Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

10

ДУНДГОВЬ: “Мандалговийн алим” брэнд бүтээгдэхүүний шинэ хандлагыг тодорхойлов

13

Бэлчээрийн ургамал нийт нутгийн 50 хувьд сайн ургажээ

14

Хиймэл оюун ухаан ба хүнс үйлдвэрлэл

9

ЗАВХАН: Тамхинаас татгалзах нь эрүүл мэндийг хамгаалах чухал алхам юм

14

БАЯНХОНГОР: Хоол тэжээлийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад анхаарч байна

14

АНУ-д хүнсний хог хаягдлыг бууруулах үндэсний санаачилга эрчимжиж байна

10

Дундад Дорнодод усны хомсдол хүнсний үйлдвэрлэлд хүчтэй нөлөөлж байна

11

Азид будаа, улаан буудайн нийлүүлэлт тогтворгүй байна

13

Европт хөдөө аж ахуйн шинэ бодлого хэрэгжиж эхэллээ

13

Хоол хүнсээ зөв хадгалж, хүнсний хордлогоос сэргийлье
ах

124

Коп 17 /COP-17/ бага хурлын Үйлчилгээ, хоол, хүнсний хангамж, эрүүл ахуйн дэд хорооны ажлын хэсгийн VII дугаар хуралдаан болж байна

116

ХААИС-ийн Удирдах зөвлөлийн хурал болж байна

84

Цөлжилттэй тэмцэх COP-17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны XVIII хуралдаан болж байна

82

ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн хурал болж байна

51

Шинжлэх ухааны академийн их сургуулийн удирдах зөвлөлийн хурал боллоо

27

БАЯНХОНГОР: Махны үнэ буурчээ

22

СЭЛЭНГЭ: Орон нутгийн нийтийн хоол үйлдвэрлэл, сургуулийн хоол үйлчилгээний чанар шинэ түвшинд хүрснийг харууллаа

22

ДЭМБ: Аюултай хүнс жил бүр 866 сая хүн өвчлүүлж байна

20

ДОРНОД: Сумдад үйлдвэрлэлийн хадланг хязгаарлана

19

ДУНДГОВЬ: Малчид хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлэх аргад суралцаж байна

19

Японы хүнсний салбар гялгар уут, нэг удаагийн бээлий, хоолны сав зэргийн хомсдолд оржээ

18

FAO-ийн Хүнсний төлөв: Дэлхийн хүнсний түүхий эдийн зах зээл геополитик болон цаг уурын эрсдэлтэй нүүр тулж байна
ах

ӨМНӨГОВЬ: Эрүүл хүнс, эрүүл иргэнтэй аймаг байхын төлөө “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлнэ

Өмнөговь аймгийн хэмжээнд хүнсний бүтээгдэхүүний 60 гаруй үйлдвэр цех, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 160 гаруй нэгж, хүнсний худалдаа үйлчилгээний 350 гаруй иргэн, аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж, нийт 2600 гаруй ажиллах хүчинтэйгээр орон нутгийн хүн амын хүнсний хэрэцээг тогтвортой хангаж байна.

Өмнөговь аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны “Нутгийн хишиг” хөтөлбөрт хүн амыг стратегийн эрүүл, аюулгүй хүнсээр хангах ажлыг тогтвортой, хүртээмжтэй байлгах бодлогыг хэрэгжүүлж сумдад мал аж ахуйн бүтээгдэхүүн эцэслэн боловсруулах үйлдвэр байгуулах, газар тариалан эрхлэх бааз суурийг бэхжүүлэн хамгаалалттай хөрсний тариалалтыг хөгжүүлэх, орон нутгийн баялаг бүтээгчдийн үйл ажиллагааг өргөтгөх, шинээр ажлын байр бий болгох, мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах, ашиг шим, үүлдэрлэг байдлыг сайжруулах зэрэг олон талт ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Хөрс эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн эрүүл уриан дор эрүүл хүнс, эрүүл иргэнтэй аймаг байхын төлөө “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг орон нутагтаа ийнхүү өрнүүлж, үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна.

Орон нутагт хүнсний хувьсгалыг хийж байгаа үндэсний баялаг бүтээгчид өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ онцлог давуу талуудыг ярилаа.

“Сүүн дэгжих” ХХК-ийн захирал Э.Мөнгөншагай

Манай компани байгуулагдаад 10 гаруй жил болж байна. Анх 2012 онд Үхрийн фермер, Сүүн сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлсэн. Одоогоор бид 5 хүнийг тогтмол ажлын байраар ханган ажиллаж байна. Бид монгол уламжлалт аргаар 12 нэр төрлийн сүүн сүүн бүтээгдэхүүнийг тогтмол үйлдвэрлэн хэрэглэгч нартаа хүргэдэг.

Бид бүтээгдэхүүнээ экологийн цэвэр байдлыг эвдэлгүй ямар нэг хольц оруулахгүй өөрсдийн гараар хийж байгаагаараа онцлогтой. Тиймээс хэрэглэгчдээсээ талархал, сайшаалыг хүртсээр байна.

“Нутгийн хишиг” хөтөлбөрөөр зарлагдсан “Хүүхдийн сүү тараг” хөтөлбөрийг манай байгууллага 2022 онд дангаараа амжилттай хэрэгжүүлж ажилласан. Хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлбэл бид хамтран ажиллах бүрэн боломжтой. Бид сааль сүүний чиглэлийн 25 үнээтэй. Хиймэл үр суулгах, дэвшилтэт бордоо тэжээлээр хангах зэрэг ажлыг аймаг орон нутагтайгаа хамтраад хийж байна. Ер цаашлаад орон нутагт зайлшгүй хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлд үхрийн цөм сүрэг буюу үхрийн үүлдэр, үржил тал дээр төр засгийн бодлого их хэрэгтэй. 100 хувийн цэвэр цусны саалийн үнээ, бух хээлтүүлэгчдийг орон нутгаас дэмжээд аваад өгвөл бид орон нутагтаа сүүний чиглэлээр Даланзадгад суманд төдийгүй бусад суманд хүрч ажиллах боломжоор бүрэн хангагдаж болохоор байгаа юм.

“Гүүдрүүт” ХХК-ийн технологич Ж.Бямбанаран:

Манай компани мах махан бүтээгдэхүүний үйлчилгээг орон нутагтаа эрхэлдэг. Одоогоор 3 дахь жилдээ ажиллаж байна. Өмнөговь аймагт нөөцийн мах болон бусад бүтээгдэхүүнээ борлуулдаг. Үхэр, хонины махаар хийсэн шөлний мах болон нарийн мах, хавирга, бургер, бөөрөнхий мах, котлетны мах, бууз зэрэг 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг бэлтгэн Оюутолгой компани руу сар бүр нийлүүлдэг. Бид малчдынхаа гар дээрээс шууд авч бүтээгдэхүүн бэлтгээд хэрэглэгчдээ хүргэж байгаа нь давуу тал юм.

Бид махны чанар болон бүтээгдэхүүн үйлдвэрлэлд их анхаарч ажилладаг. Үнийн хувьд зах зээлийн үнэ ханшаар худалддаг. Бид 20 гаруй хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна. Мөн ачаалал ихтэй үед цагийн ажилчдыг авч ажиллуулдаг. Бид ажилчдынхаа хөдөлмөрийг хөнгөвчилсөн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг ашиглаж байгаа.

“Анар бэйкери” ХХК-ийн ахлах ажилтан Б.Цэцэгсайхан:

Манай компани 5 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Бид хоёр ээлжээр ажилладаг. Одоогийн байдлаар 12 хүнийг ажлын байраар хангаж байгаа. Бид хэрэглэгч нартаа өдөр бүр шинэ тортыг үйлдвэрлэн хүргэдэг. Орон нутгийн иргэд удаан хугацаанд тээвэрлэн хадгалагдсан биш өдөр бүр хийсэн шинэ бүтээгдэхүүн авах боломжоор хангагдсандаа баяртай байгаа. Бид бүтээгдэхүүнийхээ өнгө үзэмж, загвар хэмжээ, чанар стандартад их анхаарч ажилладаг. Шоколадтай, жимстэй, иристэй, аарцтай гээд нийт 10 гаруй төрлөөр бүтээгдэхүүн гаргаж байгаа. Манай байгууллага гэрээр хүүхдүүдээ харж байгаа ээжүүдэд ажиллах боломж олгон, ажлын уян хатан нөхцөлийг үйл ажиллагаандаа тусгасан их үр дүнтэй байгаа. Мөн бид хэрэглэгчдийнхээ хүссэн хэмжээгээр нь, хүссэн үгийг нь бичиж өгдөг нь хэрэглэгч нарт их таалагддаг. Худалдан авч байгаа хүмүүс маань их баярладаг.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
ӨМНӨГОВЬ: Эрүүл хүнс, эрүүл иргэнтэй аймаг байхын төлөө “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлнэ
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх