![](https://hunsniihuvisgal.mn/wp-content/uploads/2023/04/viber_image_2023-04-13_09-42-53-564-1024x683.jpg)
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгө болон хөрөнгө оруулалтын зориулалтаар нийт 982.0 тэрбум төгрөгийн зээлийг 5-6 хувийн хүүтэй, 3-5 жилийн хугацаатай, арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлж, Засгийн газраас 13 хувийг хүүгийн хөнгөлөлтэйгээр олгохоор шийдвэрлэсэн. Мөн “Үндэсний үйлдвэрлэлийг төрийн худалдан авах ажиллагаагаар дэмжих “Эх оронч худалдан авалт”-ыг нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ болон Монгол Улсын Засгийн газраас онцгой анхаарч байна.
![](https://hunsniihuvisgal.mn/wp-content/uploads/2023/04/viber_image_2023-04-13_09-42-53-031.jpg)
Энэ хүрээнд хөдөлгөөн санаачлагч, бодлого хэрэгжүүлэгч, арилжааны банкууд, үйлдвэрлэгчдийн төлөөлөл оролцсон “Хүнсний хангамж, аюулгүй байдлаа хангах гарц шийдэл” хэлэлцүүлэг боллоо.
![](https://hunsniihuvisgal.mn/wp-content/uploads/2023/04/№-717x1024.jpg)
Хэлэлцүүлэгт хөдөлгөөн санаачлагчийг төлөөлөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, бодлого хэрэгжүүлэгч талаас ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул, зээл олголтийг хариуцах арилжааны банкуудыг төлөөлөн “Хаан банк”-ны эрсдэл хариуцсан дэд захирал Д.Энхбаатар, үндэсний үйлдвэрлэгчдийг төлөөлж “Метагро” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхтөр оролцож хүнсний хангамжаа сайжруулах, хүнсээрээ дамжуулж үндэсний аюулгүй байдлаа хамгаалах гарц шийдэл, арга замуудын талаар нээлттэй ярилцлаа.
![](https://hunsniihuvisgal.mn/wp-content/uploads/2023/04/viber_image_2023-04-13_09-42-53-719-1024x683.jpg)
Хэлэлцүүлгийг 2023.04.19-ний Лхагва гарагт 25-р суваг телевизээр хүлээн авч үзнэ үү.
![](https://hunsniihuvisgal.mn/wp-content/uploads/2023/04/viber_image_2023-04-13_09-42-53-212-1024x680.jpg)
![](https://hunsniihuvisgal.mn/wp-content/uploads/2023/04/viber_image_2023-04-13_09-42-53-637-1024x683.jpg)
![](https://hunsniihuvisgal.mn/wp-content/uploads/2023/04/Blue-Turquoise-Animated-Modern-Business-Conference-Video-1-1024x576.jpg)