Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгч, үйлдвэрлэгч нарт гаалийн байгууллагын үйл ажиллагаа, холбогдох хууль, тогтоомжийн талаар танилцуулах, санал солилцох уулзалт хэлэлцүүлэг /2023.04.25/ Гаалийн Ерөнхий газрын Хурлын танхимд боллоо.
Энэхүү уулзалт хэлэлцүүлэг нь “Хүнсний хувьсгал”-ыг эрчимжүүлэх хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгч, үйлдвэрлэгч нарт гаалийн байгууллагын үйл ажиллагаа, холбогдох хууль, тогтоомжийн талаар танилцуулах, санал солилцох зорилготой юм.
Уулзалт хэлэлцүүлэгт:
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр,
- Гаалийн ерөнхий газрын дэд дарга Г.Энхтайван,
- ЕТГ-ын референт А.Амаржаргал,
- ХХААХҮЯ ны Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Б.Энхцэцэг болон Сангийн яам, ХХААХҮЯ, Гаалийн Ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд, мөн хүнс, хөдөө аж ахуйн салбарын 50 гаруй аж ахуй нэгжийн 80 гаруй төлөөлөл оролцож байна.
Уулзалт хэлэлцүүлгээр Ерөнхийлөгчийн Тамгын Газрын референт А.Амаржаргал импортын хяналт шалгалтын талаар тодрууллаа. ХХААХҮЯ ны Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Б.Энхцэцэг ХХАА салбарын Импортын бараанд баримталж буй бодлогын талаар мэдээлэл өглөө.