Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

7

АРХАНГАЙ: Хүнсний хувьсгалын зээлийн үр дүнд үйлдвэрлэл 20-30 хувиар нэмэгджээ

4

СЭЛЭНГЭ: Органик ногооны үйлдвэрлэлийг дэмжинэ

6

БУЛГАН: Тариаланчид 102.2 мянган тонн ургац хураажээ

11

ТӨВ: Сүүлийн 40 жилд авч байгаагүй их ургац хураажээ

17

СҮХБААТАР: Дундын хоршоог дэмжиж, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ

11

СҮХБААТАР: Хүнсний нян судлалын лабораторитой боллоо

12

ХОВД: Малчид 58.9 мянган тонн хадлан бэлтгэжээ

11

ХОВД: Малын үнийг тарга хүч, нас, төрлөөр нь тогтоож байна

8

ХӨВСГӨЛ: “Өдөр бүр нэг аяга сүү” хөтөлбөрт 41 мянга гаруй хүүхэд хамрагдана

10

ХОВД: Энэ онд 34.5 мянган тонн ургац хураан авчээ
ах

62

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

50

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр “Kitchen ALL” брэндийн 25 жилийн ойн арга хэмжээний нээлтэд оролцлоо

49

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд Германы хоршооллын туршлагыг нэвтрүүлэх боломжийг судаллаа

37

Монголын барилгын салбарын төлөөлөгчид Германы CHEFS CULINAR компанийн логистикийн төвийн барилга угсралтын ажилтай танилцлаа

30

Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна

27

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа

25

Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо

24

Хүнсний улаанбуудайн стратегийн нөөцөд 109.8 мянган тонн улаанбуудай бүрдүүлнэ

24

УВС: Үзэсгэлэн худалдаагаар сүү, сүүн бүтээгдэхүүн хамгийн сайн борлуулалттай байв

23

Ч.Даваабаяр: “Монгол-Беларусийн бизнес форум” нь хоёр улсын бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ашигтай түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна

23

Д.Оюун-Эрдэнэ: Сүү, цагаан идээгээ уламжлалт аргаар хадгалж, савлагаандаа анхаардаг

23

БУЛГАН: Ургацын гарц өмнөх оныхоос өсжээ
ах

“Амар байна уу-2023” үзэсгэлэн худалдаа 25 тэрбум төгрөгийн мөнгөний эргэлтийг дотооддоо үлдээгээд байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй “Амар байна уу-2023” өргөтгөсөн үзэсгэлэн худалдаанд оролцож буй иргэд, баялаг бүтээгчидтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо.

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр: Нийслэл болон 21 аймгийн олон мянган баялаг бүтээгчид бараа бүтээгдэхүүнээ борлуулахад дэмжлэг үзүүлэх энэхүү санаачилга нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал”-ийн хүрээнд хийгдэж буй ажлын нэг. Манай улс жилд дунджаар 1 тэрбум орчим долларын хүнс импортоор авдаг. Зөвхөн сар шинийн баяраар 1.3 их наяд төгрөг гадагшаа урсдаг гэсэн судалгаа бий. Тэгвэл “Амар байна уу-2023” үзэсгэлэн худалдаа өнөөдрийн байдлаар 25 тэрбум төгрөгийн мөнгөний эргэлтийг дотооддоо үлдээгээд байна. Бид дотооддоо зохион байгуулагдаж буй үзэсгэлэн худалдаанаас эх оронч худалдан авалт хийснээр гадагшаа урсаж байгаа мөнгөний тодорхой хувь нь Монголдоо үлдэнэ.

Үзэсгэлэнд оролцож буй иргэд, баялаг бүтээгчдийн зүгээс “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн болон эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор анх удаа 21 аймаг, есөн дүүргийн үйлдвэрлэгчдэд бүтэн сарын турш түрээсийн төлбөргүй үзэсгэлэн худалдаа зохион байгуулан, бараа бүтээгдэхүүнээ үйдвэрийн үнээр борлуулах боломжийг бий болгосонд талархал илэрхийлж байв. Мөн борлуулалт маш сайн байгааг хэлж байлаа.

Гэвч нэг бэрхшээл нь нийтийн тээврийн асуудал бөгөөд нийслэл хотын хэмжээнд үзэсгэлэн рүү очих 4-хөн чиглэл байгаа нь үзэсгэлэн худалдаагаар зочлох хүсэлтэй иргэдэд хүрэлцээ муу, олон автобус дамжих зэрэг асуудал тулгарч байна. Иргэдийн зүгээс уг асуудлыг шийдэж өгөөсэй гэсэн хүсэлт тавьлаа. Цаашид жил бүр иймэрхүү өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг зохион байгуулах хэрэгтэй байна гэв.

“Амар байна уу-2023” үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 20-ныг буюу битүүний өдрийг хүртэл “Шинэ 100 айл” төвд үргэлжилнэ. Үзэсгэлэн худалдаанд үндэсний томоохон 50 ААН, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 1,000 аж ахуйн нэгж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид лангууны түрээс төлөхгүйгээр бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр хэрэглэгчдэд хүргэх юм.

“Шинэ 100 айл” төв нь Баянзүрх дүүрэг, Дүнжингарав худалдааны төвийн зүүн талд байрладаг аж.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
“Амар байна уу-2023” үзэсгэлэн худалдаа 25 тэрбум төгрөгийн мөнгөний эргэлтийг дотооддоо үлдээгээд байна
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх