Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Нэг бүтээгдэхүүн зарахын төлөө хоорондоо өрсөлдөх үү, нэлээн хэдэн бүтээгдэхүүн экспортлохын төлөө хамтрах уу

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Баялаг бүтээгч-бизнес тур” ээлжит аялал зохион байгуулагдаж, үндэсний үйлдвэрлэгчид “Айсмарк” ХХК, “Витафит” ХХК, “Өгөөж-чихэр боов” ХХК-иудад зочиллоо. Мөн энэ өдөр үйлдвэрлэгчид “Айсмарк” ХХК монголын анхны зайрмаг экспортлогч болж буй түүхэн мөчийн гэрч болсон юм.

Нийт аяллын хүрээнд давхардсан тоогоор 300 гаруй үйлдвэрлэгч хүнсний чиглэлийн 14, хөнгөн үйлдвэрлэлийн 6, боловсруулах салбарын 1 үйлдвэртэй танилцан, 9 төрийн байгууллага, 4 олон улсын байгууллага, 5 банк санхүүгийн байгууллагын төлөөллүүдээс сургалт, мэдээлэл авч, амралтын өдрүүдээ үр дүнтэй өнгөрүүлсэн юм.

Тухайлбал аяллын үеэр 20 орчим үйлдвэрлэгч албан ёсоор хамтран ажиллах гэрээ байгуулан, эхний бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэгдэж эхэлж байна. Мөн автобус доторхи сургалт, мэдээлэл үр дүнгээ өгч, “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд олгож буй бага хүүтэй, урт хугацаатай зээлд хамрагдсан үйлдвэрлэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Одоогоор Хаан банкад 400 орчим тэрбум төгрөгийн 1500 зээлийн хүсэлт ирснээс 150 тэрбум төгрөгийн зээлийг шийдсэн бол Голомт банкад 130 тэрбум зээлийн хүсэлт ирж, олголт хийж байна гэх мэдээлэл өгсөн юм. Мөн аялалд хамрагдсан олон улсын байгууллагууд Монгол Улсын үйлдвэрлэгчдийн мэдлэг туршлага, нөөц бололцоог нүдээр үзэж, сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн бөгөөд энэ төрлийн дэмжлэг туслалцаагаа нэмэгдүүлэхээр ажиллаж эхэлжээ.

Аялалд хамрагдсан үйлдвэрлэгчдийн хамгийн их онцолж хэлсэн зүйл нь –“ Өмнө нь бид үргэлж өнөө маргаашаа харж, хоорондоо, тогоон дотороо л өрсөлддөг байсан. Харин “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд зохион байгуулж буй ажлууд биднийг нэгтгэж, амь нэгтэй болгож байна. Нэг бүтээгдэхүүн зарахын төлөө хоорондоо өрсөлдөх биш дотоодын хэрэгцээгээ хангаж, дэлхийн зах зээлд гарахын төлөө хамтрах ёстой гэдгийг ойлгож эхэллээ” гэж байв.

Эдийн засаг, нийгэм, бизнесийн орчин, улс төр гээд олон салбарт хэрэглэгдэж буй “Тоглоомын онол”-д байдаг нэг чухал ойлголт бий. Тодруулбал бид нэг зорилгын төлөө хамтарч, нэгдэж ажиллах тусам илүү үр дүнд хүрэх,эдлэх эрх ашгаа нэмэгдүүлж чаддаг. Харин амиа бодож,хувийн тоглолт хийх тусам алдагдалтай байдаг гэх ойлголт юм. Энэ нь зөвхөн онол төдий биш бөгөөд бодит амьдралд туршигдан, үр дүнгээ өгсөн чадварлаг бизнес эрхлэгч, улс төрчдийн төдийгүй хөгжлөөр тэргүүлэгч улс орнуудын гол баримтлах зарчим болжээ.

ЖИШЭЭ 1: Нутаг дэвсгэр багатай, байгалийн баялаггүй, хүн ам ихтэй, байнгын цаг агаарын эрсдэлт нөхцөлд байдаг Япон улс 1945 оны 8 сард Дэлхийн Хоёрдугаар дайн дууссаны дараа бүгдийг хасах цэгээс эхэлсэн. Гэвч оновчтой бодлого, нэгдмэл байдлын хүчээр 100 хүрэхгүй жилийн хугацаанд том эдийн засгийн гүрэн болж чаджээ.

ЖИШЭЭ 2: 30 жилийн өмнө 100 ам доллар хүрэхгүй ДНБ-тэй, кимчинээс өөр үйлдвэргүй байсан БНСУ өнөөдөр хөгжлийн загвар орон болжээ. Япон улстай харьцуулахад дотоодын чадварлаг боловсон хүчин байхгүй учраас үндэстний хэмжээний корпорацуудыг бий болгож, түүгээр дамжуулан эдийн засгаа босгох, ард түмнээ, хөдөлмөрч, нэгдмэл байлгахад бүх анхаарлаа хандуулж ажилласан гэж үздэг.

Иймд “Баялаг бүтээгч- бизнес тур” аяллын нүдэнд харагдаж, гарт баригдахгүй ч хамгийн том үр дүн нь үйлдвэрлэгчдийн нэгдмэл байдал юм. Хэдий нийгэм, цаг үе өөрчлөгдөж, өмнөх зүйлс ард хоцорсон ч хамтарч ажилласан, нэгдмэл байгаа бүх зүйл амжилтад хүрдэг дүрэм одоо ч үйлчилсээр байна.

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр:

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг УИХ-ын чуулганы индэрт зарлан эхлүүлснээс хойш нэг жил гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд бид өдөр бүрийг үр бүтээлтэй байлгаж, эх орондоо “Хүнсний хувьсгал” хийх зорилгодоо нэг алхам ч болтугай ойртохоор шаргуу ажиллацгаалаа. Ингэхдээ 30 гаруй төрийн байгууллага, 10 гаруй олон улсын байгууллага, аж ахуйн нэгж, хувийн хэшлүүд, үйлдвэрлэгчидтэй хамтарч, нэгдэж ажилласан нь чамлахааргүй их үр дүнд хүргэсэн. Одоо харин нийт ард түмний дэмжлэг, оролцоо үгүйлэгдсэн хэвээр байна. Энэхүү “Баялаг бүтээгч-бизнес тур” аялал бидний яг л зорьж, хүсэж байсан үр дүнг гаргасанд баяртай байгаагаас гадна ирэх 9 сараас илүү өргөн цар хүрээтэй дахин зохион байгуулахаар төлөвлөсөн. Зуны хамгийн сүүлийн аяллаараа бид хамтдаа ярилцаж, алдаа оноогоо дэнслэн, оролцогчдынхоо саналыг сонссон. Тэдний хэлсэн санал, хүсэлтийг дараагийн үйл ажиллаагаандаа шингээж ажиллах төлөвлөгөөгөө урьдчилсан байдлаар гаргаад байна.

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны Ахлах зөвлөх Б.Гандулам:

“Баялаг бүтээгч-бизнес тур” аялалд үйлдвэрлэгчдийн хамт оролцож, олон сайхан үйл явдлын гэрч боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд УИХ-аас 36-р тогтоолыг батлан гаргасан. Энэ тогтоол батлагдсанаас хойш манай байнгын хороо ЕТГ-тай тогтмол хамтран ажиллаж, хэд хэдэн үйлдвэртэй танилцан, бодлого шийдвэрт тусгасан. Тухайлбал мах, махан бүтээгдэхүүний, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн, арьс шир боловсруулах үйлдвэрлэл гээд нийт 10 гаруй үйлдвэрт очиж, хамтран ажилласан. Энэ удаагийн аялал илүү чөлөөтэй, нээлттэй байгаагаараа онцлог байна. Цаашид ч бид “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд хамтран ажилласаар байх болно.

“Эко эрдэнэ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Мишээл:

“Хүнсний хувьсгал” хэрэгжиж эхэлснээр үйлдвэрлэгчдийн нүд нээгдэж байна. Миний хувьд компаниа төлөөлөн энэ бизнес аялалд идэвхтэй оролцож байгаа. Том үйлдвэрүүдийг хараад манайд илүү их хөгжих, хийж бүтээх ажил байна гэдгийг олж харсан. Мөн саяхан Хятад улс руу үүнтэй адил бизнес аялалд оролцоод ирсэн. Дотоодын үйлдвэрүүдтэйгээ харьцуулаад үзэхэд тийм ч их ялгаатай санагдаагүй. Монголчууд ганц ганцаараа хөдөлмөрлөөд энэ зэрэгтэй мундаг байгаа юм чинь нэгдээд, хамтраад ажиллавал бүр ч том амжилт гаргах юм байна гэж бодогдсон. Мөн манай компани хэдий жижиг боловч зөв зохион байгуулалт, менежмент хийж, түүхий эдийнхээ, бүтээгдэхүүнийхээ давуу талыг гаднын хэрэглэгчдэд таниулж чадсан нь экспортод гаргахад чухал нөлөө үзүүлдэг. Тиймээс бусад үйлдвэрлэгч нар ч бас өөрсдийгөө том, жижиг гэж гололгүй дэлхийн зах зээлд өрсөлдөөсэй гэж хүсэж байна.

“АПУ” ХК-ийн Төслийн менежер Б.Эрдэнэцэцэг:

“Баялаг бүтээгч-бизнес тур” аяллын өмнөх дугааруудыг телевиз, сошиолоор үзэж байсан. Гэхдээ биеэрээ оролцох тэс өөр байдаг юм байна. Төсөөлснөөс ч илүү их зүйл үзэж харж, бусад үйлдвэрлэгчдээрээ бахархаж, огшиж явна. Энэ аяллын уур амьсгал нь халуун дулаан, тав тухтайгаас гадна цагийг сайн ашиглаж, олон үр дүнтэй хөтөлбөр багтаасан байна.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Нэг бүтээгдэхүүн зарахын төлөө хоорондоо өрсөлдөх үү, нэлээн хэдэн бүтээгдэхүүн экспортлохын төлөө хамтрах уу
Хэл солих
Мэдээлэл хайх