Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Эрүүл мал – Эрүүл хүнс – Эрүүл хүн “МИМО” брэнд

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай болон Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр нар “Эйл Би Эйч Технологи” компанийн эрдэмтэн, судлаачдын хамтран бүтээсэн мал амьтанд зориулсан МИМО ЭРДСИЙН нэмэлт бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэй танилцлаа.

“Эйл Би Эйч Технологи” ХХК нь 2019 оноос био-технологийн чиглэлээр судалгаа шинжилгээ, үйлдвэрлэл явуулж буй байгууллага юм. Тус компани нь мал амьтанд зориулсан “МИМО” эрдсийн нэмэлт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна. Мимо эрдэс нь Монгол эрдэмтдийн олон жилийн судалгааны үр дүнд гарган авсан туршилтаар батлагдсан бүтээгдэхүүн юм.

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг шинжлэх ухааны үндэслэлтэй, үр дүнтэй, хариуцлагатай хэрэгжүүлэхэд эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, эрдэмтэн судлаачдын дэмжлэг шаардлагатай. Энэ хүрээнд байгалийн гаралтай “МИМО” эрдсээр малын генетик нөөцийг бүрэн ашиглаж Монгол мал, түүний түүхий эдийг дэлхийн брэнд болоход гүүр нь болж ажиллаж байгаа малын тэжээл, бордооны үйлдвэртэй танилцлаа. Тус үйлдвэрийн хувьд эрдэмтдийн оролцоотойгоор бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үндэсний үйлдвэрлэгчдэдээ төдийгүй малчдадаа нийлүүлж байгаа нь Хүнсний хувьсгалд томоохон хувь нэмэр болж байна.

Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай: Монгол эрдэмтэд, нарийн мэргэжлийн хүмүүсийн судалгаанд суурилсан шинжлэх ухааны төслийг бодит амьдрал дээр хэрэгжүүлж, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Хувийн хэвшлүүд эрдэмтэн судлаачидтайгаа ингэж ойрхон ажиллаж байгаа нь маш том давуу тал юм. Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд эрдэмтэн судлаачдын оролцоо зайлшгүй шаардлагатай. Учир нь гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнээр дотоодынхоо хэрэгцээг хангахын тулд сууриас нь буюу хөрсөө эрүүл, малынхаа идэж байгаа тэжээлийг эрүүл болгох тал дээр анхаарах хэрэгтэй.

Эйл Би Эйч технологи” ХХК-ийн Ерөнхий технологич, Малзүйч, (Ph.D) Д.Бямба: Мимо бүтээгдэхүүн маань малын эрүүл мэндийг дэмжсэн бүхий л эрдэс, амин дэмийг агуулсан эх орны маань гайхалтай эрдэс түүхий эдээс гарган авсан ЭКО бүтээгдэхүүн юм. Эрдэмтэд, докторуудын багийн олон жилийн судалгаа туршилтын нөр их ажлын үр дүн. Хүмүүс өвөл ханиад болон элдэв вирусын гаралтай өвчинд өртөхгүйн тулд дахлаагаа дэмжих витамин хэрэглэдэг. Тэгвэл малд ч ялгаагүй өвөл хаврын цагт малыг тарга хүчтэй байлгахын тулд дархлааг дэмжих ЭРДЭС нэмэлтийг хэрэглэх хэрэгтэй.

“Эйл Би Эйч технологи” ХХК-ийн Технологи Иновацийн албаны дарга, Техникийн ухааны доктор, (Ph.D) Д. Эрдэнэчимэг: Бидний бүтээсэн эрдэст нэмэлт тэжээлийн онцлог нь бэлчээрээс болон идэш тэжээлээс авч чадахгүй эрдсийг малд тэнцвэрт хэмжээгээр нөхөж өгөх, бодисын солилцоог сайжруулан ашиг шимийг нэмэгдүүлэх, халдварт болон халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлж, малыг эрүүлжүүлэхэд оршиж байна. Хүнсний хангамж, аюулгүй байдлаа хангах гол хүчин зүйл нь эрүүл өвс тэжээлээр бордсон эрүүл малын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх. Тэгэхээр чанартай, эко тэжээл идсэн мал чанартай төл өгч, өндөр ашиг шим өгнө гэсэн үг. Хамгийн гол нь өвс, хивгийг их өгөхдөө биш малынхаа биед зайлшгүй шаардлагатай эрдэс нэмэлтийг зөв харьцаатайгаар хэрэглэх нь өндөр ашиг шим авах нөхцөлийг бүрдүүлнэ.

Мал идсэн тэжээлийнхээ 47 хүртэлх хувийг биедээ хэрэгцээт байдлаар шингээж авдаг байна. Харин үлдсэн 55% нь малын биед шингэхгүй ялгадас болон шууд гадагшилдаг. Жишээлбэл: Нэг үхэрт 10кг тэжээл өгдөг бол 5.5кг тэжээл нь шууд ялгадас болон гадагшилж хий зардал болж байна гэсэн үг юм. Тэгвэл бэлчээрийн болон тэжээдэг малд ЭРДЭС нэмэн өгснөөр малын тэжээлийн шингэц 75% хүртэл нэмэгдэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл мал идсэн тэжээлийнхээ 75% хувийг биедээ хэрэгцээт байдлаар шингээж авч үлдэж байна гэсэн үг юм.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Эрүүл мал – Эрүүл хүнс – Эрүүл хүн “МИМО” брэнд
Хэл солих
Мэдээлэл хайх