Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Эх орны хөгжлийн луужин болох Ховд аймгийн бүтээн байгуулалтууд

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймагт ажиллалаа.

Тэрээр Ерөнхий сайд байхдаа Ховд аймагт хоёр удаа ажиллаж байв. Тухайн үед шав тавих ёслолд нь оролцож байсан “Ховд эко цемент” үйлдвэр энэ үеэр ашиглалтад орсон нь төрийн тэргүүний төдийгүй монгол түмний бахархалт мөч болж үлдлээ. Үүнээс гадна Ховд аймагт шинэхэн бүтээн байгуулалтын цуваа тасралтгүй үргэлжилж буй нь сайн цагийн эхлэл байж ч мэднэ.

Эдгээр төсөл хэрэгжиж эхэлснээр баруун таван аймагт үйлдвэр, үйлчилгээ хөгжиж, ажлын байр ихээр бий болж, импортыг орлох эх орны бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлэн, экспортлогч улс болох суурь тавигдана.

Монголчууд хөдөлмөрч хичээнгүй байдал, мэдлэг чадвараараа хаана ч гологдохгүй ард түмэн. Гэвч өнгөрсөн 30 жилд хамгийн сайн чаддаг байсан хийж бүтээх үйлсээ хойш тавьж, бусдын үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг шүтэх хандлагатай болсон нь үндэсний дархлааг сулруулж эхэлснийг цар тахлын жилүүд мэдрүүлэв. Иймд төр засаг, ард түмэн үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдээ дэмжин, үнэ цэнийг нь ойлгож эхэлсэн энэ цаг үед Ховд аймаг үйлдвэржсэн улс болох шинэ цагийн салхийг хагалж, “Шинэ ховд” төсөл хэрэгжүүлэн томоохон ажлууд өрнүүлж байна.

“ШИНЭ ХОВД АГРО ПАРК”

Ховд аймаг нь хүнсний ногоо тариалалтаар улсдаа 4 дүгээрт ордог боловч хөдөө аж ахуйн бусад бүтээгдэхүүн болох сүү, цагаан идээ, мах, махан бүтээгдэхүүн улсын дунджаас 30-40 хувь үнэтэй байдаг. Харин “Ховд агро парк” төслийг хэрэгжүүлснээр дээрх бараа бүтээгдэхүүний үнэ буурч, 1000-1500 хүний ажлын байр бий болохоос гадна “Шинэ ховд үйлдвэрлэл технологийн парк”-ийн үйлдвэрүүдийн үндсэн түүхий эд хангагч болох боломжтой.

Тус үйлдвэр нь жилд:

  • Цэвэр сүү, сүүн бүтээгдэхүүн 823,5 тонн
  • Үхрийн ангилж бэлтгэсэн мах 120 тонн
  • Өндөг 504,000 ширхэг
  • Гахайн мах 49 тонн
  • Тахиан мах 1,2 тонн
  • Тэжээлийн ургамал 2250 тонн
  • Хүлэмжийн нарийн ногоо 29,4 тонн
  • Гумины бордоо 50 тонн тус тус үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм.

“ШИНЭ ХОВД ҮЙЛДВЭРЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ПАРК”

Нийт 2271 байнгын, 1100 түр ажлын байр шинээр бий болж, жилд дунджаар 376,2 тэрбум төгрөгний орлого олох “Шинэ ховд үйлдвэрлэл, технологийн парк”-д үйлдвэрээ байгуулахаар 85 аж ахуйн нэгж үйлдвэрлэлийн төслөө ирүүлжээ. Улсын төсвийн 19,25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байна.

Өнөөдрийн байдлаар ХХААХҮЯ-наас 2 удаагийн сонгон шалгаруулалт зарлан гүйцэтгэгчийг шалгаруулж түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан байна. Гүйцэтгэгчид ажлын зургаа батлуулан, барилгын талбайн ажлаа эхлүүлэхэд бэлэн болжээ.

ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ

Гурван аймгийн дөрвөн сумын газар нутгийг дамнасан томоохон бүтээн байгуулалтын төсөл болох Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц баригдах газарт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ажиллалаа. Тус цахилгаан станц баригдаж баруун таван аймаг дотоодын хямд, найдвартай эрчим хүчний эх үүсвэртэй болсноор бизнес эрхлэгчдийн үйлдвэр, үйлчилгээ эрхлэх боломж нэмэгдэнэ.

Мөн 100 гаруй байнгын ажлын байр бий болж, усалгаатай газар тариалан, байгалийн аялал жуулчлал хөгжиж, энэ хэрээр орон нутаг, иргэдийн ахуй амьдралд эерэг нөлөө үзүүлэх юм. Усан цахилгаан станц Эрдэнэбүрэн сумын байгаль экологид ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдгийг эрдэмтэн судлаачид тогтоожээ.

“ХОВД ЭКО ЦЕМЕНТ” ҮЙЛДВЭР

Баруун бүсийн түүхэнд хөгжлийн нэгэн шинэ хуудсыг нээсэн “Ховд эко цемент” үйлдвэрийн нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцлоо. Үйлдвэр ашиглалтад орсноор жилд 250 мянган тонн цемент үйлдвэрлэж, баруун бүсийн хэрэгцээг хангана.

Мөн 350 шинэ ажлын байр бий болж, шууд болон шууд бусаар орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжин, 3,000 орчим иргэний орлого нэмэгдэх боломж бүрдэж байна. Ховд аймагт тээвэрлэлтийн зардлын улмаас нэг дахин нэмэгддэг байсан цементийн үнэ буурч, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтад шаардлагатай цементийг хямд өртөгөөр нийлүүлэх болж байна.

“ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” ОРОН НУТГИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДЭД УРАМ ЗОРИГ ӨГЧ БАЙНА

Ховд аймгийн хөдөө аж ахуйн салбарын 100 гаруй ажилтан, албан хаагчид, үйлдвэрлэгчдэд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, санал хүсэлтийг нь сонслоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Аливаа улс шатахуун, эрчим хүч, хүнсээ дотоодоосоо хангадаг байх нь чухал” гэдгийг үргэлж онцолдог. Энэ хүрээнд олон бодлого шийдвэр гаргаж буйн нэг нь 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, цаашлаад экспортлогч улс болох зорилготой “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн юм. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд өрнөж буй энэхүү “Хүнсний хувьсгал” үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд том боломж төдийгүй урам зориг өгөх удаан хугацааны дараах дэмжлэг гэдгийг Ховд аймгийн үйлдвэрлэгч, баялаг бүтээгчид хэллээ.

Мөн орон нутгийн үйлдвэрлэгчдэд нийслэл хотын үйлдвэрлэгчидтэй эн тэнцүү өрсөлдөх боломжийг бүрдүүлэх шаардлагатай байна гэв. Учир нь тээвэр логистик, сав баглаа боодол, агуулах зоорь хангалтгүйн улмаас үйлдвэрлэл, үйлчилгээгээ хөгжүүлэх, хүчин чадлаа нэмэгдүүлэх боломжгүй байдаг.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Эх орны хөгжлийн луужин болох Ховд аймгийн бүтээн байгуулалтууд
Хэл солих
Мэдээлэл хайх