
“Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан батлуулсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хөнгөлөлттэй санхүүжилтэд хэрхэн хамрагдах боломжуудыг үйлдвэр эрхлэгчдэд танилцуулах сургалт, мэдээлэл өгөх арга хэмжээг зохион байгуулна. Арга хэмжээ 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 08:30 цагт Блью Скай тауэрын 3 давхарт болно.
Арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia хамтран зохион байгуулж байна. Хүнс үйлдвэрлэгч үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид, мэргэжлийн холбоод та бүхэн арга хэмжээнд оролцохыг хүсвэл дараах холбоосоор орж бүртгүүлнэ үү.
Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/wqzzDUU3hTkqWE1E8