
Монгол залуус хонины ноосоор агаар цэвэршүүлэгч зохион бүтээж зах зээлд нэвтрүүллээ. Энэ нь дэлхийд анхдагч технологи болоод байна. Монгол хонины ноос нь хортой хийн нэгдлүүдийг 94-96 хувь шүүдэг нь судалгаагаар нотлогдсон. Залуус хонины ноосны өөрийн чанарыг илүү сайжруулж, Монголдоо Солонгосын лабораториор баталгаажсан фильтр үйлдвэрлэж эхлээд байна.Тус технологи нь гуравдугаар сард Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас зохион байгуулсан “Аgripreneurship challenge” тэмцээнд 100 гаруй багаас шалгарч нэгдүгээр байр эзэлжээ.



