Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

2

ӨМНӨГОВЬ: Энэ жил нөөцөд 100 тонн мах бэлтгэн худалдаанд гаргаж байна

6

У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр

8

Дорнод аймгийн Хэрлэн сумын малчдад өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэв

6

Сант сум Өвөрхангай аймгийн зүүн бүс дэх мал аж ахуйн хөгжлийн төв болно

9

Сахарын зохистой хэрэглээ

10

Дорнод аймгийн Хэрлэн суманд Агропарк байгуулна

6

Тархины үйл ажиллагааг сайжруулахад туслах 10 хоол хүнс 

5

МЦНХ-ны аймаг, дүүргийн салбар холбоодын тэргүүн, нарийн бичгийн дарга нарын цугларалт боллоо

17

Орой унтахаас өмнө идэхэд тохиромжтой хүнс

9

Макро эдийн засгийн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалыг тайлагнав
ах

293

FOODEX JAPAN 2026-д Монгол Улсаас найман үндэсний үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ танилцуулж, 50 гаруй баялаг бүтээгч үзэсгэлэнг үзэж, туршлага судалж байна

142

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Япон улстай хамтран төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцлоо

124

“Хүнсний хувьсгал” НҮТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Батцэцэг эрдэмтдийн зөвлөлийн шинэчлэгдсэн бүрэлдэхүүнд орлоо

98

Японы Гадаад худалдааг дэмжих “ЖЭТРО” олон улсын байгууллагын төлөөллүүдтэй уулзлаа

86

Японы Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА олон улсын байгууллагын төлөөллүүдтэй уулзаж, санал солилцлоо

77

Тогтвортой хөгжлийн төлөөх Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааны 2025 оны хэрэгжилтийг хэлэлцэв

61

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх XVII бага хурлыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа

44

Олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцлоо

36

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх XVII бага хурлыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа

26

АЖИЛ ХЭРЭГЧ-ӨГЛӨӨ ЦАЙ ЭЭЛЖИТ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

23

“Агро-Сити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй танилцаж, санал солилцлоо

20

Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний “Шавхагдашгүй баялаг” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
ах

“ХҮҮХЭД БҮРД СҮҮ” САНААЧИЛГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам хамтран боловсрол, эрүүл мэнд, хоол тэжээлийн талаар хэлэлцэж, хамтын шийдвэр гаргахаар ХҮҮХДИЙН ХООЛ үндэсний чуулганыг өнөөдөр зохион байгууллаа. Үндэсний чуулганд хот хөдөөгийн 1500 орчим төлөөлөгч оролцож боловсролын орчин дахь хүүхдийн хоол сэдвийн хүрээнд зөвлөлдөв.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун “УИХ-ын 36 дугаар тогтоолын хүрээнд хүүхдийн хоол хүнсний хангамжийн хууль, эрх зүйн орчны шинэчлэл, хүнсний үйлдвэрийн хүчин чадал, техник технологийн чадавхыг сайжруулах хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгийг аж ахуйн нэгжүүдэд олгож байна. Хүүхдийн хоол, хүнсний нэр төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор тодорхой чиглэсэн зээлийг олгож байгаа”-г хэллээ. Мөн Азийн сүүний түншлэлийн байгууллагатай хамтран “Хүүхэд бүрд сүү” санаачилгыг хэрэгжүүлэх, сүүний салбарын аж ахуйн нэгжүүд ч мөн “Цагаан хувьсгал” санаачилга гарган, хүүхдийн сүүний хэрэглээг хангахад зорилго, чиглэлээ нэгтгэн ажиллаж байгааг дуулгалаа.

Улсын хэмжээнд 730 орчим мянган хүүхдэд үдийн хоолоор үйлчилж байна

Манай улсын хувьд сургуулийн орчинд 2006 оноос эхлэн үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэх болж үе шаттайгаар нэмэгдүүлсээр ирсэн. ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг 2019 онд баталсан бол 2021 онд үдийн цайг үдийн хоол болгон өргөжүүлж 1500 төгрөгт багтаан халуун хоолоор бага ангийн сурагчдад үйлчлэх болсон юм.

Сургуулийн өмнөх боловсролоос эхлээд мэргэжлийн сургалтын байгууллагын дотуур байрны оюутнууд гээд нийт 730 орчим мянган хүүхдэд 1500-4300 төгрөгийн хоолоор үйлчилж байна. Нийт дүнгээр нь авч үзвэл 2022-2023 оны хичээлийн жилд суралцагчдын хоолонд 176.5 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

Хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах талаар зөвлөлдлөө

Боловсролын орчин дахь үдийн хоол нь хамгийн эмзэг бүлгийнхэнд хүрэх арга зам юм гэж ДЭМБ тодорхойлсон байдаг. Үүнээс гадна хүүхдийн бие махбодын өсөлт, хөгжил, оюуны чадавх эрс сайжирч, хичээлийн дараа сонгон суралцах бусад үйл ажиллагаанд хамрагдах боломж нэмэгдэж, өрхийн хүнсний баталгаат байдлыг хангахад бодит дэмжлэг үзүүлдэг болохыг судалгааны үр дүнгээс харж болно.

Бага ангийн буюу 6-11 настай хүүхэд хоногт хоолноос авах шим тэжээлийнхээ 35 хувийг сургуулийн хоолноос авах ёстой. Гэтэл өнөөдөр үүний 50 хувийг л үдийн хоолоор олгож байгаа юм. Тиймээс хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, дунд болон ахлах ангийн сурагчдыг үдийн хоол хөтөлбөрт хамруулах чиглэлээр зөвлөлдөж, боломж шийдлийг ярилцлаа.

Цэцэрлэгийн хүүхдийн үдийн хоолны зардлын тухайд 2475 төгрөг байна. Энэ зардлыг нэмэгдүүлэхийн тулд аав ээж асран хамгаалагчаас тодорхой хувийг гаргах боломжтой эсэх талаар судалгаа явуулсан. Судалгаанд хамрагдсан 27956 хүний 56 хувь нь дэмжинэ гэж хариулжээ.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
“ХҮҮХЭД БҮРД СҮҮ” САНААЧИЛГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА
Хэл солих
Мэдээлэл хайх