Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

118

COP17 хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй байна

162

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, Үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Налайх дүүргийн Үйлдвэрлэл, технологийн парк ХК болон Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүсэд ажиллалаа

44

MFC East Log: Монос Хүнс ХК 2,730 м² шинэ агуулахын бүтээн байгуулалтаа бүрэн дуусгаж, ашиглалтад орууллаа

64

Монгол–Швейцарын хамтын ажиллагаа

20

Д.Мандах: Жимсний мод тарина гэдэг ирээдүйгээ тарьж байгаа хэрэг

21

ДУНДГОВЬ: Гүний худгийн хүртээмж мал аж ахуйн хөгжлийн тулгуур болж байна

15

ГОВЬ-АЛТАЙ: Нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага сайн байна

24

Д.МАНДАХ: Уламжлалт аргаар тээрэмдсэн гурил их сайхан амттай, шим тэжээлтэй болдог

21

Айраг хэрэглэхдээ юуг анхаарах вэ?

26

ДОРНОГОВЬ: Бүтэн хонины мах 500-650 мянган төгрөгийн үнэ хүрч байна
ах

118

COP17 хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй байна

“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд үндэсний үйлдвэрлэгчид “Айсмарк” компанийн зайрмаг үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоол, Монгол Улсын Их Хурлын түр хорооны 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаар тогтоол болон 2023 оны Засгийн газрын 63 дугаар тогтоолуудын хэрэгжилтийг хангах, төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, дотоодын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн ололт амжилт, туршлага, шинэ инновацыг баялаг бүтээгчдэд танилцуулах, төр засгаас гарсан шийдвэрүүдийг сурталчлан таниулах, бизнес хоорондын хамтын ажиллагааны сүлжээг өргөжүүлэх, харилцан ашигтай түншлэлийг хөгжүүлэхэд үр дүн үзүүлэх зорилгоор ЕТГ-аас “Баялаг бүтээгч- Бизнес тур” аялалыг зохион байгуулж байна.

Өнөөдөр (2023.06.24) “Аз жаргалын амт” уриатай “Айсмарк” компанийн зайрмаг үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа. “Тэсо” группын Гүйцэтгэх захирал С.Болор өөрийн биеэр баялаг бүтээгчдийг хүлээн авч, компанийн түүхэн замнал, үйл ажиллагааны талаарх танилцуулга, мэдээлэл өгч, санал солилцлоо.

Айсмарк компани Монгол улсын өнцөг булан бүрт байгаа хүн арддаа “Аз жаргалын амт”-ыг мэдрүүлэх зорилгоор анх 2003 онд үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж байсан. Айсмарк үйлдвэр нь Итали, Швед, БНХАУ-ын өндөр бүтээмжтэй тоног төхөөрөмжүүдийг ашиглан өдөрт нийт 57 нэр төрлийн зайрмагийг үйлдвэрлэн түүнийгээ 7000 гаруй цэгээр дамжуулж хэрэглэгчиддээ хүргэж байна. Дотоодын зах зээлийн 70 гаруй хувийг дангаараа хангадаг, нийт зах зээлийн 40 гаруй хувийг дангаараа нийлүүлж байна.

Өнөөдрийн “Баялаг бүтээгч-Busines tour” аялал нь 7 дахь удаагийн 21 дэх үйлдвэртэй танилцах арга хэмжээ бөгөөд дотоодын баялаг бүтээгчдийг шинэ дэвшилтэт технологи ноу хоу нэвтрүүлсэн томоохон үйлдвэрлэгчидтэй танилцуулж, сайн туршлагыг судлах давуу талтай юм.

АРГА ХЭМЖЭЭНД:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр,
  • УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны Ахлах зөвлөх Б.Гандулам,
  • УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны зөвлөх Ш.Ариунжаргал.
  • ЭЗХЯ-ны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газрын Дэд дарга Д.Мөнхжаргал,
  • БШУЯ-ны Суралцагчийн хоол үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэнжаргал,
  • “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Гүйцэтгэх захирал Б.Энх-Амгалан нар болон 50 гаруй баялаг бүтээгчдийн төлөөлөл оролцож байна. Мөн үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн төлөөлөл “Ханбогд Кашимер” ХХК, “Витафит” ХХК, “Жүр Үр” ХХК, “Ноён Пицца”, Монголиан грийн фармер компаниуд аялалд нэгдлээ.
Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд үндэсний үйлдвэрлэгчид “Айсмарк” компанийн зайрмаг үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх