Монгол Улсын Их Хурлын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолын 2023 оны хагас жилийн биелэлтэд, хяналт шинжилгээ, үнэлгээ хийж байна.
Бүрэлдэхүүнд ЕТГ-ын референт А.Амаржаргал, ХХААХҮЯ-ны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын ахлах шинжээч Б.Алтанцэцэг, мэргэжилтэн С.Ганзориг, Б.Амарзаяа, Б.Адьяабаяр, Бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Х.Цэрэнханд нар ажиллаж байна.