Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийн “Баялаг бүтээгч-Business tour” аялал болж байна.
Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нэгдсэн үндэстний байгууллагын төлөөлөл, мөн хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын 50 гаруй үйлдвэрлэгч, баялаг бүтээгчид оролцож үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцан, технологи ноу-хоу, бизнесийн туршлага судалж байна.
“БАЯЛАГ БҮТЭЭГЧ-BUSINESS TOUR-ээр “МонЛабел” ХХК хаяг, шошго, баглаа боодлын хэвлэх үйлдвэртэй танилцлаа.
“Монлабел” ХХК нь үндэсний үйлдвэрлэгчдийн тэр дундаа хүнс үйлдвэрлэгчдийн сав баглаа боодол, шошгын өнгө үзэмж, чанарын шаардлагад нийцсэн олон төрлийн материал дээр хаяг шошго үйлдвэрлэдэг баялаг бүтээгч юм.