Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

41

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх XVII бага хурлыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа

115

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Япон улстай хамтран төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцлоо

98

“Хүнсний хувьсгал” НҮТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Батцэцэг эрдэмтдийн зөвлөлийн шинэчлэгдсэн бүрэлдэхүүнд орлоо

10

Засгийн газар улаанбуудайн 100 мянган тн нөөц бүрдүүлэхээр болж, тариаланчдын борлуулалтыг баталгаажуулав

15

Мах, махан бүтээгдэхүүн экспортлогчдод Евразийн эдийн засгийн холбооны зах зээлийн боломж, стандартын талаар танилцуулав

12

Ховд аймагт үхрийн махны үнэ өмнөх долоо хоногийнхоос 10 хувиар нэмэгджээ

15

Органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчдийн төвийн бүсийн зөвлөлдөх уулзалт боллоо

6

Нийслэл, дүүргээс зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулдаг иргэд, аж ахуйн нэгжүүд та бүхнийг Зөвшөөрлийн тухай хуулийн хэлэлцүүлэгт урьж байна

39

Олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцлоо

15

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна
ах

115

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Япон улстай хамтран төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцлоо

104

“Хүнсний хувьсгал”-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн IX хуралдаан боллоо

98

“Хүнсний хувьсгал” НҮТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Батцэцэг эрдэмтдийн зөвлөлийн шинэчлэгдсэн бүрэлдэхүүнд орлоо

75

Тогтвортой хөгжлийн төлөөх Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааны 2025 оны хэрэгжилтийг хэлэлцэв

41

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх XVII бага хурлыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа

40

“ЦАГААН АЛТ” ХӨДӨЛГӨӨН, “АТАР-4” АЯНЫ ХҮРЭЭНД 2026 ОНД ОЛГОХ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЁСЛОЛ БОЛЛОО

39

Олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцлоо

37

“Цахим эдийн засаг дахь эмэгтэй экспортлогчдыг дэмжих” төслийн хүрээнд үндэсний зөвлөлдөх хорооны анхдугаар хурал зохион байгуулагдлаа

32

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нөөцийг боловсруулж экспортлоход түлхүү анхаарах шаардлагатай байна

21

“FOODEX JAPAN 2026” 51 дахь удаагийн олон улсын хүнсний үзэсгэлэн 2026 оны 3 дугаар сарын 10-13-ний өдрүүдэд Япон улсын нийслэл Токио хотод зохион байгуулагдах гэж байна.

15

Мах, махан бүтээгдэхүүн экспортлогчдод Евразийн эдийн засгийн холбооны зах зээлийн боломж, стандартын талаар танилцуулав

15

Органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчдийн төвийн бүсийн зөвлөлдөх уулзалт боллоо
ах

Малчид өдөрт 6-8 литр сүү өгдөг сүүний гарц сайтай эрлийз ямаатай болох боломжтой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр хүнсний үйлдвэрүүд, эрчимжсэн хөдөө аж ахуйн фермүүдтэй танилцаж байна. Өнөөдөр /2023.01.14/ өдөрт 6-8 литрийн сүү гардаг, хоёр жилд гурван удаа төллөх боломжтой Альпин үүлдрийн ямаан фермийн төслийг эхлүүлээд буй “Нарго Грийн” компанийн үйл ажиллагаатай танилцлаа.

“Нарго грийн” ХХК нь олон улсын стандартад нийцсэн сүүний чиглэлийн ямааны ферм байгуулан, шим тэжээллэг Альпин ямааны сүүгээр Улаанбаатарын зах зээлийг хангаж улмаар хуурай сүүний үйлдвэр, ямаан сүүний кластер, сүүний гарцыг нэмэгдүүлэн дотооддоо төдийгүй гадагшаа экспорт хийж олон улсын зах зээлд гарах, экспортын бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлэх, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх зэрэг зорилтыг тавин энэхүү төслөө эхлүүлжээ.

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр: Франц улсаас Альпин үүлдрийн ямаа оруулж ирээд буй Баялаг бүтээгчдийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани эхний ээлжинд 300 ямаа оруулж ирсэн бөгөөд ямааны сүүний ферм, шилмэл сортын цөм сүрэг бий болгох, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотооддоо төдийгүй экспортод гаргахаар зорьж, цаашлаад 5000 ямааны ферм байгуулах шинэ төслөө танилцууллаа. Манай улс өнөөдөр импортын хуурай сүүгээр хийсэн сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байна. Түүн дотроо нялх нярай, бага насны хүүхдүүд эх орондоо үйлдвэрлэсэн шим тэжээлтэй сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж чадахгүй байна. Тэгвэл ямааны сүү нь эхийн сүүний бүтэцтэй ойролцоо учраас нярай хүүхдийг хооллоход хамгийн тохиромжтой байдаг аж. Хүүхдийн хоолны нэмэлт тэжээл 100% импортоос хамааралтай байдаг манай улс ямааны сүүг хуурай болгон үйлдвэрлэж, зах зээлд нэвтрүүлснээр дотоодын хэрэгцээг тодорхой хэмжээгээр хангах боломж бүрдэнэ. “Нарго Грийн” компанийн танилцуулсан нэг дор 6-8 литр сүү өгдөг сүүний чиглэлийн ямаан ферм, сүүний үйлдвэрийн төсөл нь дотоодынхоо сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг хангаад зогсохгүй, гадагшаа экспортлох зорилготой. “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36-р тогтоолд тусгаснаар Хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр: Хүүхдийн хоол, сүү, ногоо, жимс, жимсгэнийн тэжээлийн үйлдвэрийг шинээр байгуулах, өргөтгөх, үндсэн түүхий эдийг дотоодоос бэлтгэн нийлүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэж заасан байгаа.

“Нарго грийн” ХХК-ийн Зөвлөх Б.Наранцацралт: Франц улсаас Альпин үүлдрийн нийт 300 ямааг импортлон оруулж ирэн үржлийн эх сүргийг бүрдүүлж, эрлийзжүүлэлгүй цэврээр үржүүлэн саалийн ямааны эрчимжсэн фермийн үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Одоогийн байдлаар ямаагаа оруулаад ирсэн. Сүүний фермээ бүрэн ашиглалтанд оруулах төслийн ажилдаа явж байна. Төслийн ерөнхий төлөвлөгөө бэлэн болсон. Одоо манай төсөлд хамтран ажиллах түншлэгч, иргэдтэй бид нар хамтран ажиллахаар төлөвлөж байна. Цаашлаад эх нутгийн ямаатай эрлийзжүүлэн монгол орны уур амьсгалд тэсвэртэй сүүний гарц сайтай нутгийн ямааг бий болгохоор зорьж байна.

Ямааны сүү нь үхрийн сүүтэй харьцуулахад их уурагтай бөгөөд уургийн бүтэц нь хөхний сүүтэй илүү төстэй байдаг. Түүнчлэн, ямааны сүүн дэх кальцийн хэмжээ их байдаг. Ямааны сүүн дэх тослог нь биед шингэн энерги болохдоо илүү амархан бөгөөд бага хуримтлагддаг байна. Энэ нь нярайн өтгөн хаталтаас сэргийлж, кальцийн шингэлтийг нэмэгдүүлдэг бөгөөд зүрхийг эрүүл байлгаж, гэдэсний ашигтай бактер үржихэд эергээр нөлөөлдөг. Мөн оюун ухаан, тархины эрүүл мэндэд тустай.

Хуваалцах
Сэтгэгдэл
1 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Сүрэн
2023-01-17 12:40

Хамтарч ажиллах хүсэлтэй бн. Яаж холбогдох вэ

Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Малчид өдөрт 6-8 литр сүү өгдөг сүүний гарц сайтай эрлийз ямаатай болох боломжтой
Хэл солих
Мэдээлэл хайх