Өнөөдөр /2023.03.31/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Урин Трейд” ХХК-ийн ариун цэврийн ахуйн хэрэглээний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

“Урин Трейд” ХХК нь 2017 оноос цаас, цаасан бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулж эхэлсэн бөгөөд 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлж байна. Мөн нийт ариун цэврийн ахуйн хэрэглээний зах зээлийн 10-20 хувийг эзэлдэг бөгөөд өдөрт 6 тонн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Үйлдвэрлэлийн хувьд анхдагч түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн болох хүртэл 10 гаруй шат дамжлага дээр 40 орчим ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн хамгийн сайн түүхий эдээр хүний биед сөрөг нөлөөгүй, чанартай бүтээгдэхүүнийг Монгол Улсдаа үйлдвэрлэж, боломжит үнээр хэрэглэгчдэдээ хүргэх зорилготой ажилладаг байна.













