Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Монголын үйлдвэрлэгчид дэлхийд гарах гүүр нь “Баялаг бүтээгч- бизнес тур” байна

Монгол Улсын үндэсний аюулгүй байдал нь ард түмний аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал юм. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөрс эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн эрүүл гэж үзэн “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” гэх гурван том хөдөлгөөнийг санаачилж, чамлахааргүй үр дүн гаргасаар байна. Мөн эдгээр ажлууд өрнөснөөр удаан хугацаанд орхигдсон үйлдвэр, үйлчилгээний салбарынхан олон төрлийн дэмжлэг хүртэж эхэлсэн.

Тухайлбал “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний гол тулгуур нь үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид байх бөгөөд төрийн тэргүүн өөрийн биеэр үйлдвэрлэгчидтэй уулзаж, үйлдвэртэй нь танилцан, санал хүсэлтийг нь бодлого шийдвэр болгон хэрэгжүүлж эхэлсэн. Мөн Монгол Улс анх удаа Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөхтэй болж, “Хүнсний хувьсгал”-ын үйл ажиллагааг хариуцуулсан нь бодит үр дүнгээ өгсөөр байна.

Өөрөөр хэлбэл Монголчууд 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, цаашлаад экспортлогч улс болохын тулд үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, тэдний чадавхжуулах ажил өрнөж байна. Үүний нэг нь “Баялаг бүтээгч- бизнес тур” аялал юм.

Одоогоор нийт 8 удаагийн аяллын хүрээнд, 350 гаруй үйлдвэрлэгч, 24 үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан. Дараагийн удаа гаднын томоохон үйлдвэрүүдтэй танилцуулж, туршлага судлуулах төлөвлөгөөтэй аж.

Иргэдийн дунд төрөөс зохион байгуулсан л бол үр дүнгүй, удаашралтай ажил байдаг гэх ойлголтыг тус бизнес аялал эвдэж чадсанаараа онцлог бөгөөд аялалд оролцсон үйлдвэрлэгчид өгөөжийг нь хүртэж эхэлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр:

Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд үүссэн нөхцөл байдал Монголчууд бидэнд олон сургамж өглөө. Энэхүү цар тахал, геополиткийн асуудал одоо ч төгсгөл болоогүй, үргэлжилж байна. Ийм эрсдэлтэй цаг үед бидний идэх хүнс, өмсөх хувцас, хэрэглэж буй бүтээгдэхүүн бүхэн гаднын улсуудаас хараат байгаа нь зайлшгүй шийдвэрлэх ёстой хүнд асуудал. Монгол Улсын төрийн тэргүүн мэдрэмжтэй шийдвэрүүд гаргаж, үйлдвэрлэгчдээ түшиглэн эх орондоо “Хүнсний хувьсгал” хийж байгаа нь нэг сумаар хоёр туулай буудсантай адил зүйл. Дотоодынхоо хүнсний хэрэгцээг хангангаа, үйлдвэрлэгчдээ дэмжинэ гэдэг маш оновчтой бодлого юм. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд энэ чиглэлээр төрөөс гарах ёстой бүх бодлого, шийдвэр гарсан. Одоо баялаг бүтээгчид, ард түмний хийх ажил л үлдсэн. Гэхдээ “үлдсэнийг нь та нар хий” гээд орхих биш үйлдвэрээ хөгжүүлэх, инноваци нэвтрүүлэх, туршлага судлах, хоорондоо хамтран ажиллах, дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахад нь гүүр болох ажлуудыг хийсэн. Энэ нь ч үр дүнгээ өгч байгаад бид их урам зориг авч байна. Үйлдвэрлэгчидтэйгээ зөвлөлдөн, хамтдаа ярилцаж, тэднийг сонсож байгаа нь дараагийн зохион байгуулах ажлууд илүү том цар хүрээтэй, илүү их өгөөжтэй байхад нөлөөлсөн.

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үнэн шударга холбоо”-ны Тэргүүн Г.Үнэнбаяр:

“Баялаг бүтээгч- бизнес тур” аялалд хамрагдсандаа маш сэтгэл хангалуун байна. Монгол Улсад үйлдвэрлэгчдээ дэмжсэн төрийн бодлого хэрэгжиж, тэр нь үр дүнгээ өгч байгаа нь бусад нийгмийн асуудлуудад ч эерэг нөлөө үзүүлж байна. Миний хувьд өмнө нь ийм гоё аялалд огт явж үзээгүй. Анх удаа л үндэсний үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэргэдээс нь харж, мэдлэг туршлагаас нь сонслоо. Энэ хүмүүсээр үнэхээр их бахархаж байна. Мөн хэд хэдэн үйлдвэрлэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангахаар боллоо. Энэ тал дээр зөвлөгөө, мэдээлэл ч өгөөд, өнөөдрийг ганзага дүүрэн өнгөрүүлж байна. Энэхүү “Хүнсний хувьсгал” бусад төрийн бодлого шийдвэрүүдээс их өөр байна. Илүү хөрсөн дээрээ буусан, үйлдвэрлэгчидтэйгээ тулж ажиллаж байна гэдгийн нэг жишээ нь “Баялаг бүтээгч- бизнес тур” аялал байлаа.

“Мөөжиг органик” ХХК-ийн Ерөнхий захирал С.Мөнхжаргал:

Миний хувьд энэ аялалд үйлдвэрлэлээ хөгжүүлэх боломж хайх, шинэ санаа олох зорилгоор оролцож байна. Энэ зорилгоо ч биелүүлж байна. Үйлдвэр эрхлэхэд түүхий эдийн чанар маш чухал. Ялангуяа бүтээгдэхүүнээ экспортод гаргахыг хүсэж байгаа л бол үүнд ач холбогдол өгч, анхаарах ёстой байдаг. Манай мөөг олон бүтээгдэхүүний, ялангуяа гоо сайхны болон эмийн үйлдвэрүүдэд чухал түүхий эд болно. Тиймээс дотоодын үйлдвэрүүдтэйгээ хамтарч ажиллах нөөц бололцоо их байгаа гэдгийг олж харлаа. Мөн бусад үйлдвэрлэгчдээ хараад маш их урам зориг авч, хойшлуулж байсан ажлаа яаралтай хийе гэж шийдлээ. Юунаас айгаад, яагаад хойшлуулаад байгаа юм бэ гэж энэ аяллын үеэр өөрөөсөө асууж явлаа. “Хүнсний хувьсгал” хэрэгжсэн нь өөр олон үйлдвэрлэгчдэд зориг өгсөн гэж найдаж байна.

“ОББТМ” ХХК-ийн Ерөнхий захирал Т.Болормаа:

Сүүлийн жил надад болон манай үйлдвэрт олон сайхан үйл явдал тохиолдсон. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” өрнөсөнтэй нягт холбоотой. Үйл ажиллагаагаа зогсоох гэж байсан манай үйлдвэрийг олон хүнд таниулж, бусад төрийн байгууллага, аж хуйн нэгжүүдтэй холбож өгсөнд маш их талархаж явдаг. Уг нь манайх хүүхдийн ширээ сандал үйлдвэрлэдэг. Гэвч “Хүнсний хувьсгал”-ын цар хүрээ өргөн байгаа нь бусад салбарын үйлдвэрлэгчдэд ч өгөөжөө өгч буйн нэг тод жишээ нь бид юм. Үүнээс гадна “Баялаг бүтээгч-бизнес тур” аялалд оролцсон нь миний нүдийг нээж өгсөн. Өмнө нь манайх зөвхөн хүүхдийн ширээ сандал л үйлдвэрлэнэ гээд ойлгочихсон байж. Гэтэл өөр төрлийн бүтээгдэхүүн хийж болох юм байна, яг одоо хэрэгжүүлье гэж бодож эхэлсэн. Эхний ээлжинд аялалд хамт явсан “Чиглэл” ХХК-ийн захирал, шинэхэн Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ц.Бумцэнд ахаас зөвлөгөө авч гал тогооны ширээ сандал хийж байгаа. Удахгүй олон шинэ бүтээгдэхүүнээр хэрэглэгчидтэйгээ уулзах болно.

“Төгс ургац” ХХК-ийн Ерөнхий менежер П.Пунцагцэрэн:

Монгол Улсын Ерөнхийлөгч “Хүнсний хувьсгал”-ыг эхлүүлээд анх очсон газруудын нэг нь манай “Төгс ургац” компани байсан. Тухайн үед энэ ч үр дүнгүй ажил байх гэж бодоод итгээгүй. Гэтэл ганцхан жилийн дотор бидний хэлсэн, ярьсан асуудал болгоныг шийдэх төрийн бодлоготой болж, улс даяар тархаж чадсан том ажил болсныг хараад их гайхаж, баярлаж байна. Манай компанийн хувьд энэ аялалд төрийн байгууллагын төлөөллүүдээс цаг үеийн болон хөнгөлөлттэй зээл тусламжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар ирсэн. Энгийн үед уулзахын тулд цаг авч хүлээсний эцэст , хагас дутуу ойлголцдог байсан албаны хүмүүс энэ аялалд оролцож байгаа нь үйлдвэрлэгчдийн маш том асуудлыг хөнгөвчилж өгч байна.

“Өгөөмж Архад” ХХК-ийн Ерөнхий захирал Н.Энхжаргал:

Манай компани “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд хэрэгжүүлж буй бүх үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдахыг зорьж байгаа. Энэ хөдөлгөөн өрнөхөөс өмнөх үеийн болон өрнөсний дараах манай салбар тэс өөр болсон юм шиг санагдаж байгаа. Ямар ч итгэл найдвар, урам зориггүй, дор бүрнээ л хичээж ажилладаг байсан үйлдвэрлэгчид илүү идэвхтэй болж, бие биенээ тулж түшиж эхэлсэн. Бидэнд тулгамддаг асуудлыг яг л “загатнасан газар маажих”-тай адил шат дараатай шийдэж өгч байгаад баяртай байна. Монголын дийлэнх үйлдвэрлэгчид өөр үйлдвэр үзэхийн тулд их хэмжээний хөрөнгө мөнгө зарлагадаж, гаднын улсыг зорьдог байсан. Ингэж очоод ч хангалттай туршлага судлах боломж бага. Гэтэл энэхүү “Баялаг бүтээгч-бизнес тур” аялал нэг өдөрт гурван өөр үйлдвэртэй танилцах боломж олгохоос гадна, хүссэн мэдээллээ асуух төр, хувийн хэвшлийнхэн оролцуулж байгаа нь их таалагддаг.

“Арвин Хишиг Эмиралд” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Адьяадорж:

Миний хувьд хүнс, хөдөө аж ахуйн салбарт орж ирж байгаа шинэхэн үйлдвэрлэгчдийн нэг. Тийм ч учраас “Баялаг бүтээгч- бизнес тур” маш том боломж, аз завшаан болж байна. Ахмад туршлагатай үйлдвэрлэгчдээс зөвлөгөө авч, хамтран ажиллана гэдэг хүссэн бүхэнд тохиох зүйл биш. Миний яг одоо туулж буй бэрхшээл бүрийг энэ хүмүүс аль хэдийн даван туулаад, амжилт гаргасан байгаа нь би ч гэсэн шантарч болохгүй юм байна гэдэг бодол төрүүллээ. Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” над шиг олон шинэ үйлдвэрлэгчдийг төрүүлж, энэ салбарыг хүчирхэг болгох юм байна гэж бодож байна.

“Промон Трейд” ХХК-ийн Ерөнхий захирал Н.Оюунбат:

Адилхан зовлон жаргал туулж буй үндэсний үйлдвэрлэгчдэдээ үйлдвэрээ танилцуулж, хийж байгаа ажлаа дүгнүүлэх их сайхан байна. 70 гаруй сая малтай манай улсад дайвар бүтээгдэхүүн, ясаа боловсруулахгүй газарт булна гэдэг сүйрэл юм. Тиймээс бид байгальд хог болж хаягддаг малын яс, дайварыг шилдэг технологиор боловсруулж, дэлхийд эрэлттэй бүтээгдэхүүн болгодог. Энэ бүхнийгээ үйлдвэрлэгчидтэйгээ хуваалцаж нэг өдрийг сэтгэл дүүрэн өнгөрүүллээ. Ер нь үйлдвэрлэгчдэд хийж байгаа зүйлээ ойлгуулна, бусадтайгаа хамтарч ажиллана гэдэг маш чухал. Энэ чухал ажлыг зохион байгуулсан хүмүүст талархаж байна.

Улс орон бүрт ард түмнээ аюулгүй, эрүүл хүнсээр хангах асуудал тулгамдсаар байна. Дэлхийн хүнсний тайланд дурдснаар дэлхийн хүн амын өлсгөлөнд нэрвэгдэж буй хувь хэмжээ 2020 оноос асар хурдан нэмэгдэж, 2020-2021 онд 22%-иар өссөн. 2022 он гэхэд өлсгөлөн 2020 оныхоос 80%-иар нэмэгджээ. Мөн 2016-2021 онд 53 орны 94 сая гаруй хүн өлсгөлөнд нэрвэгдсэн бол 2022 онд энэ тоо бараг 2 дахин нэмэгдэж 190 сая болсон байна. Тус 53 орноос 39 нь эрсдлийн зэрэг нэн өндөр бөгөөд тусламж хэрэгтэй гэж тооцогдож байна.

Иймд Монголчуудад бусад улсаас илүүчлэх хүнс, тэр тусмаа аюулгүй хүнс олдохгүй болох цаг ойрхон иржээ. Үүнд бэлдэж, эх орондоо “Хүнсний хувьсгал” хийх нь бидний эх орноо, үр хүүхдээ аврах цор ганц боломж юм.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Монголын үйлдвэрлэгчид дэлхийд гарах гүүр нь “Баялаг бүтээгч- бизнес тур” байна
Хэл солих
Мэдээлэл хайх