсад зохион байгуулах саналыг ХХААХҮЯ-д тавьсан.

Форумын дараа ХХААХҮЯ-ны болон Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын төлөөллүүд НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын удирдлагуудтай албан уулзалт хийж хоёр талын хооронд байгуулсан “Стратегийн хамтын ажиллагааны хүрээ”-ний дагуу боловсруулж буй Ажлын нарийвчилсан төлөвлөгөө болон УИХ-ын 36-р тогтоолоор батлагдсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-нд тусгагдсан ажлуудаас хамтарч хэрэгжүүлэхээр хэлэлцсэн байна.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
УИХ-аас баталсан 36-р тогтоолын бодлого, арга хэмжээний төлөвлөгөөг НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-д танилцууллаа
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх