Монгол Улсын Их Хурлын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолын 5 дугаар хэсгийн “к” дугаар заалт, мөн тогтоолын хэрэгжилтийг олон нийтэд хүргэх “Хүнсний хувьсгал” 3 дахь дугаарын сэтгүүлийн ажлын хэсгийн хуралдаан боллоо.
Хоол хүнсний зөв зохистой хэрэглээний талаарх мэдлэг, мэдээлэл олгох баялаг агуулгатай хийгдэх 3 дахь дугаарын сэтгүүлд салбарын эрдэмтэн судлаачид, сургалт судалгааны байгууллагын саналыг тусгах, түүнд хамаарах судалгаа, баримт материалыг орчин үеийн дэвшилтэд технологитой хослуулан хэвлэлийн шаардлагад нийцүүлэн гаргах бөгөөд 2023 оны 6 сарын 19-нд ажлын хэсэг хуралдаж сэтгүүл гаргах ажлын төлөвлөгөөг боловсруулах асуудлаар хэлэлцлээ. Ажлын хэсэг холбогдох материалуудыг бүрдүүлж 2023 оны 06-р сарын 23-ны өдөр дахин хуралдахаар боллоо.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд :
- Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр,
- ЕТГ-ын Референт А.Амаржаргал,
- ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбүрэн,
- ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газрын Хөдөө аж ахуй, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд,
- ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын шинжээч Э.Сугарбаяр,
- МУШУТИС-ын Үйлдвэр Технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг
- “Хүнсний хувьсгал” контентын ажлын албаны дарга Б.Сэржмядаг,
- ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны хэвлэлийн ажилтан Г.Лхагвадулам нар орлоо.