Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

18,504

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдэд төрийн дээд одон, медаль хүртээлээ

16,672

“Монголын Эдийн засгийн форум-2025″-ийн хүрээнд “Хүнсний хангамж” сэдэвт хэлэлцүүлэг өрнөлөө

5,291

Б.Алтангэрэл: Уул уурхайн бус, нөхөн сэргээгдэх арвин баялгаар үндэсний брэнд бүтээж, экспортод гаргаж байна

15,980

Монгол түмний их баяр цэнгэл, Үндэсний их баяр наадам эхэллээ! Сайхан наадаарай

5,445

Хятадад цэцэрлэгийн 233 хүүхэд хар тугалгад хорджээ

16,353

Эрүүл хоол, хүнс гэж юу вэ?

16,387

Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 1.3 хувиар өсчээ

1,173

1400 орчим иргэн, ААН хоол үйлдвэрлэл, хүнсний худалдаа эрхлэхээр саналаа өгчээ

18,046

Сүүний фермийг хөгжүүлэхээр 5 ААН хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар болжээ

0

Монголын эдийн засгийн форум 2025-д төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын 2000 орчим төлөөлөл оролцож байна
ах

18,504

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдэд төрийн дээд одон, медаль хүртээлээ

18,247

“Монголын Эдийн засгийн форум-2025” зохион байгуулагдаж байна

18,046

Сүүний фермийг хөгжүүлэхээр 5 ААН хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар болжээ

16,977

Уул уурхайн бус, нөхөн сэргээгдэх арвин баялгаар үндэсний брэнд бүтээж буй “Грийн групп”

16,672

“Монголын Эдийн засгийн форум-2025″-ийн хүрээнд “Хүнсний хангамж” сэдэвт хэлэлцүүлэг өрнөлөө

16,577

Төрийн албан хаагчдад зориулсан “Төрийн удирдлагын системийн тоон шилжилт” сургалт амжилттай зохион байгуулагдлаа

16,387

Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 1.3 хувиар өсчээ

16,353

Эрүүл хоол, хүнс гэж юу вэ?

15,980

Монгол түмний их баяр цэнгэл, Үндэсний их баяр наадам эхэллээ! Сайхан наадаарай

15,618

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас Хүнсний аюулгүй байдлын эрсдэлийн мэдээлэл харилцааны сургалт зохиоэ байгуулж байна

11,208

“Монгол оронд тохиромжтой үхрийн аж ахуйн дэвшилтэт загвар нэвтрүүлэх” төсөл нээлтээ хийлээ

10,758

Амьд малын төвлөрсөн арилжаа зохион байгуулагдана
ах

30 мянган төгрөгөөр эхэлсэн бизнес жилийн 6 тэрбум төгрөгийн орлоготой томоохон компани болон өргөжжээ

Эх орондоо хүнсний хувьсгал хийх зорилготой “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр 25 жилийн түүхтэй “Тэнгэрийн хишиг” компанийн үйл ажиллагаатай танилцаж, санал хүсэлтийг нь сонслоо.

Тэнгэрийн Хишиг ХХК нь 1998 оноос хойш бялуу, бялуун бүтээгдэхүүн, талх, нарийн боовны үйлдвэрлэл, бэйкерийн үйлчилгээ, органик хүнсний бүтээгдэхүүний импорт, худалдааны салбарт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Тус хамт олон хүн амын үндсэн хэрэглээ болсон талх, гурилан бүтээгдэхүүнийг дотоодын зах зээл дээрээс нийлүүлэгдэх боломжтой түүхий эд материалыг гадны шилдэг импортын бүтээгдэхүүнтэй хослуулан уламжлалт технологийг орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулан дотооддоо нэмүү өртөг шингэсэн хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Өнөөдрийн байдлаар 50 орчим нэрийн бялуу, 70 гаруй нэрийн бэйкерийн бүтээгдэхүүн, 30 нэр төрлийн нарийн боов, 4 нэрийн талх үйлдвэрлэн харилцагч байгууллагуудаар дамжуулан хэрэглэгчдэд хүргэж байна. Нийт 130 хүнийг ажлын байраар хангаж, 21 аймаг , Улаанбаатар хотын 8 нэрийн дэлгүүр 500 гаруй харилцагчаар дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулдаг.

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр:

Дэлхийн Хүнсний Хөтөлбөрөөс дэлхий дээр 4 хүн тутмын нэг нь өлсгөлөн байдаг харин 5 хүн тутмын нэг нь шим тэжээлийн дутагдалтай гэх өвөрмөц дүгнэлт гаргасан нь хүнсний асуудал хүн төрлөхтний өмнө хэдийн тулгаараад буйг харуулж байна. Мөн ил болон далд гэсэн хоёр төрлийн өлсгөлөн байдаг бөгөөд Монголчуудыг далд өлсгөлөнд нэрвэгдсэн гэж мэргэжилтнүүд үздэг. Иймд монголчууд бид хүнсний аюулгүй байдал, хангамжиндаа анхаарахгүй л бол хожим илүү сөрөг үр дагавар гарна. Энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг үндэсний үйлдвэрлэгчид, ард иргэд бүгд дэмжиж байна. Энэхүү хөдөлгөөний хүрээнд УИХ-аас баталсан 36-р тогтоол батлагдан гарч, энэ салбарт эрх зүйн орчны дэвшил гарсан. Хүнс үйлдвэрлэгчид бол энэ баримт бичгийн гол амин сүнс юм. Өнөөдрийн байдлаар хүнс, хөдөө аж ахуйн салбарт баялаг бүтээж буй үйлдвэрлэгчдийг бага хүүтэй, урт хугацаатай зээлээр дэмжих ажил нэлээн урагштай явж байна. “Тэнгэрийн Хишиг” компанийн хувьд Монгол Улсын үлгэр жишээ үйлдвэр гэж харж байна. Анх хоёрхон хүн 30 мянган төгрөгтэй нийлж, подвалнаас эхэлсэн энэ бизнес 25 жилийн уйгагүй хөдөлмөрийн хүчинд жилд 6 тэрбумын орлоготой, улсад сар бүр 40 сая төгрөгийн татвар төвлөрүүлдэг томоохон аж ахуйн нэгж болжээ.

“Тэнгэрийн Хишиг” ХХК-ийн Үүсгэн байгуулагч Р.Мягмарсүрэн

Манай хамт олон орчин үеийн дэвшилтэт техник, технологиор чанартай эрүүл хүнс үйлдвэрлэн хэрэглэгчдийн тэргүүн сонголт байхыг зорьдог. Миний хувьд хүнсний салбар гэдэг хөдөлмөрлөж чадсан хүнд үр өгөөжөө өгдөг гэдгийг биеэрээ мэдэрсэн. Үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн үеэсээ бүтээгдэхүүний амт, чанарт анхаарч, зогсолтгүй хөдөлмөрлөсөөр ирсэн. Үүнд манай үе үеийн ажилчдын хувь нэмэр ч их бий. Цаашид илүү их хөгжиж дэвшихэд төр засгийн зөв бодлого хэрэгтэй гэж бодож байна. Бидэнд хөнгөлөлттэй, бага хүүтэй зээл олддоггүй тул аль болох өөрсдөө болгохыг хичээдэг. Зээл олдсон ч өндөр хүүтэй тул хүндрэлтэй байдаг. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд бидэнд олон боломж бүрдсэн тухай мэдээллийг аваад их баярлаж байна. Бидэнд дутагдаж байсан бодлого шийдвэрүүд дийлэнх нь багтжээ.

Хуваалцах
Сэтгэгдэл
2000
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments