Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаанууд нь ногоон хөгжлийг дэмжихэд чиглэгдэх болно

Монгол Улсын тогтвортой хөдөө аж ахуйг санхүүжүүлэх, Хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөнийг ногооруулах боломжийн талаар хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хоёр дахь удаагаа зохион байгуулж буй “Ногоон санхүүжилт-Олон улсын чуулган” Шангри-Ла зочид буудалд 6 сарын 13-16-нд зохион байгуулагдаж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганыг нээж үг хэлэхдээ, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаанууд нь ногоон хөгжлийг дэмжихэд чиглэгдэх болно” гэдгийн онцолсон.

Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Тогтвортой Санхүүжилтийн долоо хоног – 2023”, Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийн 10 жилийн ойн арга хэмжээний хүрээнд өнөөдөр “Тогтвортой хөдөө аж ахуйг санхүүжүүлэх нь” салбар хуралдаан, хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна.

Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Тогтвортой санхүүгийн холбоо (ТоС Холбоо) болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Дэ Нэйче Консерванси, Европын холбооны санхүүжилттэй “Эдийн засгийн ногоон шилжилт” төсөл олон улсын байгууллагууд, ХасБанк, Төрийн банк, Хаан банк болон бусад түнш байгууллагууд оролцож байна.

Арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай нээж үг хэллээ. Мөн

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын Зөвлөх Ч.Даваабаяр,
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг,
  • ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун,
  • Эдийн засаг, хөгжлийн яамны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаяр,
  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн М.Конкиевич,
  • ХААИС-ийн Хөдөө аж ахуйн эдийн засаг, хөгжлийн судалгааны төвийн захирал, Академич А.Бакей,
  • Төрийн банкны Тэргүүн дэд захирал Д.Сугар,
  • Европын худалдааны тэнхимийн захирал Б.Зандан болон бусад албаны хүмүүс, үндэсний үйлдвэрлэгчид, мэргэжлийн холбоод, баялаг бүтээгчдийн 100 гаруй төлөөлөл оролцож “Монгол Улсын тогтвортой хөдөө аж ахуйг санхүүжүүлэх, Хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөнийг ногооруулах” асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Хэлэлцүүлэг нь тогтвортой хөдөө аж ахуйн салбарын бодлого, бодлогын урамшуулал, тэдгээрийн үр нөлөө, тогтвортой хөдөө аж ахуйн санхүүжилтийн цар хүрээг нэмэгдүүлэх, ногоон санхүүжилтийн хэрэгслүүдтэй холбоотой бодлогын дүр зургийг тоймлон харуулах зорилготой юм.

Үүний тулд өнөөгийн болон ирээдүйн санхүүжилтийн урсгалыг Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтуудад чиглүүлэх, олон талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, уялдуулах хэрэгцээ үүсэж байна. ТХЗ-ын таксономи батлагдсанаар дээрх зорилтуудыг дэмжсэн төр, хувийн хэвшлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, шинэ эх үүсвэр татах, шинэ зах зээлийн боломжуудыг нээхэд томоохон хувь нэмэр оруулах боломжтой юм.

Ерөнхий зохион байгуулагч:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар,
  • Төрийн Банк
  • Монголын Тогтвортой санхүүгийн холбоо (ТоС Холбоо)
Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаанууд нь ногоон хөгжлийг дэмжихэд чиглэгдэх болно
Хэл солих
Мэдээлэл хайх