Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

8

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчидтэй уулзалт хийлээ

5

МУЭИС-ийн дэргэдэх “Монгол-Япон судалгааны төв” нээлтээ хийлээ

11

“Farm forum 2026” нэгдсэн уулзалт боллоо

13

Ч.Даваабаяр: Газар тариалан, мал аж ахуйн салбарыг эрчимжүүлэн хөгжүүлэхийн тулд орчин үеийн технологи, инновацыг нэвтрүүлэхэд онцгой анхаарах шаардлагатайг салбарын эрдэмтэн, судлаачид онцолж байна

29

Монгол орны ургамлын генетик нөөц, селекци, үрийн аж ахуйн өнөөгийн байдал, урт хугацааны бодлогын шийдэл

61

Эрдэмтдийн зөвлөлийн XI хуралдаан боллоо

19

Монгол орны малын генетик нөөц, үржүүлэг селекци, мал аж ахуйн өнөөгийн байдал, урт хугацааны бодлогын шийдэл

7

Давсны хэрэглээг багасгах аргууд

17

Дэлгэц удаан ширтэх нь нүдэнд болон бие махбодид хэрхэн нөлөөлдөг вэ?

69

Үндэсний үйлдвэрлэгчдэд гадаад ажиллах хүчний талаар мэдээлэл өглөө
ах

405

“Хүнсний үйлдвэрлэл, Технологийн их сургууль” оюутан суралцагчдаа үйлдвэрлэлийн бодит орчинд бэлтгэж байна

227

Үндэсний брэнд “Сүүн зайрмаг”-ийн үйлдвэрт ажиллалаа

69

Үндэсний үйлдвэрлэгчдэд гадаад ажиллах хүчний талаар мэдээлэл өглөө

61

Эрдэмтдийн зөвлөлийн XI хуралдаан боллоо

52

Дотоодын бүтээгдэхүүнийг төрийн худалдан авах ажиллагааны цахим дэлгүүрт байршуулах ажлыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөж байна

29

Монгол орны ургамлын генетик нөөц, селекци, үрийн аж ахуйн өнөөгийн байдал, урт хугацааны бодлогын шийдэл

28

Хан-Уул дүүргийн ЗДТГ, дэргэдэх алба хэлтсийн албан хаагчид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

27

ЗҮҮН БҮС: МАХНЫ ЧИГЛЭЛИЙН ҮХЭР, ХОНИЙГ ҮРЖҮҮЛЭХ, НООЛУУРЫН ЧАНАРЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ЭКСПОРТОД ЧИГЛЭСЭН МАА-Н ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОДЛОГО БАРИМТАЛЖ БАЙНА

25

АРХАНГАЙ: “Бага хангай” ХХК хөрс хамгаалах технологи ашиглан тариалалт хийж байна

23

ДАРХАН-УУЛ: 50 хоногийн хугацаанд 75 тн нөөцийн мах худалджээ

23

НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах гэж байна

23

Улсын хэмжээнд 44.6 мянган га-д үр тариа болон төмс, хүнсний ногоо тариалаад байна
ах

Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний нэр төрийг дэлхийн зах зээлд өргөж яваа үйлдвэрлэгчдийг төр үнэллээ

   Дэлхийн шилдэг технологиор, инновац шингэсэн, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эх орныхоо хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан үндэсний үйлдвэрлэгчид Төрийн дээд шагнал одон, медаль хүртлээ.

Жилээс жилд нөхөн сэргээгддэг баялаг болох хонины ноосыг дэлхийд ховор шилдэг технологиор боловсруулан органик бордоо үйлдвэрлэж, гаднын улсуудад экспортлож буй “Монпеллетс” компанийн Ерөнхий захирал “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Дэд тэргүүн Б.Цогбадрахыг эх орныхоо хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулсан гэж үзэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарилгаар төрийн дээд шагнал Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагналаа.

“Монпеллетс” компанийн Ерөнхий захирал “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Дэд тэргүүн Б.Цогбадрах:

Эх орондоо хэрэгцээтэй зүйл бүтээх гэж шаргуу зүтгэсэн хөдөлмөрийг минь төр үнэлж, энэ шагналыг олгосон гэж бодож байна. Өнөөдөр маш их баяртай байна. Манай хонины ноосон бордооны үйлдвэр 2014 онд байгуулагдсан. Мэдээж шинэ зүйл эхлүүлнэ, үйлдвэр эрхлэнэ гэдэг тийм ч амархан ажил биш. Гэхдээ анх байгуулсан цагаасаа эхлэн энэ бүтээгдэхүүн маань заавал дэлхийд эрэлттэй, шилдэг бүтээгдэхүүн болно гэдэгт итгэж байсан. Ер нь үйлдвэрлэгч хүн ирээдүйдээ бүрэн итгэлтэй байх ёстой. Мөн ямар ч ажлыг эх оронч сэтгэлээр хийж байх нь чухал. Одоогийн байдлаар манай компани Герман, АНУ-руу хонины ноосон бордоогоо экспортлож, дотоодын хэрэглэгчиддээ ч танигдаж, эрэлт ихтэй байгаа. Мөн гаднын төрийн эрх мэдэлтнүүд, үйлдвэрлэгчид манай үйлдвэртэй танилцаж, туршлага судлан, хамтран ажиллах хүсэлтүүд ирүүлж байна. Тухайлбал хамгийн сүүлд Киргизийн Хүнс, хөдөө аж ахуйн сайд манай үйлдвэрт ирээд, өөрийн улсдаа манай технологийг нэвтрүүлж, заавал ийм үйлдвэр барина гээд явсан.

Монгол Улсад “Хүнсний хувьсгал” хийх томоохон ажил төрийн тэргүүний санаачлагаар өрнөж эхэлснээр үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид илүү идэвхтэй ажиллаж, хийж бүтээснээрээ олонд үнэлэгдэх болсон. Энэ хүрээнд төрийн дээд шагнал хүртэх үйлдвэрлэгчид болон үйлдвэрийн ажилчид нэмэгдсээр байна. Өнөөдөр /2023.07.03/ бас нэг бахархалт баялаг бүтээгч Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан нь “Очир дагинас” компанийн Ерөнхий менежер, Үүсгэн байгуулагч Ж.Доржханд юм.

“Очир дагинас” компанийн Ерөнхий менежер Ж.Доржханд:

Би “Очир дагинас” компанийг анх үүсгэн байгуулж байхдаа л Монгол малын махыг дэлхийн брэнд болгох зорилго тээж байсан. 20 жил шантралгүй хүнс үйлдвэрлэлийн салбарт ажилласан минь хамт олны тус, дэмжлэгийн ач гэж боддог. Манай компани жилээс жилд хөгжиж, дэвжихийн сацуу чанар стандартаа алдалгүй, улам сайжруулж, гадна, дотны нийт хэрэглэгчдэдээ хүргэж байгаа нь миний хувьд маш том баяр баясал. Бид саяхан Монгол Улсдаа анх удаа Нөөшилсөн буюу консервлосон махан бүтээгдэхүүнийг экспортод гаргах үйлдвэр барьж, нээлтээ хийсэн. Энэ бол бидний хийж бүтээх ажлын дөнгөж эхлэл байх болно.

Өнөөдөр үйлдвэр, үйлчилгээний салбараа төлөөлөн төрийн дээд шагнал авч байгаа үйлдвэрлэгчид дотоодын хэрэгцээгээ чанартай бүтээгдэхүүнээр хангахад хувь нэмэр оруулахаас гадна Дэлхийн зах зээлд гарч, монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний нэр төрийг өндөрт өргөж яваа үлэмж гавьяатай баялаг бүтээгчид юм.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний нэр төрийг дэлхийн зах зээлд өргөж яваа үйлдвэрлэгчдийг төр үнэллээ
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх