Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

6

ДУНДГОВЬ: Өвөлжилтийн бэлтгэл 65 хувьтай байна

9

БУЛГАН: Ургацын гарц өмнөх оныхоос өсжээ

7

ӨМНӨГОВЬ: Ингэний сүүний нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлнэ

8

СЭЛЭНГЭ: Нарийн ноост хонины үүлдэр угсааг сайжруулна

24

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

12

Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна

22

Монголын барилгын салбарын төлөөлөгчид Германы CHEFS CULINAR компанийн логистикийн төвийн барилга угсралтын ажилтай танилцлаа

26

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд Германы хоршооллын туршлагыг нэвтрүүлэх боломжийг судаллаа

19

Булган аймаг төмс, гурилын хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж байна

9

ДУНДГОВЬ: Малын тэжээлийн үйлдвэрлэл мал аж ахуйн тогтвортой байдлыг дэмжиж байна
ах

96

Бизнес эрхлэгчид “Өглөөний цай” уулзалтаар ХБНГУ дахь бизнес аяллаа эхлүүллээ

83

Ч.Даваабаяр: СҮҮ хувьцаат компани “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнд хамрагдаж хөнгөлөлттэй зээл авсанаар 16 сая литр сүү малчдаас авдаг байсан бол одоо 32 сая литрийг авч үйлдвэрийн хүчин чадал 2 дахин нэмэгджээ

30

“Хүнсний тогтолцооны өөрчлөлт: Хүнсний аюулгүй байдал, эрсдэлийн удирдлага, мөшгөх тогтолцоо” хэлэлцүүлэг боллоо

26

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд Германы хоршооллын туршлагыг нэвтрүүлэх боломжийг судаллаа

24

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

22

Монголын барилгын салбарын төлөөлөгчид Германы CHEFS CULINAR компанийн логистикийн төвийн барилга угсралтын ажилтай танилцлаа

21

Хар тэнгисээр дамжих улаанбуудайн экспорт сүүлийн есөн жилийн есдүгээр сарын хамгийн доод түвшинд хүрэв

20

ДАРХАН-УУЛ: Ургац хураалт 81 хувьтай үргэлжилж байна

19

Булган аймаг төмс, гурилын хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж байна

19

“Лабораторын шинжээчдэд зориулсан ахисан түвшний сургалт” зохион байгууллаа

18

ДОРНОГОВЬ: “Хүнсний хувьсгал” орон нутгийн үйлдвэрлэгчдийг дэмжиж байна

18

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна
ах

Эрүүл, найдвартай, амттай махыг санал болгож буй үндэсний үйлдвэрлэгч “Monbeef” брэнд

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр /2023.01.18/ “ҮХРИЙН 100 ХОНОГИЙН ХООЛНЫ ДЭГЛЭМ” -ээр бордогдсон үхрийн махыг нийлүүлж буй “Монбийф” компанийн үйл ажиллагаатай танилцлаа.

Монголчуудын хүнсний гол хэрэглээ махны нийлүүлэлт, үйлдвэрлэлд шинэлэг систем нэвтэрч байна.

“Мон Бийф” ХХК нь 2020 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд Үхэр, одос үхэр өсгөн үржүүлэх, мах боловсруулах, консервлох болон малын тэжээлийн үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Төв аймгийн Сэргэлэн сум дахь эрчимжсэн үхрийн ферм нь малчдаас 18-24 сартай бяруу шүдлэн үхрийг фермдээ хүлээн авч, үхрийг 100 хоногийн турш мэргэжлийн малын эмч, тэжээлийн мэргэжилтний хяналт 3 үе шаттайгаар тэжээж байгаад нядалгаанд оруулдаг байна. Ингэхдээ 17 төрлийн үзлэг шинжилгээнд хамруулан, лабораторийн шинжилгээгээр баталгаажсан өндөр ашиг шимт эх орны хөрсөнд ургасан тэжээлээр борддог давуу талтай юм.

Бага хүүтэй, урт хугацаатай зээлийг хүнс, хөдөө аж ахуйн салбарт удахгүй олгож эхэлнэ.

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр: Махны салбарт шинэлэг, эрүүл, аюулгүй, баталгаат системийг нэвтрүүлэн ажиллаж буй махны үхэр бордох фермийн үйл ажиллагаатай танилцлаа. Бидний идэж байгаа мах өсвөрийн үхэр байх үеэс эцсийн бүтээгдэхүүн болтлоо 100 хоногийн турш малын эмчийн хяналт дор, гарал үүсэл нь тодорхой тэжээлээр бордогдож, элдэв антибиотикгүй, химийн нэмэлтгүй цэвэр шүүслэг бүтээгдэхүүн болон ирж байгаа нь цаг үеэ олсон үйлдвэрлэл юм. Энэ бол Монгол Улсын хүнсний аюулгүй байдалд маш том дэвшил, шинэ алхам болж байна. “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36-р тогтоолд эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид болон шинээр эрхэлж байгаа баялаг бүтээгчдэд дэмжлэг болох заалт орсон. Тухайлбал, Хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр: хот, суурин газрын ойролцоо, газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, махны чиглэлийн үүлдрийн 50.0 мянган толгой, сүүний чиглэлийн үүлдрийн 50.0 мянган толгой үхрийн аж ахуй, махны болон нарийн ноост хонины үржлийн цөм сүргийн аж ахуйг бий болгох, өндөр ашиг шимт малын үр хөврөлийг гадаад улсаас нэгдсэн бодлогоор авах, үржил селекцийн ажилд биотехнологийн ололтыг нэвтрүүлэх, малын удмын санг хамгаалах, мал үржүүлэг, технологийн ажлыг эрчимжүүлэх, энэ чиглэлийн нэгжийн үйл ажиллагааг дэмжих, холбогдох санхүүжилтийг төсөвт тусгах; гэж заасан байгаа.

“Монбийф” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Сайнбилэгт: Үхрийн гүзээний орчинг тэнцвэртэй байлгаж, мах үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, махны чанарыг нэмэгдүүлэх, эрүүл мах бий болгоход онцгой нөлөөтэй “ҮХРИЙН 100 ХОНОГИЙН ХООЛНЫ ДЭГЛЭМ” систем нь Монголдоо анхдагч юм. Үхрийн дээд зэрэглэлийн хамгийн зөөлөн стейкний махыг үйлдвэрлэдэг. Олон улсын зах зээлд энэ төрлийн мах хамгийн шимтэй, шүүстэй гэдгээрээ алдартай. Нэг үгээр хэлбэл Монгол үхрийн махны хамгийн сайн буюу, зөөлөн, дээд зэрэглэлийн хэсэгчилсэн махыг дотооддоо худалдаалж байна. Цаашлаад дотоодынхоо зах зээлд дэлхийд амт чанараараа үнэлэгдэх шим шүүстэй Гантиган махыг гаргахаар ажиллаж байна. Эрүүл, гарал үүсэл нь тодорхой Монгол үхрийн гантиган махыг худалдаанд гаргана.

Шимтэй, шүүстэй махыг дотооддоо нийлүүлэхийн тулд дотоодын үйлдвэрлэгчдийн гарал үүсэл тодорхой чанартай тэжээлийг авдаг.

“Эрчимжсэн мал аж ахуйн гол зүйл бол тэжээл. Манай байгууллагын хувьд дотоодын үйлдвэрлэгчдээсээ тэжээлээ авдаг. “Улаанбаатар гурил” болон бусад үндэсний үйлдвэрлэгчдээс авч байна. Тэжээлийн жор 70-80 хувь нь ногоон өвс, сүрэл 20-30 хувь нь холимог тэжээл байдаг. Газар тариалангийн салбар, мал аж ахуйн салбар нягт уялдаа холбоотой. Монбийф махны үхрийн фермийн хувьд нийт зардлын ихэнх хувийг зөвхөн тэжээлдээ зарцуулж байна. Өнгөрсөн хугацаанд зөвхөн тэжээлд зориулж 10 гаруй сая төгрөг зарцуулсан тооцоо бий. Бид шимтэй, шүүстэй махыг дотооддоо нийлүүлэхийн тулд дотоодын үйлдвэрлэгчдийн гарал үүсэл тодорхой, чанартай тэжээлийг авдаг. Мэдээж чанартай өвс тэжээлээр бордсон малаас шим шүүстэй мах гарна” хэмээн тус фермийн зүгээс хэлэв.

ГАНТИГАН ҮХРИЙН МАХ

Японы улс Вагю үүлдрийн үнээг дээд зэргийн буудай, өвсөөр тэжээж, хамгийн сайн сортын шар айраг өгч, тэдэнд массаж хийж өгөх зэргээр хүнээс ч илүүтэйгээр “эрхлүүлдэг”. Гэхдээ үнээнүүдийг тайвшруулж амраах биш харин махыг нь “Гантиган үхрийн мах” нэртэй ховор төрлийн мах болгон хувиргахын тулд массаж хийдэг юм байна. Ийн тусгай аргаар гарган авсан махыг Европийн болон Америкийн зах зээл дээр килограммыг нь багадаа 800 ам.доллараар борлуулах бөгөөд харин Япондоо хоёр дахин хямд байдаг гэх судалгаа бий. Монбийф компани “ГАНТИГАН ҮХРИЙН МАХ ТӨСӨЛ”- өө хэрэгжүүлээд эхэлжээ.

100 хоногийн турш тэжээсэн эрүүл, гарал үүсэл  тодорхой  18-24 сартай бяруу, шүдлэн үхрийн махыг 4 нэр төрлийн стейк, 10 нэр төрлийн цул мах, 6 төрлийн багцийн бүтээгдэхүүн болгох худалдаалж байна.

Олон улсын зах зээл болон хүнсний судалгаанд үхрийн стейкний мах нь хамгийн шимтэй, шүүстэй гэдгээрээ алдартай.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Эрүүл, найдвартай, амттай махыг санал болгож буй үндэсний үйлдвэрлэгч “Monbeef” брэнд
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх