Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

14

Баян-Өлгий аймагт малын тэжээлийн тариалалт эрчимжиж байна

11

Өвөрхангай: Хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийгдэж байна

10

АРХАНГАЙ: Мал аж ахуйн салбарын хөгжлийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ

10

ӨМНӨГОВЬ: Хагас жилийн мал тооллогоор 1504 өрхийг түүврийн аргаар хамруулна

17

Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг 10 боомтоор экспортолно

9

ХӨВСГӨЛ: 1.5 га талбайд хушин ойг нөхөн сэргээж байна

18

ДАРХАН-УУЛ: Аймгийн хэмжээнд тариалалт 80 гаруй хувьтай байна

15

ӨМНӨГОВЬ: Зөв технологиор даршилсан ногоог удаан хадгалах боломжтой

12

БУЛГАН: 8 га талбайд элсний нүүдлээс хамгаалах ойн зурвас байгуулж байна

14

БАЯН-ӨЛГИЙ: “Нутагтаа эзэн 100:1000” төслөөр 100 га талбайд тэжээлийн ургамал тариална
ах

49

УИХ-ын дарга С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна

28

Ховд: Хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулж байна

25

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзалт хийж байна

21

ӨВӨРХАНГАЙ: Зудын эрсдэлийг бууруулах төсөл хэрэгжинэ

21

“Хүнсний хувьсгал”-ын дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал доод тал нь хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна

18

БАЯН-ӨЛГИЙ: Хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна

18

ДОРНОД: Нийт малын 52 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой

18

Хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр 3500 ААН, иргэнд зөвлөн туслаж, илэрсэн зөрчлийг арилгуулах ажлыг зохион байгуулж байна

18

ДАРХАН-УУЛ: Аймгийн хэмжээнд тариалалт 80 гаруй хувьтай байна

18

ДАРХАН-УУЛ: Төмс, хүнсний ногооны 16 хувийг хангах зорилт дэвшүүлжээ

17

Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг 10 боомтоор экспортолно

17

Нэвтрүүлэг №160 | Монголын анхны хүнсний үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад орлоо
ах

Т.ДАЛАНТАЙ: БУСДААС ХОЙНО УНТАЖ, ТҮРҮҮЛЖ СЭРЖ, ХӨДӨЛМӨРЛӨЖ БАЙЖ Л ХҮНСНИЙ БИЗНЕС БОСДОГ

Улс орондоо өндөр чанартай, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд онцгой хувь нэмрээ оруулж, хөдөлмөр бүтээл, арга туршлагаараа манлайлсан “Нионшэль” ХХК-ийн захирал, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны гишүүн Т.Далантайг “Алтан гадас” одонгоор шагналаа.

Т.Далалтай нь “Баялаг бүтээгч” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Хүнсний, тэр дундаа өндөгний аж ахуй гэдэг бусад салбарын үйл ажиллагааг бодвол хүний эрүүл мэндтэй шууд хамааралтай салбар. Ямар нэгэн чиг хандлагыг дагаж биш, сэтгэлээ шингээж, халамж, нөр их хөдөлмөр зарцуулж байж үр дүнгээ өгдөг учиртай. Энэ салбарт ажиллана гэдэг насаараа суралцаж, үхэн үхтлээ хөдөлмөрлөхөөс өөр аргагүй. Тордох тусам үр дүнгээ өгдөг учраас хэдэн автомат технологи, төхөөрөмж авч тавьчихаад бизнес маань бат бэх болчихлоо гэж хэлэх боломжгүй. Бусдаас хойно унтаж, түрүүлж сэрж хөдөлмөрлөж байж л босдог бизнес дээ” гэж хэлж байв. Тэрээр улс эх орондоо баялаг бүтээж, хөдөлмөрлөсөн 44 жилийн турш ийм зарчим баримтлан, хичээнгүй ажиллаж байна.

Түүний үүсгэн байгуулсан “Нионшэль” ХХК нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 13-р хорооны 4-р хэсэгт шувууны аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд жил дараалан шувууны тоо толгойгоо өсгөн нэмэгдүүлж ирсэн. Анх 5000 өндөглөгч тахиатай, хагас автомат тоноглолтой үйл ажиллагаагаа эхэлж байсан бол үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлснээр өндөглөгч 90000 ширхэг шувуутай, жилд 30 сая өндөг, 80000 кг мах үйлдвэрлэж нийслэл болон хөдөө орон нутгийн хүнсний хэрэгцээнд нийлүүлж байна.

Өөрөөр хэлбэл 2015 онд аж ахуйгаа өргөжүүлж Итали улсын Техно үйлдвэрийн бүрэн автомат 30000 ширхэг өндөглөгчийн тоног төхөөрөмж, 2016 онд хоногийн настай 30000 ширхэг дэгдээхэй бойжуулах бүрэн автомат тоног төхөөрөмж, 2017 онд Герман улсын Салмет компанийн 30000 ширхэг өндөглөгчийн бүрэн автомат тоног төхөөрөмжийг Монгол улсад анх удаа оруулж ирж суурилуулснаар байгаль орчинд халгүй технологийг ашиглан экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүн болох өндөг үйлдвэрлэж байна.

Цаашид 2025 он хүртэлх зорилго нь үйлдвэрээ үе шаттайгаар бүрэн автоматжуулах, өөрийн шувууны үржлийг бэлдэх, европ стандартын сүүлийн үеийн дэвшилтэт технологийн тоног төхөөрөмж суурилуулах, сүргийн тоо толгойг 200 мянган ширхэг хүргэснээр жилдээ 65 сая ширхэг өндөг үйлдвэрлэх, мөн өөрийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээ эцсийн бүтээгдэхүүн /майонез, тахианы махан нухаш/ болгох, ажлын байрыг нэмэгдүүлж өөрийн хэрэгцээний бүрэн найрлагат тэжээлийн үйлдвэрийн дэвшилтэт технологийн тоног төхөөрөмж, суурилуулж, 120000 кг мах үйлдвэрлэхээр төлөвлөж, хоногийн настай 30000 ширхэг дэгдээхэй үйлдвэрлэх экваторын тоног төхөөрөмж суурилуулах байр барьж ашиглалтад оруулах зорилго тавин ажиллаж байгаа юм.

Т.Далантайгийн хөдөлмөрийг үнэлж 1980 онд 5-р таван жилийн гавшгайч, 1985 онд 6-н жилийн гавшгайч, 1986 онд нийтийн хоолны салбарын аварга ажилтан, 2012 онд шилмэл мал амьтан шалгаруулах үзэсгэлэн худалдаанд оролцож “Алтан медаль”, 2013 онд “Нийслэлийн тэргүүний фермер”, 2014 онд “Хүнс хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан” цол тэмдгээр, 2015 онд Хан-Уул дүүргийн 50 жилийн ойн “Хүндэт медаль”, 2017 онд Улсын аварга фермер, 2021 онд Үндэсний хөгжил, нийгмийн удирдлага, статистик судлалын оюуны цар хүрээ НҮТББ “Хүндэт медаль”, 2021 онд “Баялаг бүтээгч одон”-гоор тус тус шагнаж байжээ.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Т.ДАЛАНТАЙ: БУСДААС ХОЙНО УНТАЖ, ТҮРҮҮЛЖ СЭРЖ, ХӨДӨЛМӨРЛӨЖ БАЙЖ Л ХҮНСНИЙ БИЗНЕС БОСДОГ
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх