Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

11

ЗАВХАН: Улаан хальст саримсны тариалалтыг нэмэгдүүлнэ

10

Борнуур сум тэжээлийн үйлдвэрээ түшиглэн малын тэжээлийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байна

11

ДУНДГОВЬ: Ээзгий үйлдвэрлэлээр өрхийн орлогоо нэмэгдүүлж байна

8

ӨВӨРХАНГАЙ: Хүнсний улаан буудайн хэрэгцээний 83.1 хувийг дотоодын ургацаар хангана

11

Ургац хураалтын чийгийг бууруулж, болцыг жигдрүүлэх зорилгоор “ДЕСИКАЦИ” хийхийг зөвлөж бйана

11

Орхон аймаг өвөлжилтийн бэлтгэлээ хангаж байна

13

Сонгины үрийн өртгийн сүлжээг бүрдүүлэх хэрэгцээг тодорхойлох судалгааг хэрэгжүүлж байна

10

Стратегийн улаан буудай худалдан авах үнийг танилцуулав

10

ГОВЬ-АЛТАЙ: Нийт нутгийн 40.3 хувьд бэлчээрийн даац хэтэрчээ

8

ДАРХАН-УУЛ: Энэ жил 18.7 мянган тонн ургац хураан авна
ах

119

COP17 бага хурлын хүрээнд “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” хэлэлцүүлэг боллоо

112

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Mongolian Goat Cashmere” үйлдвэрт ажиллалаа

65

Ч.Даваабаяр: Хүнсний хувьсгал гэдэг нь нэг зорилгын төлөө олон талын оролцоог нэг системд холбох өөрчлөлт юм

56

Хүнсний салбарын төлөөлөл COP17-ын “Ногоон бүс”-д ажиллаж, хамтын ажиллагааны боломжийг эрэлхийллээ

37

ТӨВ АЗИЙН III ОРГАНИК ФОРУМ, ЭКСПО УЛААНБААТАРТ ЭХЭЛЛЭЭ

36

Гадаадын төлөөлөгчид “Хүнсний хувьсгал” ТББ-ын павильонд зочилж, хүнсний салбарын бодлого, туршлагаа хуваалцлаа

30

COP17 хүнсний салбарт ямар боломж авчрах вэ?

23

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

22

COP17: 11 дэх өдөр “Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн өдөр”-өөр үргэлжилж байна

20

ХОВД: Ингэний сүүний үйлдвэр байгуулна

20

ӨМНӨГОВЬ: Цөлжилт, усны хомсдлын эсрэг технологийн мониторинг хөгжүүлнэ

19

ОРХОН: Энэ намар 9806 тонн үр тариа хураан авах төлөвтэй байна
ах

“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд үр дүнгүй ажилласан төрийн байгууллагад хариуцлага тооцно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд УИХ-аас 36-р тогтоолыг батлан гаргасан бөгөөд тус тогтоолыг 30 гаруй төрийн байгууллага хамтран хэрэгжүүлэх юм. Эдгээр төрийн байгууллагууд хагас жил тутам хуралдаж, хийж буй ажлын үр дүнг хэлэлцдэг. Энэ хүрээнд 2 дахь уулзалтаа зохион байгууллаа.

Тодруулбал эх орныхоо хэрэгцээг 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр бүрэн хангаж, бүс нутагтаа экспортлогч улс болох зорилгыг биелүүлэхээр төрийн тэргүүний манлайлал дор УИХ, ЗГ, хэрэгжүүлэгч агентлагууд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд гэх мэт 30 гаруй төрийн байгууллага нэгдэж, Монголын ард түмнийг эрүүл аюулгүй, хүртээмжтэй хоол хүнсээр хангахад гар бие оролцож байна. Зөвхөн төрийн байгууллагууд гэлтгүй олон улсын байгууллага, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд хамтран ажиллаж, олон үр дүн гарсан.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний гол давуу тал нь төсөв, санхүү нь баталгаажсан байдал юм. Өнгөрсөн хугацаанд маш олон төсөл, бодлого шийдвэр гарч байсан ч санхүүжилт нь баталгаажаагүйн улмаас цаасан дээр үлддэг байв. Энэ алдаа давтагдахгүйн дээр гарсан шийдвэр бүр нь хурдтай хэрэгжиж, зорилтот бүлэгтээ өгөөжөө өгч эхэлжээ.

Үүний хамгийн том жишээ нь үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийн хамгийн их хүсэж байсан бага хүүтэй, урт хугацаатай зээл юм. Зээл олгож эхлээд 2 сар гаруй хугацаа өнгөрсөн. Аль хэдийн 231,6 тэрбум төгрөгний зээл эзэндээ очиж, 140 орчим тэрбум төгрөгний зээл олгохоор шийдвэр гарч, 400 орчим тэрбум төгрөгний зээлийг олгохоор судлаж байна.

Нийт 982 тэрбум төгрөгний зээл олгох шийдвэр гарсан ч, үүнийг зарим салбарын үйлдвэрлэгчдэд хүртээмжтэй болгох үүднээс 1.2 их наяд болгож нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Мөн уулзалтын үеэр хэд хэдэн асуудлыг хөндөж, шийдвэрлэхээр ярилцлаа. Тухайлбал ХХААХҮЯ-ны зарим мэргэжилтнүүд ажилдаа хариуцлагагүй ханддаг, зээл олгож буй зарим арилжааны банкууд өөрсдийн өндөр хүүтэй зээлийг санал болгодог, хууль эрх зүйн шинэчлэл удаашралтай байна гэх мэт асуудлыг хөндсөн юм.

Үйлдвэрлэгчдээ дэмжих аргаар эх орны хүнсний хэрэглээгээ хангаж, экспортлогч улс болохын тулд нэн тэргүүнд чанар, стандартын шаардлага хангахад анхаарах ёстойг мөн дурдаж байв. Монгол Улсын хэмжээнд хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд зохистой дадлыг нэвтрүүлэхэд хүний нөөц хангалтгүй байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд Хүнсний үйлдвэрлэл, нийтийн хоолны салбарт ажиллах ажилчдыг сургах богино хэмжээний гэрчилгээ олгох сургалтыг мэргэжлийн түвшинд зохион байгуулах, Зохистой дадлын сургалтад суугаагүй, гэрчилгээгүй хүнийг тус салбарт ажиллуулахгүй байх хууль эрх зүйн зохицуулалт хийх шаардлагатай гэж үзлээ.

Мөн Улсын Их Хурлын “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэхээр арга хэмжээний шалгуур үзүүлэлтийг хүрэх үр дүнтэй нь уялдуулан өөрчлөлт оруулах, тухайн жилийн хүрэх түвшинг тодорхой болгох болон тогтоолын хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ, дүгнэлт хийх үүрэг бүхий Ажлын хэсгийг тус тус байгуулж, Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай нарыг ажлын хэсгийн ахлагчаар томиллоо.

Үйлдвэрлэгчид бол хүнсний салбарын үндэс юм. “Хүнсний хувьсгал” хийхийн тулд ЕТГ тус салбарын үндэс суурийг нь анхаарч байна. Нэг жилийн хугацаанд 100 гаруй үйлдвэрлэгч, 1000 гаруй баялаг бүтээгчидтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонссоны үр дүнд бодитоор хэрэгжиж эхлээд буй 24 шийдвэр гарсан. Тус 24 шийдвэр болон УИХ-ын 36-р тогтоолын хүрээнд хэрэгжүүлэх 114 арга хэмжээг илүү үр ашигтай байлгахын тулд төрийн байгууллагуудын идэвх зүтгэл чухал. Иймд хуралд оролцолгүй тасалсан, үр дүнгүй ажилласан, ахиц дэвшил гаргаагүй байгууллагын удирдлагад хариуцлага тооцох шийдвэр гарчээ. Зөвлөлдөх уулзалтад танилцуулсан илтгэл, хяналт шинжилгээний хэрэгжилтийн тайлангаас дүгнэхэд нийт арга хэмжээний 59,6 хувь хангалтгүй хэрэгжсэн байна. Иймд зарим төрийн багууллага идэвхгүй ажилласан гэж үзэн дээрх шийдвэрийг гаргажээ.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд үр дүнгүй ажилласан төрийн байгууллагад хариуцлага тооцно
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх