Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Үндэсний их баяр наадмын үүсэл, түүх

“Үндэсний их баяр наадам нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн үндэсний уламжлалт их баяр мөн.” – Үндэсний их баяр наадмын тухай хуулиас.

Монгол үндэстний дэлхийн олон улсаас ондооших гол ялгарал, түүх соёлын илэрхийлэл бол Үндэсний их баяр наадам билээ. Өнө мөнхөд мандан бадрахуйн тайлал болсон нар, сар, галыг бэлгэдэн, эв нэгдэл, төрт ёс, бахархлыг зөгнөдөг монгол наадам нь эрхэмсэг оршихуй, ижилсэн эвлэхүй, бахдан омогшихуйн утга учиртай. Зуны дэлгэр цагт зон олноороо тэмдэглэн өнгөрүүлдэг энэхүү баярын талаар түүхийн хуудаснаас сөхөн үзвэл, эртний Хүннүгийн үед очих аж.

Жил бүрийн 07 дугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд улс даяар өргөн дэлгэр тэмдэглэдэг Үндэсний их баяр наадам нь Хүннү гүрний нэгдсэн төр байгуулагдсан үе буюу МЭӨ I-II зууны үеэс эхтэй. Тухайн үеийн сурвалж, бичгүүдэд наадмын талаар дурдсан байдаг нь үүнийг гэрчлэх төдийгүй морь, бөх, сурыг тулгар төрийн үүсэл хэмээн үздэг байв. Хүннүчүүд бутархай овог аймгийн эв нэгдэл, цэргүүдийн байлдааны ур чадварыг сайжруулах зорилгоор наадам зохион байгуулж ирсэн нь өдгөө монгол угсаатнуудын эрийн гурван наадмын төрхийг олжээ. Түүнчлэн монголын нууц товчоонд эрийн гурван наадмыг “Хуран сар” буюу 07 дугаар сард тэмдэглэдэг байсан тухай тэмдэглэсэн нь бий.

1639 онд Өндөр Гэгээн Занабазарыг халхын шашны тэргүүнээр өргөмжилж “Даншиг наадам”-ыг анх зохион байгуулсан түүхтэй. Ширээт цагаан нуурын уг наадамд Бөх лам барилдан түрүүлж, Бонхор донир гэгчийн морь магнайлсан нь тэмдэглэгдэн үлджээ. Үүний дараа 1772 онд Хэнтий уулыг тахих их наадам болж тус наадмыг “Арван засгийн наадам” хэмээн нэрийдэн 1912 оноос жил бүр хийх төрийн наадам болгов. Гэвч энэхүү наадам Богд хааныг таалал төгсөх хүртэл буюу 1925 он хүртэл үргэлжилсэн юм.

“Арван засгийн наадам”-тай зэрэгцэн 1922 оноос эхлэн “Ардын төрийн наадам”-ыг тэмдэглэж эхлэв. Бүгд Найрамдах Монгол Ард Улс бүрэлдэн тогтсоны дараа хоёр наадмыг хамтатгах шийдвэр гаргасан бөгөөд 1925 оны 5 сарын 15-ны Засгийн газрын хуралдаанаар наадмын товыг 7 дугаар сарын 11-нд байхаар шийдвэрлэсэн нь өнөөг хүртэл хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа билээ. Харин 1946 оноос “Ардын хувьсгал ялсны ой” хэмээн тодотгох болжээ.

Ийнхүү 2003 онд “Үндэсний их баяр наадам”-ын тухай хуулийг баталснаар өдгөө улс, аймаг, сумдын хэмжээнд нэгэн зэрэг үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын харваа зэрэг төрөлд ур ухаанаа уралдуулан тэмдэглэж байна. Мөн Үндэсний их баяр наадмыг 2010 онд ЮНЕСКО “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалт”-д бүртгүүлсэн явдал нь хэдэн зууны тэртээгээс өвлөгдөн ирсэн монгол наадмаа дэлхий дахинд албан ёсоор тунхагласан юм.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Үндэсний их баяр наадмын үүсэл, түүх
Хэл солих
Мэдээлэл хайх