Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Эргэлзээгүй эрүүл хүнсээр дотоодын болон гаднын хэрэглэгчдийг дайлна

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг бодит үр дүнд хүргэхэд төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, үндэсний үйлдвэрлэгчид хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Монгол Улсын хүнсний манлай үйлдвэр “Мах маркет” ХХК-ийн үйлдвэртэй танилцаж, тулгамдаж буй асуудлыг нь сонслоо.

“Мах маркет компани нь 2001 онд байгуулагдсан бөгөөд мал бэлтгэл, мал төхөөрөх, мах шулах, ангилах, хагас боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, дотоод гадаад борлуулалт тээвэр хөргөх гэсэн цогц үйлдвэр эрхэлдэгээр онцлог. Нийт 2,8 га газартай, 22821м2 байгууламж, 220 м төмөр замтай, төвийн дулаан, усны хангамжтайгаас гадна 150 хүнийг тогтмол, нядалгаа болон экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх үед 500 хүртэлх хүнийг ажлын байраар хангадаг байна. Ингэхдээ мал бэлтгэлийн баг, хамтрагч хоршоо, малчдаас гарал үүслээр баталгаажсан эрүүл бүсээс зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэн үйлдвэр дээрээ төхөөрдөг.

Тус компани хүнс үйлдвэрлэгчийн хувьд хүн амынхаа эрүүл мэндийг нэн тэргүүнд тавьж, Монгол улсынхаа нийгэм, техник технологийн хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулж, бизнесийн зах зээлээ өргөжүүлэх, түнш харилцагчдаа эрхэмлэн хүндэтгэж, олон улсад үйл ажиллагаа болон үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ танигдсан “Манлайлагч Компани” болох эрхэм зорилгод хөтлөгдөн чармайн ажиллаж байгаа бөгөөд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд эх орныхоо төдийгүй гаднын хэрэглэгчдийг эргэлзээгүй эрүүл хүнсээр хангана гэдгээ илэрхийллээ.

Монголд үйлдвэрлэсэн эрүүл мах, махан бүтээгдэхүүнийг бусад улсад экспортлох ажил нь 2004 оноос эхэлсэн бөгөөд ОХУ, БНАСАУ, ИБНИУ, БНСВУ, БНХАУ гэх мэт улсуудад бүтээгдэхүүн нийлүүлж байв. 2018 онд БНХАУ-руу дулааны аргаар боловсруулсан махны экспорт хийх ажил тасалдсан нь “Мах маркет” компанийн хувьд маш том бэрхшээл болжээ. Иймд сүүлийн 5 жил дахин БНХАУ-д бүтээгдэхүүн нийлүүлэхээр хөөцөлдөж байна гэв.

“Мах маркет” ХХК-ийн дотоод хяналтын лаборатори нь 2003 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 2011 онд мах боловсруулах үйлдвэрүүдийн лабораториудаас анх удаа MNS ISO/IES17025.2007 стандартын дагуу магадлан итгэмжлэгдсэн лаборатори болсон. Тус лаборатори нь хүнсний аюулгүй байдлын үзүүлэлтийг 40 гаруй үзүүлэлтээр шинжлэн, үйл ажиллагаа, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын баталгаа гаргаж ажиллаж буй юм.

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр:

Орон даяар өрнөж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачлаад хагас жил өнгөрсөн. Ийм богино хугацаанд маш олон үйлдвэрлэгчид нэгдэж, соргог хандаж байна. Тухайлбал Ерөнхийлөгч болон ЕТГ нийтдээ 90 орчим хүнсний үйлдвэрээр орж санал хүсэлт, тулгамдаж буй бэрхшээлийг нь сонсон бодлого шийдвэрт тусгасан. Эхний ээлжинд үйлдвэрлэгчдэд санхүүгийн дэмжлэг, бага хүүтэй, урт хугацаатай зээл хэрэгтэй байгааг төрийн тэргүүн мэдээд, үүнийг даруй ажил болгосон. Тун удахгүй баялаг бүтээгчдийн хамгийн том толгойны өвчин болсон энэ асуудал шийдэгдэнэ. Гэсэн ч сэтгэл амрах болоогүй тул Монгол Улсын Ерөнхийлөгч дараагийн үйлдвэрүүдэд зочлох гэж байна. Ийнхүү бодитой дэмжлэг олгохын тулд үйлдвэрлэгчидтэйгээ тулж ажиллах, байнгын харилцаа холбоо, уялдаатай байхыг эрмэлзэж буй юм. Өнөөдрийн хувьд 20 гаруй жил оршин тогтнож, монгол малын махыг гаднын улсад анхлан экспортолж байсан үйлдвэрүүдийн нэг “Мах маркет” компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Дээрх хөдөлгөөний хүрээнд УИХ-аас 36-р тогтоол баталсан бөгөөд  мал,  малын  гаралтай  түүхий  эд,  бүтээгдэхүүний  зорилтот  зах  зээлийг  хөгжүүлж,бэлтгэн  нийлүүлэлт,  анхан  шатны боловсруулалт, борлуулалтын оновчтой сүлжээг бий болгох, загвар хоршоог байгуулах, шинэчлэх, хоршоолох хөдөлгөөнийг бүх талаар дэмжих гэх мэт мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийн үүрэг оролцоог шингээсэн хэд хэдэн заалт байгаа. Энэ хүрээнд тус хамт олонтой идэвхтэй хамтарч ажиллахаар боллоо.

“Мах маркет” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Болор:

Манай компани монголд анхлан мөшгих тогтолцооны программыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрлэлийн бүх үе шатыг цогцоор нь хийдэг. Бид эргэлзээгүй эрүүл хүнсээр дотоодын болон гаднын хэрэглэгчдийг хангах зорилготой ажилладаг бөгөөд зарим тохиолдолд бүтээгдэхүүнээ экспортлоход төр засгийн дэмжлэг шаардлагатай байдаг. Мөн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ажилчдын ур чадвар маш том нөлөөтэй. Гэвч чадварлаг боловсон хүчин манай салбарт үргэлж дутагдаж байдаг. Иймд бид үйлдвэрийн ажилчдаа мэргэшүүлэх, шинэ ажилчдаа чадавхжуулах зорилгоор ажилчдадаа байнга сургалтад хамруулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний санаачлан эхлүүлсэнд бидний зүгээс их баяртай байгаа. Хүнс, хөдөө аж ахуйн салбарт орхигдоод удсан, бугшсан асуудлуудыг нэг нэгээр нь шийдэж эхэлсэнг сонсоод бид ч бас хүнсний хувьсгалд нэгдэж ажиллахаа илэрхийллээ.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Эргэлзээгүй эрүүл хүнсээр дотоодын болон гаднын хэрэглэгчдийг дайлна
Хэл солих
Мэдээлэл хайх