
“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын 36-р тогтоолыг хэрэгжүүлэгч агентлагуудын зөвлөлдөх уулзалт 2023 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулагдана.
Уулзалтад 36-р тогтоолын хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хамтран хэрэгжүүлэх яамдууд, төрийн байгууллагууд, агентлагууд оролцож тогтоол хэрэгжилтийн төлөвлөлт, хэрэгжүүлж буй ажлуудаа хэлэлцэж, санал солилцоно.
